ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжтой боллоо

ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Лхагва гарагт орон даяар явагдана.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19.4 дэх хэсэгт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байрлуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгах холбоосыг цахим хуудсандаа хуулийн хугацаанд байрлууллаа. 

Иргэн та  http://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23.1 дэх хэсэгт “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана” гэж заасан байдгийг анхаарна уу.  


 
Эх сурвалж: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Paвcaл [73.42.213.129] 2021/4/3
Энэ сайт америкаас ажиллахгүй байна.
1 | 0 Хариулах
Гадаадаас шалгах [109.89.66.191] 2021/6/5
Гадаадаас шалгаж болохгүй байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.185] 2021/4/3
Шал худлаа юм бн, би энэ хаяг дээр 12 жил амьдарч бн, хаягийн ямарч зөрчил гарч байгаагүй, гэтэл энд тохирохгүй бн гэж гарч ирж бн, засгийн хийж байгаа царай
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.2] 2021/4/2
энэ сайт руу ороод регистерээ хийхээр регистер хаяг тохирсонгүй гэж байна. яаж гомдолоо өгөх вэ..
1 | 0 Хариулах
Уншигч [202.126.89.84] 2021/4/2
Шилжилт хийгдээд 2020 оны УИХ-ын сонгууль өгч болсон хэрнээ, одоо мэдээллээ оруулахаар нэр ба хаяг зөрж байна гэх юм. Яагаад вэ? Энэ систем мэдээллээ бүрэх бүрдүүлсэн юм болуу? 6/9 хүртэл бага л цаг байна даа
0 | 0 Хариулах
Шүүмж [45.82.251.233] 2021/4/2
Хэд хоногийн өмнө гомдол бичих гэж яваад төрийн албаны нэг хуудсан дээр зарим хүмүүсийн нэрс, регистрийн дугаартайгаа ил байхыг харлаа. Энэ линк рүү ороод регистрийг нь хийгээд хаана амьдардгийг нь олж мэдэж болохоос гадна регистрийн дугаараар нь өөр бусад олон мэдээллийн сангаас мэдээлэл цуглуулж болох нь байна. Юм мэдээлэх гээд эсвэл гомдол бичих гэхээр харахад илгээх гэсэн товчтой хуудас байгаа хэр нь огт ажиллахгүй юм. Орчин үед хүмүүс утас биш цахим ашиглах илүү дуртай. ЭМЯ-тай холбоотой салбарын хуудас ! Бүх газруудын мэдээллийн технологийн ажилтнуудаа юмаа шалга гээ ! Уг нь гомдол санал хэлдэг юм нь ажилладаг байсан бол би та нарт хаана гэдгийг нь зааж өгмөөр л байна. Хүмүүсийн хувийн мэдээлэл шууд ингэж интернетэд байрлуулж болохгүй. Мэдээллийн аюулгүй байдал хадгалах гэж нэг юм байдаг. Гомдол шүүмжээс бүү ай. Харин ч шууд цахимаар харъяалсан газар албан тушаалтанд нь шууд очихоор хийгээд өгчихвөл нэг их ачаалал үүсэхгүй. Гомдол бичиж чадахгүй 7 хонох гэж байна.
0 | 0 Хариулах
Шүүмж ЭМЯ [45.82.251.233] 2021/4/2
Өмнө нь хэдэн удаа асуулт бичиж байсан боловч хариу авч байгаагүй. Энэ удаа гомдоллох гэсэн зүйл нь сувилагч цус авахдаа спиртээр арчиж арччихаад баахан юманд хүрсэн бас өмнөх хүмүүст үйлчилсэн бээлийтэй хуруугаараа гараараа барьж байгаад дахин спиртээр арчилгүй зүүгээ зооогоод байна. Сувилагч өөрийгөө бээлийгээр хамгаалсан ч өвчтөн ямар ч хамгаалалтгүй халдвар авах магадлал үүсч байна. Үүнийг бүх тариа зүү барьдаг хүмүүст анхааруулж мэргэжлийн ажиллах ёстой дарааллын дагуу ажиллахыг заах хэрэгтэй байна. Гадаадын яаж цус авах ёстой видео ажлын дарааллыг нь үзлээ. Тэр бүү хэл бээлийгээ ч солих ёстой байдаг юм байна, Спиртээр арчсанаас хойш өөр юм хүргэлгүй 30 секундын дотор хатгадаг гэнэ. Манай улс ядуу, бөөнөөр нь бөөндөж цус авч буй тул бээлийгээ солихгүй нэг бээлийгээр бужигнуулж байгааг ОЙЛГОЖ байна. Гэхдээ ийм тохиолдолд бээлийтэй гараар хүрэхгүй байх чухал байна ! ЭМЯ-ы чинь хуудасны илгээх гэсэн хэсэгтэй газар ажиллахгүй тул энд бичлээ.
1 | 0 Хариулах
Irged [104.244.72.36] 2021/4/2
Хүрэл СҮК гишүүн /ЭР/ Улаанбаатар зочид буудлын баруун талын МАН-ын байрны 6 давхарт төрийн жинхэнэ алба хаагч эмэгтэй, иргэн “Мөнгөн”-ийг ажиллуулах нэрийдлээр урхидан шөнө үдэш болтол суулгахын оронд өөрийн ахын дүү ЗГХЭГ-т ажилтай н.Гандөлийг оронд нь ажиллуулна уу? Өөрийн охидыг нь "үйлчилгээний" ажилтан шиг яг адилхан ингэж АН-ын даргын үүдэнд суулгаад байвал яах бол??
0 | 2 Хариулах