Pocket аппликейшн нь 2020 оны 1-р сард нээлтээ хийснээс хойш харилцагч байгууллагууд болон хэрэглэгчдэдээ хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлж банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйлчилгээг финтек буюу санхүүгийн технологиор дамжуулан хурдан шуурхай хүргэсээр ирсэн бол энэ удаад үйлчилгээгээ бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад нээлттэй болгож Монголд анх удаа зээл олгогч байгууллагууд нэг аппликейшнээр дамжуулан олон мянган хэрэглэгчдэд зээлийн бүтээгдэхүүнээ санал болгох боломжийг олгохоор ажиллаж байна.
Зээл олгогч байгууллага бүр өөрсдийн аппликейшнтэй болж зээлийн бүтээгдэхүүнээ финтекээр дамжуулан харилцагчдадаа хүргэхээр зорьж байгаа ч аппликейшнээ зах зээл дээр амжилттай явуулахын тулд тасралтгүй хөгжүүлэлт сайжруулалт хийж, мөн хэрэглэгчийн баазаа бүрдүүлэхийн тулд маркетингийн асар их зардлууд гаргадаг. Зээл олгогч банк болон банк бус санхүүгийн байгууллагууд Pocket - Цахим зээлийн төв аппликейшнд нэгдсэнээр дээрх зардлуудаг хэмнэж өөрсдийн зээлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэх боломж нээгдэх юм.
Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчид ч мөн зээлийн хэрэгцээ гарсан үедээ зээл олгогч байгууллагуудаас өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголт хийх боломжтой болно гэдгээрээ онцлог бөгөөд мөн бүх төрлийн зээлийн хүсэлт илгээх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: