ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очиж тайлбар өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
president.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очиж тайлбар өглөө. 

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 24 үгтэй, 2 таслалтай, 1 өгүүлбэрээс “…зөвхөн нэг удаа…” гэх 3 үгийг таслан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргажээ.

“Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хүртэл үүсгэсэн байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцэхгүй гэж үзэж байна.

Үндсэн хууль нийтэд үйлчлэх ёстой байтал зөвхөн нэг хүнд зориулагдсан байж болохгүй. Өөрт таалагддаггүй хүний эрхийг боомилох, иргэдийн сонгох эрхийг хясах явцуу зорилгоор хуульт ёс, эрхзүйн онолд огт нийцэхгүй байдлаар Үндсэн хуулийг тайлбарлан хэрэгжүүлэхийг шаардаж болохгүй. Нэг нам, хэсэг бүлэг хүний тааллаар хууль үйлчлүүлэхийг тулгах нь өөгшүүлэн дэмжих явдал биш.

Үндсэн хуулийн цэц нь гагцхүү УИХ-ын баталсан хуулийн үг, өгүүлбэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах эрхтэй бөгөөд батлагдсан хуульд ямар үг, өгүүлбэр байх ёстойг тогтоох, мөн хянах, ийм үг, өгүүлбэртэй хууль гарга хэмээн УИХ-д даалгах эрх Үндсэн хуулийн цэцэд байхгүй болов уу.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд дээрх маргааны талаарх байр сууриа өөрийн биеэр илэрхийлэхдээ хэлсэн үгэндээ,

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол агуулга нь монгол хүн эх орныхоо баялгийг шууд хүртэх, эзэн нь байх боломж олгосон заалтууд юм. Би энэ заалтын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийг ахалж оролцсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхийлөгч орж зөвшилцөхгүй бол иргэд болон  улс төрийн хүчнүүдийн хооронд ойлголт, ойлголцол тун муутай байсан. Энэ бол Монгол Улсын эрх ашиг гэж бодсон учраас би оролцсон юм.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ард түмний шахалт шаардлагаар төрд дэвшилттэй тодорхой бодлогыг бий болгосон боловч сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төдийгүй, Үндсэн хуулийг бүхэлд нь гажуудуулах хэмжээний бодлого, үйл ажиллагаанууд УИХ дахь олонхийн бүлэг илтээр явуулах боллоо.

Гуравдугаарт, Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна, хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй, Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдэлнэ гэх мэт маш тодорхой зохицуулалт, суурь зарчмууд бий болсон. Энэ бүхнийг үгүйсгэж, Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаад, мушгиад байж болохгүй.

Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.

Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна.

Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртдэг, улс орны хөгжилд нэмэрлэдэг болох чиглэлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ахиц гарсан гэдгийг тодорхой баримтуудаар дурдаж болно. Үүнийг салбар хуулиудаар гажуудуулмааргүй байна” гэлээ.

Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл иргэдээс ирсэн. Үүний дагуу маргааныг хүлээн авч, хянаж байгаа. Энэ хүрээнд тухайн маргаанд холбоотой субьектуудээс тайлбар авах, байр суурийг нь албажуулан хүлээж авах хууль зүйн боломж байдаг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийн хариуд бичиг хэргийн журмаар тайлбар ирүүлээд, өөрийн биеэр ирж байр сууриа илэрхийлж байгааг ойлгож, төрийн тэргүүний Үндсэн хуулиа дээдэлсэн үйл ажиллагаа гэж хүлээж авч байна. Бид одоо дараа, дараагийн алхмыг хийж, хариу өгнө.  Мөн таны 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн гурван хуультай холбоотой хүсэлтийг гишүүдэд хуваарилж, процессын дагуу явж байна. Энэ асуудлаар тайлбар авах, нотлох баримт цуглуулах, УИХ-аас тайлбар авах зэрэг ажлууд явж байна” гэв.

Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн бичигтэй танилцана уу.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурьтай танилцана уу.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан тайлбартай танилцана уу.

 

ВИДЕО ҮЗЭХ: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
81 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.195] 2021/2/26
tulgaag demjih hymyys ih bna daa ard tymen yarj l bna
1 | 0 Хариулах
Зандаахүү ЭНХБОЛД [202.9.46.207] 2021/2/26
"Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр урьд өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан хүмүүсийг дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй."
2 | 0 Хариулах
зочин [49.0.135.130] 2021/2/25
Энэ хуулийг хийсэн улс төрчид, хуульчид, баталсан хүмүүс болбоос ямарч чадваргүй хүмүүс болох нь харагдаж бна. Хэдэн үг өгүүлбэр холбож найруулаад элдэв эргэлзээ тээнэгэлзээ маргаан үүсэхээргүй тов тодорхой хууль хийчихэж чададгүй яасан дүнхүү малнууд вэ? Дандаа новширсон юм хийж байх юм. Эсвэл зориуд ингэж новшруулж байх сонирхолтой юм уу.
1 | 0 Хариулах
ГУЦААЧ [203.91.115.42] 2021/2/25
Боловсролгүй хулгайчаар дахиад 6 жил самруулах уу?!
4 | 3 Хариулах
Зочин [66.181.190.177] 2021/2/25
Ene [хориотой үг]-g impeach hiiye aa arai heterlee
6 | 2 Хариулах
Зочин [66.181.187.57] 2021/2/25
ерөнхийлөгч үндсэн хууль тайлбарладаг юмуу? бөхчүүд жүжигчид дуучид шдээ энэ олон нийтээс сонгогддог күүрнүүд чинь
9 | 2 Хариулах
Зочин [66.181.161.126] 2021/2/25
Энэ улсад ямар ч ирээдүй алгаа. Жонкуу Батлагын эсрэг илжиг Хүрлээ
5 | 2 Хариулах
Зочин [64.119.21.242] 2021/2/25
Ацыг impeach хийгээчээ
5 | 4 Хариулах
Зочин [66.181.187.37] 2021/2/24
Nuluulchix geedl uzeed bdag naasan. 3davhartaa duudaad irehgui bolhoor ni uuruu yavaad ochson bna.
9 | 3 Хариулах
Зочин [195.144.21.219] 2021/2/24
Шившиг зайл
9 | 2 Хариулах
Зочин [142.44.139.12] 2021/2/24
Төвд банхарыг нутаг руу нь цөлъе
8 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
Х.Баттулга: "Тэднийг өөгшүүлж болохгүй, маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна"
2 | 10 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
Баттулга Ерөнхийлөгч дэвшвэл дэвшиг л дээ. Баахан хуулийнхаа заалтан дунд хуулийнхан толгой нь эргээд л... Хэрэв нэр дэвшүүлэх субъект нь /УИХ д суудалтай намууд л дэвшүүлдэг байх. Уг нь хүн бие дааж ч нэр дэвшиж болмоор доо/ дэвшүүлбэл хэн ч энэ 2021 оны сонгуульд нэр дэвшихэд болохгүй юм юу байна? Харин 2027 оноос л 1 хүн 6 жил сонгогдож ажиллаж болох хуулиа барина биз. Заримдаа байгаа онохгүй дэмий юмаар дээр доргүй хөөцөлдөж шал дэмий юманд цаг барах юм
1 | 7 Хариулах
Зочин [202.126.90.82] 2021/2/24
Буувал шоронд орчих гээд нойр нь хүрдэггүй.
14 | 3 Хариулах
Зочин [202.55.188.107] 2021/2/25
Гэхдээ суувал сууж чадах л анзааны хүн. Харин чам шиг гошного чадахгүй
1 | 3 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
ҮХЦ-д Ш.Солонго гэж олон нүүртэй пялдага булай эмгэн бий.
7 | 1 Хариулах
Зочин [66.181.178.34] 2021/2/24
yamar jonhuu shigee ih yum bichdiin be
3 | 0 Хариулах
baba [202.9.46.34] 2021/2/24
Цэцэд одоо хоёр Солонго байгаа. МУИС-ийн Хуулийн сургуулийн багш байсан Д.Солонго нь энэ маргааныг үүсгээд байгаам байна. Их хорчин, хөгшин авгай байгаам даа.
8 | 1 Хариулах
Зочин [122.201.24.146] 2021/2/24
ГЭР БҮЛЭЭР НЬ МАН ХУДАЛДААД АВЦАН ГЭСЭН
3 | 3 Хариулах
zochin [202.55.188.86] 2021/2/24
Jenko zailaa zail
10 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
ҮХЦэц бүх нэр дэвшигчдийг оролцуулах хэрэгтэй ганцхан Хүрэлсүхэд үйлчлээд хжрэггүй л болов уу ард түмэн хүчтэй шүү булхай гаргавал босно
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.179] 2021/2/24
Ордны 3 давхарт дуудаад ирэхгүй болохоор өөрөө ҮХЦ дээр шаагаад очсон уу.
12 | 3 Хариулах
hm [103.26.193.212] 2021/2/24
Ккк яг л тэгэж харагдаж бна.
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
ЭНЭ ҮХЦ ГЭЖ ҮХЭЭНЦ, ХУЛГАЙЧУУДЫН ЦУГЛУУЛГА БАЙНАА, ТАРААЖ ШУДАРГА ЭРХЭМҮҮДЭЭС БҮРДҮҮЛЭЭСЭЙ.
3 | 1 Хариулах
Зочин [103.212.116.206] 2021/2/24
Ард түмэн танд хайртай
4 | 8 Хариулах
садө [202.21.108.167] 2021/2/24
хулгайчид чи л хайртай байх
5 | 3 Хариулах
Зочин [195.144.21.219] 2021/2/24
би наадах хулгайчид чинь хайргүй бөгс долоогч минь
2 | 1 Хариулах
Зочин [64.119.22.155] 2021/2/25
Denjij ba
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ, МАН-ЫН ХУЛГАЙЧДЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛЫН БОДИТ БАЙДЛЫГ БОДИТОЙ ХАРЖ ЗОВЛОН ЗҮДГҮҮРИЙГ МЭДЭРДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГЫГАА ДЭМЖИЖ СОНГОНО ОО. ТЭР НЭГ ГАЛЗУУ СОЛИОТОЙ Ч ЮМ ШИГ ХАР ХЯТАД ДОРЖХАНД МЭТИЙН БААСНУУД БОЛ ШИЗОТОЙ БӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ ИХЭД БОДОЖ ӨМХИЙГӨӨ АРИУНД БОДДОГ НОВШНУУДЫГ БҮҮ СОНС. ХУУЛИЙГ ГУЙВУУЛЖ АРД ОЛНЫ ТАРХИ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭХЭЭ БОЛЬ. ИРЭХ СОНГУУЛИАР МАН БА ХҮН МЭТИЙН ИЙМ УВАЙГҮЙ АМЬТДААС САЛАХ ЁСТОЙ
6 | 4 Хариулах
Зочин [179.43.167.226] 2021/2/24
Далд орвол дээр байна
9 | 4 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
Éronxiilogsh mandtugai, daxin songogdoroi.
4 | 9 Хариулах
Зочин [202.126.92.99] 2021/2/24
үхэл ханхалсан [хориотой үг]. Энэ нөхөр 4 жил ард түмний төлөө биш. Зөвхөн өөрийнхөө төлөө л ажиллаа. Новшын хулгайч.
10 | 2 Хариулах
1 [202.126.90.29] 2021/2/24
Чичрээд үхлээ л дээ.энэ эргүү сдаа.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.180.152] 2021/2/24
eniiig devshuulj bolohguee horigloh heregtei ugui bol elbeggg ntr ged nahan hulgaichuuud ahij devshine ged lai bolnooooo
3 | 1 Хариулах
Ард түмэнд хандая [203.91.115.38] 2021/2/24
МАН эрх мэдэлд улайрч буй нь илт байна. УИХын сонгуулиар сонгуулийн хуулийг яаж өөрчилсөнг сана. Одоо ирэх сонгуульд хамгийн том өрсөлдөгчөө үгүй хийх арга нь сонгуульд оролцуулахгүй байх. Ерөнхийлгчийг энэ МАН аас сонговол үг хэлэх хүнгүй хазааргүй морь мэт дураараа ууж иднэ. Гадаадын төрүүдийг хараарай хяналттай байх үүднээс дийлэнх тохиолдолд эрх мэдлүүдийг нэг намд төвлөрүүлэхгүй сонголтыг ард түмэн нь хийдэг. Яагаад гэвэл нэг намын даргын гарт бүгдийг өгнө гэдэг буцаад хаант засагруугаа дарангуйлалруу буцсантай адил. Эрх мэдлүүд хяналттай байсан цагт шудрага ёс оршино гэдгийг түүх баталсан олон эрдэмтэд филсофичид хэлсэн.
3 | 4 Хариулах
Ганц шанс [202.131.245.6] 2021/2/24
Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар " 1 удаа 6 жилээр сонгогдох эрхтэй" иймээс дахин нэр дэвших асуудал Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Баттулга нарт байхгүй. Харин одоогийн ерөнхийлөгчид "ганц шанс" байгаан "бүрэн эрхээ 2 жилээр сунгаж 6 жил болгох" асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулинд Нэмэлт өөрчлөлт оруулах замаар тусгаж өгөх. Түүнээс биш дахин нэр дэвших юм бол Үндсэн Хуулийг шууд зөрчих болно
3 | 4 Хариулах
зочин [103.26.194.123] 2021/2/24
энэ асуудлаар ерөнхийлөгч өөрийн биеэр очиж тайлбар өгөх шаардлагагүй баймаар, хуулийн зөвлөх эсвэл тамгын газрын дарга нь тайлбар өгөхөд болно. Үндсэн хуулийн бие даасан байгуулгыг нөгөө байгуулга дарамт үзүүлж байгаа гэж харагдаж байна. Цэц ҮХ-ийг баримтлах хэрэгтэй. Женкогийн рекетэнд орж болохгүй шүү
6 | 1 Хариулах
Зочин [66.181.177.142] 2021/2/24
Жонхуугийн троллууд ороод ирчихсэн өнөөхөө өмөөрөөд сүйд. Эзэн Жонхуудаа дараах үгийг дамжуулаарай: Орос руугаа бүрмөсөн яваад дахиж битгий буцаж ир. Үүрд тэндээ үлдээрэй.
13 | 3 Хариулах
садө [202.21.108.167] 2021/2/24
кк харин тийм бна
2 | 0 Хариулах
Зочин [199.249.230.169] 2021/2/24
Бүтэхгүй гар
4 | 1 Хариулах
Зочин [199.249.230.160] 2021/2/24
Мөрөөдчихсөн бөлдөг вэ
8 | 2 Хариулах
Зочин [135.148.33.129] 2021/2/24
Хэрүүлд дуртай чавганцууд энд дурладаг байх үнэндээ залхаж байна яаж сальяа гэж бодож байхад юун дахих нахих хаха.
3 | 1 Хариулах
Зочин [45.154.255.147] 2021/2/24
За ямар хар тангадуудаар удирдуулж үзээгүй биш 1700 оноос хойш тувтан хар тангадууд монголын удирдаж доройтуулсан одоо болно [хориотой үг] минь.
5 | 2 Хариулах
Зочин [202.9.47.31] 2021/2/24
Андуурчээ 1911 онд Богд-ыг хаанаар өргөмжилсөн болохоос биш өмнөх Богдууд чинь зүгээр шашны нэг хувилгаан гэгээнтэн хүн байсандаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.227] 2021/2/24
1911 он хүртэл манжууд бидний хувь заяаг Бээжингээс шийддэг байсан
0 | 0 Хариулах
Бабу [66.181.161.55] 2021/2/24
Хүрэлсүх ерөнхийлөгч болох нь тодорхой. Өрсөлдөгч ч байхгүй ногоон гэрлээр гарна.
0 | 7 Хариулах
Зочин [163.172.29.30] 2021/2/24
Тэнэг [хориотой үг] яасан шуналтай новш вэ оргон зугатаах газраа гадаадад бэлтгэчихсэн байгаа хилийн хориг тавих ёстой шүү.
3 | 2 Хариулах
rg [59.153.84.70] 2021/2/24
Muu sdaaaaaa Hurelsukh ene uudal suuhiih aimaar ikh husaad bhiin devsh chamaig ard tumen songohgui. Herev Jenko Kuk 2 ursulduh deeree tulvalJENKOG DUGUIlahaas uur arga alga
1 | 4 Хариулах
Зочин [192.82.68.214] 2021/2/24
Би ч Жэнког дэмжигч бишлдээ тэгсэн Жэнко ч яг ерөнхийлөгчөө сайн хийцэн гэж харагдаад бн яагаад гэвэл Хүрэлсүхийн хар пиар нь нөгөө л олон жилийн өмнөхь төмөр зам эсвэл шүүгч гээл (Жэнко насанд хүрсэн шүүгч нарыг 24/7 дагаж явалтай ч биш) яаг Баттулга ерөнхийлөгч байхдаа ийм алдаа гаргасан гэсэн нэг ч баримттай юм алга.
4 | 15 Хариулах
Зочин [192.82.68.214] 2021/2/24
Тэгээд ч Ардчилсан улс мөн л юм бол 50 нас хүрсэн хэн нь ч нэр дэвших эрхтэй шдээ ялвал тэр л биз ялагдвал тэр л биз
2 | 2 Хариулах
rg [59.153.84.70] 2021/2/24
ene 2 uzeesei buur sonirholtoi sanagdaad bna...
2 | 0 Хариулах
Зочин [64.119.24.160] 2021/2/24
энэ дахин 6 жил суух шалтгаан нь Путиний төлөө
5 | 3 Хариулах
Зочин [89.31.57.5] 2021/2/24
Импээчмент гэдгийг шаах хэрэгтэй дээ хэсэг орилж байгаад дуугүй болно биз.
5 | 3 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
Nuuts hayagnaas hutsah ymaa ed nar chin battulgaas oor Yrnhiilogch hiih hvn bhgvi
2 | 2 Хариулах
Зочин [199.195.254.81] 2021/2/24
Энэ новшыг нэг мөр аваад хаячихаад унах гээд дарвалзаад байгаа юм бол дөтийн замаар тонилгоод өгчихгүй юу доо.
5 | 3 Хариулах
Хүрмет [202.9.46.34] 2021/2/24
Ерөнхийлөгчөө дэмжинэ хүрэлсүх чадахгүй ээ
6 | 11 Хариулах
Зочин [199.195.254.81] 2021/2/24
Чи дэмжээд хаачдаг юм би дэмжихгүй тэгвэл.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
Хүүктэй тунаж л үлдэнэ шүү дээ хэнд нь санал өгөх бол гээд хараад сууж байя
1 | 0 Хариулах
Зочин [135.148.32.171] 2021/2/24
Хар тангудын эрлийз тонил
11 | 3 Хариулах
Зочин [23.129.64.232] 2021/2/24
Хар хэрүүл хар мөртэй гэж энэ новштой 4 жил арай гэж дуусгаж байхад дахиад 6 жил бол зүгээр зайл новш минь.
13 | 1 Хариулах
Зайлаа [23.129.64.232] 2021/2/24
Монголчууд одоо чамтай дахин 6 жил зууралдаж үхэж хагацах юм уу. Ганц хүн айл болдоггүй ганц мод гал болдоггүй гэж хажуудаа ганц авгай тогтоож чадахгүй байгаа чамаар бид үхсэн ацаа хийх юм. Муу ёр зөнөсөн новшоос болж үхэл хагацал Монголыг гэтэж байдаг болсон байна.
17 | 1 Хариулах
Зочин [64.119.20.236] 2021/2/24
Hulgaich buugaad shuud shorond
11 | 2 Хариулах
Хэсэг нууцлаг иргэд [202.9.46.34] 2021/2/24
“Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргажээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.177.142] 2021/2/24
Өмнөх ерөнийлөгчийн сонгуулиар цагаан цаас өгчихсөн юм. Одоо харин М.Энхболдод өгчихдөг байж дээ гэж боддог. Энэ удаад Жонхуу Баттулга л биш бол хэнд ч өгсөн яахав. Жонхуу одоо Орос явж хүргэнээсээ яаж монголыг дахин хорлох, хэрхэн сонгууль будлиантуулах даалгавраа авахаар явах гэж байна. Сонгуулийг яаж самрах бол доо.
16 | 1 Хариулах
dsf [66.181.161.106] 2021/2/24
яг үнэн. пукинаас дараагийн даалгаврыг авах гэж явж байна уу даа
1 | 1 Хариулах
zochin [66.181.184.149] 2021/2/24
say gehed l gencogiin tomilson shuugcid yaj zavharsniig bugd harlaa shu de.
1 | 1 Хариулах
Зочин [122.201.24.146] 2021/2/24
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНА. ХУУЛИЙН ХҮРЭЭНД, БАС БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭНД. ХУЛХИСҮХ ТЭРГҮҮТЭЙ АРДЫН НАМЫНХАН ШЭЭС НЬ САВИРСАНДАА УЛААН ЦАГААНДАА ГАРСАН. БАГШ МӨНХСАЙХАН, ЗАРИГИЙН ӨНӨРЦЭЦЭГ БОЛОН БҮХ ТВ-Г ХУДАЛДАЖ АВСАН. ҮНДЭСНИЙ ТВ-Г ХҮРТЭЛ. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИНЭ. МОНГОЛ УЛСЫН НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛД ЯАВ Ч ОРЖ БОЛОХГҮЙ
4 | 10 Хариулах
dsf [66.181.161.106] 2021/2/24
энэ спиртын ченжийг еренхийлөгч биш ээ
2 | 1 Хариулах
dsf [66.181.161.106] 2021/2/24
спиртын ченж, хар тамхичины эцэг сандраад байна уу
17 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж байна. Дахиад нэр дэвшиж ялна. Ард түмний өр зээлийг байгалийн баялгаар дармаар байна. Хэсэг бүлэг компаниуд удаа дараа татварын өрөө эдийн засгийн өршөөлийн хуулиар төрийн буянд тэглүүлж байсныг ард түмэн мартаагүй.
3 | 18 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/2/24
Ene Khurelsukhiig yoronhiilogch bolgoj bolohgui barag dain bolno. Hooruu, taivan bish.
5 | 3 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
Ойж буусан, худлаа гар. Сая ядаж жүжиг тоглоод нэр хүндээ шалан дээр унагаад. Зүгээр зайлахгүй Ерөнхийлөгчрүүгээ дайрч давшлаад онигоо болсоон.
5 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/2/24
Tsomooroo shudraga baih heregtei. Neg zavaarsan songuuli boloh vii dee. Chadahgui, tolgoi muutai dunhuu hooruu humuusiig yoronhiilogch bolgoj bolohgui hachin ium bolno. Chadahgui l bol chadahgui.
0 | 0 Хариулах
Pfizer [66.181.161.74] 2021/2/24
ххолион бантан Жонхуууууууууууууууууу!
14 | 2 Хариулах
Tamir [66.181.161.21] 2021/2/24
ЭНЭ ЧЯЦГА ОДОО БОЛИОСОЙ!!!! БАТТУЛГАА ЧИ ДАЛД ОР, ЯВЖ ЧАДДАГ ЮМАА ХИЙ, ЭХ ОРНЫГ МИНЬ ХОРЛОХОО БОЛИОД СИНГАПУРЫН ХУЖАА НАР ЛУУ ГАА ТОНИЛ!!!!!!
16 | 2 Хариулах
Зочин [64.119.19.75] 2021/2/24
бүр нэг байж ядаж бна даа
14 | 3 Хариулах
zochin [66.181.184.149] 2021/2/24
ene bol arai hetersen uildel hurdan ogtsroh heregtei ingej baihaar.
13 | 2 Хариулах
Зочин [64.119.22.67] 2021/2/24
1. Монгол Улсын ерөнхийлөгч өөртөө нь холбоотой эрх мэдлийн хуваарилалт, дахин сонгогдох зэрэг хууль эрхзүйн асуудлаар аливаа нэг маргааж үүсгэж огт болохгүй. 2. Монгол Улсын ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр хүрэлцэн очих нь хууль шүүхийн байгуулахад нөлөөлж болзошгүй үйлдэл болж харагдаж байна. 3. Ямар ч асуудлаар ерөнхийлөгчийн өмнөөс Тамгын газар нь төлөөлөх бүрэн боломжтой. 4. Цаашид ийм үйлдүүдийг нэн даруй таслан тогтоох шаардлагатай
24 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
Цэц нь хүртэл ийм бхдаа яахав дээ. МАН, ХҮК, гонгинуур Доржханд л бга биз
6 | 2 Хариулах
Зочин [122.201.24.146] 2021/2/24
ОГТ ҮГҮЙ. ӨӨРИЙН БИЕЭР ОЧИЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛИЙН ЗААЛТ ОГТ БАЙХГҮЙ. ИРГЭНИЙХЭЭ ХУВИАР ОЧИЖ БАЙНА.
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2021/2/24
Тэтгэврийн зээлээ тэглүүлсэн ахмадууд Баттулгын төлөө саналаа өгнө. Мартаж болохгүй тус хүргэсэн. Байгалийн баялаг ард түмэн рүү чиглэсэн явдлыг монголчууд мартаж болохгүй.
2 | 0 Хариулах