Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 357, орон нутагт 758 хүн коронавирусийн халдвараар өвчилж, долоон хүн нас барлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 7,408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,115 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 159,106 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд  дотоодын халдвар бөгөөд задалж танилцуулбал,

  • 357 нь нийслэл хотод,
  • 758 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2,233 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны долоон хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,556 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,129 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,638
  • Хүндэвтэр- 2,787
  • Хүнд – 949
  • Маш хүнд - 182 хүн байна.