ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлийг хоёр дахь хэл болгох, боловсрол судлалыг хөгжүүлэх шаардлагатайг үе үеийн сайдууд онцоллоо

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж. БШУЯ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1990 оноос хойш салбарын сайдаар ажиллаж ирсэн үе үеийн сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед томилогдон ажиллаж байгаадаа би өөрийгөө азтай сайд гэж бодож байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 38 сайд ажиллаж, сүүлийн 20 жилд 18 сайд томилогдон ажилласан байна. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан гурван сайд байдаг юм байна. Ингээд бодохоор нэг сайд дунджаар 4-6 сар ажил үүргээ явуулсан байгаа юм. Энэ бол сайд нарын буруу биш.

Харин үүнийг Монгол Улсын бодлого, сонгуулийн тогтолцоо, нийгмийн гажиг гэж харж байгаа. Уламжлалгүйгээр шинэчлэл гэж байдаггүй. Тиймээс өнөөдөр сайд нарынхаа саналыг сонсъё гэж зорьсон. Би ажлаа аваад хэд хэдэн зүйлийг олж хараад байна.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 101,390 хүн ажиллаж байна. Энэ бол нийт төрийн албан хаагчийн 40 гаруй хувь юм. Иймд төрийн албаны шинэчлэлийг манай салбараас эхэлж болохоор байна. Мөн боловсролын салбарт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгддэг. Үүнийгээ багш, хүүхдүүддээ зориулъя.

Ерөнхий боловсролын сургуульд олгодог санхүүжилтээс болж ялгаа үүсэж эхэлсэн. Төр өөрөө ялгааг бий болгож болохгүй. Шинжлэх ухааны салбар, их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн хамтран ажиллах сэтгэлгээ хангалтгүй байна. Боловсролын тогтолцоо ийм байхад бид санхүүжилтийг нэмсэн ч бодит байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ бүгдийг шинэчилнэ. Энэ Засгийн газар боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарт анхаарч, улс төрийн дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүнийг давхар Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүргийг хаших томилгоо хийсэн” гэдгийг онцоллоо.

Сайд нар өөрийн ажиллаж байсан үеийн бодлого, зорилт, авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ алдаа, оноог ярилцаж, салбарын шинэ сайдад хандаж, засаж сайжруулах чиглэлээр хэд хэдэн санал хэллээ.

Тухайлбал, боловсролын зорилгыг улсын хөгжлийн зорилготой уялдуулах, үндэсний боловсролын тогтолцоог дэлхийтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, хүмүүжилтэй хүн бэлтгэх, англи хэлийг хоёр дахь хэл болгох, шинжлэх ухаанч соёлыг түгээн дэлгэрүүлэх, боловсрол судлалыг хөгжүүлэх, их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг арилгах шаардлагатай байна гэв.

Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоо, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сурах бичиг бүтээх харилцаануудыг хуульчлах шаардлагатай, Мэргэжлийн боловсрол, сургалтыг Боловсролын яамны харьяанаас гаргасан нь алдаатай бодлого байсан. Үүнээс болж салбарын шаталсан тогтолцоонд доголдол гарч, багш нар нь хохирсон хэмээж байсан юм.

С.Төмөр-Очир: Монгол хүнд дутагдаж байгаа нэг зүйл бол хүмүүжил юм. Иймд хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй

 
Эх сурвалж. БШУЯ

Шилжилтийн эхэн үед буюу 1990-1993 онд Боловсролын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасан “Миний үед сайдын албыг хашихдаа малчин өрхийн хүүхдүүдийг боловсролтой болгоход анхаарч ажилласан. Сургууль бол хүнийг хөдөлмөрт сургадаг гэж би боддог. Эрдэм мэдлэгээс гадна насан туршдаа хөдөлмөр эрхлэх, хүмүүжихэд гол анхаарах нь чухал байна. Улс орны бодлогыг тодорхойлж, түүнийгээ тууштай, үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадсан бол өнөөдрийн түвшинд шүүмжлээд байгаа шиг нөхцөл байдал тулгарахгүй байсан болов уу. Бид зориг, тэвчээр гаргаад тууштай хийж чадаагүй нэг ажил бол багш нарын боловсрол, чадвар, нийгмийн асуудалд анхаарах явдал гэж боддог. Иймд цаашид үүнд анхаарч ажиллаарай” гэв.

1995-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын сайдаар ажиллаж байсан С.Төмөр-Очир “Өнөөдөр монгол хүнд дутагдаж байгаа нэг зүйл бол хүмүүжил юм. Иймд хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Зүрх сэтгэлийн боловсролыг оруулж өгөх нь чухал. Хүн бүр өөрийгөө боловсролыг мэддэг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ тийм ч олон хүн боловсролыг мэддэггүй. Надад захиж хэлэх зүйл байна. МСҮТ боловсролын тогтолцоо юм бол яамны харьяанд авах хэрэгтэй. Мөн багш бэлтгэдэг системийг сайжруулж, онц сайн сурдаг хүүхдүүдийг багшийн их сургуульд сургах хэрэгтэй” хэмээсэн юм.

Сайд Л.Энх-Амгалан уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ “Та бүхний үнэт саналыг ажил хэрэгтээ тусгана. Бодлого боловсруулахад оролцоорой. Та бүхэн хийж, хэрэгжүүлж амжаагүй зүйлээ надаар дамжуулан хэрэгжүүлээрэй. “Хамтрах соёл”-ыг үе үеийн боловсролын сайд нараас эхлүүлье” гэж уриаллаа. Сайд нар ч салбарын шинэ сайдтай хамтарч, дэмжиж ажиллах бүрэн боломжтой гэдгээ тодотгон хэлцгээж байлаа.
Одоогийн Боловсрол, шинжлэх ухааны яам 1924 онд Ардыг гэгээрүүлэх яам нэртэйгээр байгуулагдсан бөгөөд энэ хугацаад 38 хүн салбарын сайдаар ажиллаж иржээ.

Уулзалтад Боловсролын сайд Н.Уртнасан, Шинжлэх ухаан, Боловсролын сайд С.Төмөр-Очир, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, А.Баттөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Ө.Энхтүвшин, Н.Болормаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар оролцлоо.

 
Эх сурвалж. БШУЯ

 

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
69
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
91 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.241.230.172] 2021/2/15
Angli helee dumughun zaadag heden huviin surguulia haaj boochood bas angli heliig 2doh hel bolgoh yum gene. Ene hun yer n yu yariad bnaa? Yu hamgiin pop sedev bn, haanaas onoo tsugluulaad ond saihan haragdchihaar bn gedgee l bodood bh yum. Saihan hutgaj hayahnee. Shinechlel, hugjil gedeg hutguush bish shuu dee hoorhii. Huuhduud l hohirood uldne. Ulsiin surguuliig saijruulahad iim pop said, bogino uls tur bish, urt hugatsaanii hugjil, hamtiin ajil heregteisendee. Ee dee hoorhii. Ene hunii uls turiin ambiitsed ulsiin, huviin surguuliin huuhduud l hohirood uldeh n.
0 | 0 Хариулах
Ok [202.126.88.197] 2021/2/15
Angli heliig davhar ezemshij bj delhiitei hol niiluulne shuu Dee. Endee hoorondoo hereldej uraldaj bhiin ornd delhiitei orsoldoh heregtei.
0 | 0 Хариулах
Дорж [64.119.23.209] 2021/2/11
Пиардах ажлаар эхлэх юм да. Яг юу хийхээ мэдэхгүй ирчихээд хүн амьтан цуглуулж ямар ч хэрэггүй ажил зохион байгуулах гэж. Өнгөрч ээ өнгөрч!
2 | 0 Хариулах
Чамд л зориулав [117.111.28.210] 2021/2/11
Ёи зүгээр зай.лчих лало минь.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.4] 2021/2/11
Эхлээд монгол бичгээ сайн зааж сургах хэрэгтэй биш юм уу биет бус өв соёлоо мартаад Манжууд шиг Хятдад уусах гэж байгаа нь
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.43] 2021/2/11
Angli heldee dandaa a tugssun ih surguuliin diplomtonguud ajil der yu ch oilghgui togloogoo maajaad suuj bn l chaabaas
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.41] 2021/2/10
Монгол хэл хэтэрхий орхигдоод бгааш дээ.Одоо бага байтугаа ахлах ангийн хүүхэд хүртэл Монгол хэлны дүрмэа мэдэхгүй бна.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.174] 2021/2/10
Мэргэжлийг давхардуулахгүй өгдөг сургуулиуд байх хэрэгтэй. Мэргэжил дагуу ажлын байрны шалгуурыг чанд мөрдөх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Великий и могучий [163.172.151.213] 2021/2/10
МОНГОЛД БОЛ ОРОСУУД ХЭЗЭЭД ЯЛНА.УРА ТОВАРИЩИ БУРЯТЫ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.187] 2021/2/10
Боловсролын гажсан тогтолцоог хэн ч ярихгүй юм. Гол нь боловсролыг бизнес болгон хувиргаж, ашиг олох хэрэглүүр болгосон, үүнд л гол алдаа нь байгаа шүү дээ???
0 | 1 Хариулах
Зочин [202.21.126.82] 2021/2/10
Монголчууд бид маш сайн шүүмжилдэг ард түмэн. Нэг юм хийх гэхээр янз бүрээр л хэлдэг. Олон талын зөвлөмжүүдийг сонсоод, ажлыг урагш нь явуулах хэрэгтэй. Монгол хэл соёлыг заах хэрэгтэй, үүний хажуугаар Англи хэлийг заавал үзэх ёстой. Өндөр хөгжилтэй, ДНБ болон ард иргэдийнх нь амьдралын түвшин дээгүүрт байдаг Германд л гэхэд Англи болон Франц хэлийг бага ангиас нь заадаг. Хүүхэд 2-3 хэлийг сураад явахад ямар ч асуудалгүй. Манайх тийм боломж бололцоо байхгүй ч эхний ээлжинд Англи хэлийг улсын сургуульд заагаад эхэлбэл хүүхдүүд маань дэлхийн шилдэг их сургуулиудад суралцаж боловсрох боломж нь бүрдэнэ. Мөн академик боловсролоос гадна зөв хүмүүжил, харилцаа, бусдыг хүндэтгэх зан чанаруудыг бага ангиас нь сургуульд нь заадаг бол сайн. Өнөөдөр арай дөнгүүр орлоготой нэг нь хүүхдээ гайгүй гэсэн хувийн сургуульд явуулж, англи хэл давхар үзүүлж, өндөр хөгжилтэй оронд эрэлттэй мэргэжил эзэмшүүлж чадаж байна. Багш нарын цалинг тултал нь нэмээд, босгыг нь өндөрсгөх шаардлагатай.
1 | 0 Хариулах
Хөөрхийс амьтад [66.181.190.18] 2021/2/10
Үе үеийн энэ авилгачин сайд нараас юу ч гарахгүй. Юу ч гараагүй учраас Монголын боловсрол элгээрээ хэвтсэн. Хар даа та нар. Энэ хэдээс хэзээ юу гарлаа. Ой гутав
1 | 0 Хариулах
Битгий элийр [66.181.190.18] 2021/2/10
Хөрш Агуу том гүрэн Хятад хүртэл Эх хэлээ хамгаалж шинжлэх ухааны бүх үгийг хүртэл Хятад руу орчуулж хэрэглэж байгаа ирээдүй Үндэстэн, Эх хэлээ зүү орох зайгүй хамгаалж байгаа хэрэг. Монгол хоёр дахь хэл нь Англи хэл болбол арчигдах тийшээ явна. ӨМБҮҮ САЙДАНЦАРУУДАА
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.250] 2021/2/10
Монголоор зөв бичиж чадахгүй залуучууд дүүрэн байхад юун англи хэл вэ? Өөрсдийнхөө алдаатай хэрэгжүүлсэн бодлогоо эргэж харж суурь шинжлэх ухаан монгол хэл дээрх мэдлэгээ сайжруулахын оронд англи хэлгүй болохоор хөгжөөгүй гэх гээд байна уу даа. Англи хэлтэй болоод хөгждөг байсан бол тэр Африкчууд хөгжихгүй юугаа хүлээгээд байгаа юм бэ соёлын клончлолд орсон болохоороо хөгжихгүй байна гэдгийг нь харчих аж чаддаггүй юмуу. Үе үеийн сайд нар нь шинжлэх ухааны хүн байгаагүйгээс энэ бүхнийг ойлгохгүй хэрэгжүүлж чадахгүй байна.
2 | 2 Хариулах
САНАЛ НЭГ [66.181.190.18] 2021/2/10
Зочин [64.119.24.250]1 цаг 49 минутын өмнө Англи хэл хоёрдогч хэл болвол Монгол хэл устахад нэг шат урагшиллаа гэж ойлгож болно. Түүний оронд Монгол хэл дээрх шинжлэх ухааны мэдлэгийг арвижуулах нь зүйтэй.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.43] 2021/2/11
Hel ustan l ghii helgui gadaas hden say juulchinaa abaarai hooson tsetserhegch usan teneg
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.250] 2021/2/10
Африкчууд англиар гайгүй ярьж ойлгодог юм билээ. Тэглээ гээд хөгжсөн юм алга. Африкуудын араас мэдлэгийн колоничлолд орох гээ юу?
1 | 2 Хариулах
Их мэдэгчид [192.82.72.175] 2021/2/10
Харин хөгжөөд, GDP энэ тэр нь талийсан ш тээ зарим нь. Бас маниасаа түрүүлээд нобель авчихсан шүү.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.69] 2021/2/10
Сингапурчууд англи хэлээр их сайн ярьдаг. Тэр хэрээр боловсрол, орлого, амьдралын чанар нь супер, угтаа малайз, энэтхэг, хятад хүмүүс юм шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.250] 2021/2/10
Англи хэл хоёрдогч хэл болвол Монгол хэл устахад нэг шат урагшиллаа гэж ойлгож болно. Түүний оронд Монгол хэл дээрх шинжлэх ухааны мэдлэгийг арвижуулах нь зүйтэй.
2 | 4 Хариулах
эмгэнэл [66.181.184.244] 2021/2/10
90 оноос хойш багшийн сургуульд их сургуульд л орж байвал ямар ч байсан яахав гэсэн ангийн тааруу сурлагатангууд орж байгаа. Өөрөө багадаа хичээлээ ойлгодоггүй байсан хүмүүс шилдэг сайн хүүхдүүдэд үлгэрлэн тэдний авъяасыг нээх юу л бол. 80 аад онд онц сурдаг шилдэг сурагчид багш болдог байсан. Тэр үеийн чадалтай ундаг баш нар маань одоо тэтгэвэртээ гараад дууслаа даа. Энэ бол жинхэнэ монголын ирээдүйг устгаж байгаа том эмгэнэл шүү. Одоо багшийн цалинг тултал нь нэмвэл хүүхдүүд багшийн мэргэжилрү хошуурна. Дараа нь одоо ажиллаж байгаа багш нараас бүгдээс нь стандартын шалгалт аваад тэнцээгүйг нь хасаад, шинээр орж ирэх шилдэг багш нараараа ЕБС-ийг дүүргээд өг. Мөн боловсролын системд авилга хахууль оруулалгүй чадалтай нь сургуулидаа тэнцдэг стандарт тогтоож өг. Юу ч мэдэхгүй үлгэн салган амбиц хөөсөн юмнуудыг харахаар бөөлжис цутгах юм.
4 | 0 Хариулах
зочин [66.181.186.70] 2021/2/11
үнэхээр тийм шүү
0 | 0 Хариулах
хаха [192.82.77.154] 2021/2/10
африкуудтай зиндаа нэг улс шүү дээ. хөгжллөрөө авилгалаар зибабвэ билүү нэг түвшин манайхтай
0 | 1 Хариулах
Зочин [66.181.176.68] 2021/2/10
Орчин цагийн боловсролын хамгийн том алдаа хүүхдийг эхлээд Хүн болгоогүй үүнд гурван цаг буюу өнгөрсөн одоо ирээдүй цөм буруутай тийм болоод л өнөөдрийн энэ их хар бараан өнгө мөнгөнд хууртсан үзэгдлүүд үүсээд байгаа биз
2 | 1 Хариулах
Зочин [150.129.143.48] 2021/2/10
Босоо монгол бичиг латин бичиг хоёр мянган жилд ганц ч удаа дүрэм өөрчлөөгүй!
2 | 1 Хариулах
Зочин [124.158.82.18] 2021/2/9
Юун Англи хэл вэ? Монгол хэлээрээ ч зөв бичиж чадахгүй бүхэл бүтэн үе гарч ирлээ. Гадаад ямар нэг хэлийг 2 дахь хэл болгоно гэж өвчигнөхөө болих хэрэгтэй. Өнөөдөр Англи хэлийг 2 дахь хэл болгох тухай ярихад хэн ч эмзэглэхгүй байна гэдэг ирээдүйд Хятад хэл 2 дахь хэл болохын эхлэл мөн!
2 | 4 Хариулах
Зочин [150.129.143.48] 2021/2/10
крилл буюу орос бичигийн дүрэм байнга өөрчлөгддөг тул алдаагүй бичдэг хүн ховор байдаг юм КГБ-ийн н0вш минь
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.100] 2021/2/9
Монгол бичгээ яаж Монголчууддаа хурдан зөв "удамшуулах "талаараа бас бодоорой.Бүгд "Англи хэл"сурахгүй ч Монгол нутагтаа Монгол бичигтэй амьдрах л байх
2 | 1 Хариулах
Зочин [43.242.241.249] 2021/2/9
Адилхан монгол хүмүүс хоорондоо англиар яриад байх нь одоо үед боловсролын стилл имижээ харуулж байгаа юм шиг санагддаг. Эх болсон монгол хэлээрээ ярихыг илүүд үзэхгүй байна. Хичнээн төгс ярьдаг байсан ч монгол дотроо монгол хүнтэйгээ эх хэлээрээ л ярих хэрэгтэй шүү дээ
4 | 0 Хариулах
Зочин [43.242.241.249] 2021/2/9
Тэгээд англи хэл сургана гэхээр л энд тэндгүй хагас англи хагас монголоор ярьсан хүмүүс гарч ирээд байна. Монгол дотроо байж монголоор ярихгүй байгаа хүмүүсийг харахад сэтгэл их эмзэглэдэг. Хэлтэй болоод хэлээ яг хэрэг болсон үед нь л ашиглах хэрэгтэй биш юм уу. Шангри Ла Моллд ороод явахаар энд тэндгүй монгол хүмүүс хоорондоо англиар ярьдаг
4 | 1 Хариулах
Гэрэлмаа [66.181.161.82] 2021/2/9
Олны хүч оломгүй далай.Нийлээд хөдөлвөл нийгэмээ өөрчилнө өө.Сайхан үр өгөөж хүлээх ажил хэрэгч уулзалт байна.Амжилт хүсье
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.14] 2021/2/9
Залуу боловсон хүчээ оруулаачээ боловсролын салбартаа . Одоо өөр цаг Үе шүү дээ. Хэдий болтол хуучин юм ярж байх юм
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.69] 2021/2/9
Манай ангийн хамгийн тааруухан 2 багш болсон. Харахаар л хичээл заалгаж байгаа хүүхдүүдийг нь бурхан өршөөг гэж бодох юм. Өөрсдийгөө ч олигтой илэрхийлэх чадваргүй дээ зайлуул. Овойж оцойтлоо баяжихгүй ч насаараа хоолтой байна гээд багш болцгоосон доо
4 | 0 Хариулах
zochin [202.21.108.231] 2021/2/9
Багш бэлтгэх асуудал үнэхээр хэцүү байна. Бидний үед онц сураад олон дундаас шалгарч багш болдог байлаа. Одоо бол ЭЕШ-д 400 оноо авсан хүмүүс л багш болдог болжээ. Ийм хүмүүсээр ирээдүйн боловсон хүчин бэлдээд цаашид энэ улс хөгжинө гэдэг юу л бол...
4 | 0 Хариулах
Зочин [150.129.143.48] 2021/2/9
bugdiig n tsaazal
0 | 1 Хариулах
zochin [192.82.78.58] 2021/2/9
huuhdiinhee geriin daalgavar hiilgeh geheer surah bichig n nil aldaatai ug uguulbertei. yah gej hel bichgiin durem uurchluud baidag yum be. huuchnaaraa baimaar bn. meddeg ugnuud bugd uuruur bichdeg bolson bn, uuniig boliulj uguuch.
2 | 0 Хариулах
zochin [202.21.108.231] 2021/2/9
yostoi yostoi! Zugeer bgaa ymiig dahin dahin oorchlood haana haanaa asuudal gargaad hetsuu bna. Angli hel gej bhaar mongol heleeree ehleed mongol hun buhen zov meddeg, bichdeg bolmoor bna. Baiguullagiin darga tsereggui bugd ug usgiin aldaa gej naigui. Harhaas hoshnogo ulaamaar omnoos ni
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.253] 2021/2/9
Наадуул чинь 30 жилийн алдаа нар байхгүй юу ? Сайжруулъя гэвэл хэрэглэгчээсээ асуу, сурагчид, экс сурагчид гэх мэт ... . Тэд юу сурахыг хүсч байна. Монгол хэлний тал дээр арай дээгүүр үеийн дөнгүүр хүмүүсээс асуу. Монгол хэлний мэдлэг муудаж буй гол шалтгаан болсон болоогүй орчуулгатай юм тв-ээр цацах. Хүүхдүүд яг тэр орчуулгын хэлбэрээр ярьдаг. Тиймээс хэвлэх болон ТВ эсвэл цацах мэдээллийн орчуулгад хяналт тавих. Их дэлгүүрийн номын дэлгүүрээс нэг толь бичиг аваад хартал олон алдаа харагдаж байсан. Мэдэхгүй хүүхэд тэр чигээр нь сураад эх сурвалжаа тэр толь гээд заавал яана ?
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.253] 2021/2/9
Өнөөдрийн бүдүүлэг мо нарыг бэлдсэн тэдний төлөө юу ч хийгээгүй хүмүүсээс асууж яадаг байна ?
4 | 0 Хариулах
Зочин [192.82.70.112] 2021/2/9
Зөв шүү. Англи хэл чухал. Хэт олон төрлийн хичээл үзэж дааж давах хэцүү байдал хүүхдүүдийн бие сэтгэл санаанд үүсгэхгүйгээр хичээлүүдийг төстэй байдлаар нь цомхотгож гол гол мэдлэгийг нь олгох маш чухал болоод бгаа шүү. Мөн сурах жилийн асуудал бна. Сурах бичгийг товч тодорхой ойлгогдохоор хийх хэргтэй. Хүүхдүүдийнхээ дэвтэр номыг харж үзэж бдаг улсууд мэдэж байгаа байх.
1 | 1 Хариулах
zochin [202.21.108.231] 2021/2/9
Гол нь англи хэлэндээ бишээ. Чанартай зөв боловсрол олгохоос өмнө багш нараа бэлтгэх асуудал дээр анхааралаа хандуулаачээ. Зааж байгаа хичээлээ өөрөө хүртэл ойлгохгүй багш нар маш олон байна шүү дээ. Ийм юм ер нь байж болох уу? Өөрөө ойлгоогүй байж бусдад заана гэдэг юу л бол. Чадалтай мундаг хүмүүс нь өгч байгаа цалингаас болоод багшийн ажил хийхээс халширч байна. Багшийн нарын цалинг тодорхой хэмжээгээр гайгүй болговол боловсролын систем арай сайжрах болвуу.
10 | 0 Хариулах
zochin [202.21.108.231] 2021/2/9
yag unen. 3 say huntei bjeej 90 garui ih surguulitai bna gej yu bdag ymbee! Ene ih surguuluidiig bagasgah heregtei bna. Yuch medehgui chadahgui chanargui bolovsrol ezemshsen ajilgui humuus mongoloor duuren baigaa ni haramsaltai
4 | 0 Хариулах
хаха [192.82.77.154] 2021/2/10
асуудлыг үүсгэсэн энэ улсууд зөвлөнө гэж юу ч байхав
0 | 0 Хариулах
Зочин [140.78.5.102] 2021/2/9
Англи хэл сурчихсан байсан бол, ядаж бүтэн жил улсаараа каринтинд суухгүй байх байсан юм даа. Дэлхий нийтийн мэдээллийг аль эрт аваад, энэ өвчний талаар зөв ойлголттой болоод, цаг тухайд нь хамгийн зөв шийдвэрүүдийг гаргаад явах байлаа гэж
6 | 2 Хариулах
Зочин [154.49.100.194] 2021/2/9
Монголын боловсролыг сүйрүүлсэн хүн сүрэг. Авилгал, хүнд суртал, садар самууныг биеээрээ үзүүлсэн ах эгч нар
3 | 0 Хариулах
Babu [66.181.161.76] 2021/2/9
Англи хэлний бэрхшээлээ арилгачихвал дэлхийн хэмжээний чанартай боловсрол олж авч олон улсад өрсөлдөх боломж хүүхдүүдэд нээгдэх юм. Дээр нь ямар ч хэл сурах бол тархинд дасгал болж өгдөг......гээд тайлбарлаад байвал мундахгүй их ашиг тустай. Наад захын юм мэддэггүй үхэрнүүдийг бурхан өршөөг.
5 | 4 Хариулах
Иргэн [202.126.88.162] 2021/2/9
Чи хэлээ сураад гадагшаа зайл тэндээ очоод шалаа угааж аяга тагаа цэвэрлэ
3 | 8 Хариулах
Babu [66.181.161.76] 2021/2/9
Хөдөлмөр л бол хөдөлмөр монголд турж үхсэнээс гадаадад гараад хар ажил олоод хийх ч бас чадвар шүү. Ядаж л англи хэл хагас хугас мэддэг байж ажил байна уу гэж асуугаад олж хийнэ. Хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаггүй чам шиг оркуудаас ийм шинж тэмдэг илэрдгийн одоо амаа татаад хүүхдэдээ англи хэл заа!
5 | 2 Хариулах
Иргэн [202.126.88.162] 2021/2/9
Миний хүүхэд улсдаа тэргүүлсэн амжилттай дүүрэг нийслэлийн олипиадуудаас ахлах ангидаа олон медаль авсан сургууль болон дүүргийн шилдэг сурагч алтан медальтай төгссөн одоо ашуүис д сурдагдаа хонгор минь
1 | 2 Хариулах
Babu [66.181.161.76] 2021/2/9
Өө тэр олимпиад уралдаан тэмцээний олон өнгийн төмөр чинь хамаа байдаггүй юм англи хэлгүй бол энэ жалгандаа мөнхрөөд эзэмшсэн мэргэжлээрээ ч гүнзгийрээд өндөр цалинд хүрэх боломжгүй тэгээд ч чам шиг бүдүүлэг үгийн сонголттой тэнэг хүнээс тийм хүүхэд төрөхгүй өөр хүний хүүхэд дээ эцэг/эх тогтоох шинжилгээ хийлгээд үзээрэй гэнэн хонгор минь
3 | 2 Хариулах
Зочин [66.181.176.68] 2021/2/9
Сайдын суудалд сууж үзсэн хүмүүс бол байгаа байгаа харин жинхэнэ сайд шиг сайд байсан нь хэд бол боловсролыг бизнесээс ангид байлгах байсан юм ер нь системээ тавиад туучихсан шүү дээ
2 | 1 Хариулах
Зочин [192.241.230.172] 2021/2/15
Hamgiin sain surguuli delhii dayaar huviin hevshliinh surguli l baidag. Guitsee.
0 | 0 Хариулах
AAA [192.82.74.223] 2021/2/9
Англи хэл сурах гол зорилго нь юу юм бэ ? Монголоос л өөр бол хаашаа ч хамаагүй зайлах зам уу , мэдлэг гэж л битгий шаагаарай . Шинжлэх ухааны ололтыг л эх хэлрүүгээ өөрийн сэтгэхүй дээ л буулгаж авах хэрэгсэл төдий л юмишүү дээ Орчуулагч нараа л сайн бэлд .Бага зардал богино хугацаанд нийгэмд үр дүн өгнө.
4 | 11 Хариулах
Babu [66.181.161.76] 2021/2/9
Энэ үхрээс гарах тугалын ирээдүй маш бүрхэг байна даа өрөвдчихлөө
3 | 3 Хариулах
Ok [202.126.88.54] 2021/2/9
Ккk estoi goe hariult. Hel bol yg l joloonii hereglegee chig heregtsee. Bugdeeree surah shaardlartai.
2 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.162] 2021/2/9
Харин чамайг өрөвдчихлөө манкурт минь
0 | 0 Хариулах
Зочин [140.78.5.102] 2021/2/9
Яг чам шиг ийм тэнэг малнуудыг цөөхөн байлгахад л англи хэл чухал юм шүү дээ, тэр бичиж байгааг нь л харчих, таван өгүүлбэр ч зөв бичиж чадахгүй зайлуул
4 | 3 Хариулах
AAA [192.82.74.223] 2021/2/9
Малаа мэдэхгүй хүмүүс малын тухай ярих хэрэггүй ээ. Би хилээ манаж , малаа маллаж үзсэн. Ямар их ч уур бухимдалтай юм. Боловсрол тун тааруу хүмүүс бололтой. Social соёл хэрэгтэй шүү.
1 | 0 Хариулах
zochin [103.26.194.96] 2021/2/9
uuln zuv shu undur hugjiltei uls ornii tuuhiig harahad angli heliig sian sursan ard tumen tehnology ingeneriin bolon sanhuugiin medleg olj avah n elbeg baisan baina
0 | 1 Хариулах
Babu [66.181.161.76] 2021/2/9
Англи хэлийг 2 дахь хэл болгоно гэдэг шинэ юм биш ёстой сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байхад гэдэг шиг аль дивангарт л ярьж л байсан тэгээд далайцтай хэрэгжүүлсэн юм байхгүй чадваргүй сайдуудын балгаар. Ганц энэ санааг ажил болгоход л бас овоо болно шүү!! Хэлний бэрхшээлийг нь арилгаад өгчихөд л маш их боломж нээгдэнэ. Энэ англи хэл сургахгүй гээд байгаа үхэрнүүд оркууд бол дотоодын дайсан. Мал бол өвлийн идэш болгочих юмсан.
8 | 1 Хариулах
Иргэн [202.126.88.162] 2021/2/9
Энэ нэг юмыг гайгүй амьтан байх гэж горьдож байсан чинь шинэ цагын манкурт байсан байна ш дээ
2 | 1 Хариулах
Иргэн [202.126.88.162] 2021/2/9
Хэлтэй боол манкурт бэлтгэдэг улс брлж байгаа юм байна л даа эзэн заяатай явьяа гэвэл эх хэлээ сурцгаа бусдын хэл сурж боол заяанд амьдрахаа сонгох цаг болжээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.30] 2021/2/9
Minii bodloor bagaas ni angli hel buh surguuliudad zaah heregtei. Bur ulsiin surguuliud gadaad bagsh avch tsalinjuulaad ch boltugai angli heliig sain surgamaar bna. Shine said uuruu yum uzsen 10,20 jiliin daraahiig harj chaddag hun baigaad mash ih bayartai baina.
1 | 1 Хариулах
Иргэн [202.126.88.162] 2021/2/9
Цэцэрлэгт гадаад хэл заадаг тэнэгүүд энэ дэлхийд монголоос өөр байхгүй нийгмийн харилцаанд бэлтгэх гар хөлөө зөв удирдаж бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлж өөрийн хэл соёл бие бялдарыг нь хөгжүүлж зөв монгол хүн бэлтгэх ёстой болохоос англи хэлтэй манкурт эх хэл язгуур гүн ухаангүй эх оронч сэтгэлгүй шинэ цагын дэлхий ертөнцөд хог хаягдал нийлүүлэх бодлого барьж байна даа
5 | 6 Хариулах
Зочин [140.78.5.102] 2021/2/9
ишш зайлуул, хөдөөний мал дагаж өссөн бас нэг орк. Хэл усгүйдээ атаархаад үхлээлдэ. Минут тутамд хичнээн ч коммент бичдэг юм зайлуул. Явж хэл сур ингэж солиорч байхаар
1 | 3 Хариулах
Иргэн [202.126.88.162] 2021/2/9
Чиниы хажууд орос хэл хангалттай англи хэл дунд түвшинд компьютер дээр код бичих түвшинд хүрсэн хүн байна мал минь
2 | 1 Хариулах
Зочин [66.181.187.136] 2021/2/9
News Headline: Chink learns English.
0 | 2 Хариулах
зочин [66.181.164.171] 2021/2/9
дэмжиж байна. англи хэл хэрэгтэй. гайгүй сайдтай болсондогоо гялаа гялаа ганц салбар ч гэсэн
10 | 2 Хариулах
Зочин [192.82.77.103] 2021/2/9
Шинэ сайд мундаг хүн бололтой.
5 | 3 Хариулах
hh [64.119.23.150] 2021/2/9
Буурал ах, эгч нар минь Шинжлэх ухааны таалаар яриа болвуу? Энэ чинь бас Боловсрол, ШИНХЖЛЭХ УХААНЫ Яам гэсэн гоё нэртэй шүү.
1 | 0 Хариулах
Англи хэлээр яадын [192.82.74.243] 2021/2/9
Эхлээд авилагчин луйварчин биш болгоод өгөөч. Англи хэлтэй авилгачид, луйварчид, төрийн албан тушаалыг зардаг анли хэлтэй хулгайчууд энэ улсыг хөгжүүлсэнгүй.
2 | 4 Хариулах
JuicySlut [185.209.178.208] 2021/2/9
Чи англи хэлгүй учраас хулгайчид юмаа алдаад байна малааа
4 | 1 Хариулах
Иргэн [202.126.88.162] 2021/2/9
Бусдын хэл соёлд шүтсэн монголд ч хэрэггүй гадаад ертөнцөд ч хэрэггүй гудманд ч биеэ зөв авч явах чадваргүй хүн буг болсон юмнууд дүүрлээ бид чинь колони юм уу английн эргүү хүн гэх аргагүй язгуур үндэсгүй ноход улс орныг минь сөнөөхнээ
1 | 3 Хариулах
Хуцна биз чи муу пязда [192.82.74.243] 2021/2/9
JuicySlut [185.209.178.208]24 минутын өмнө Чи англи хэлгүй учраас хулгайчид юмаа алдаад байна малааа АНГЛИДАА ОЧИЖ БООЛОО ХИЙЖ БОСГОНЫ ШОРООГ НЬ ЦЭВЭРЛЭЭРЭЙ МУУ ЭХ ОРОНГҮЙ ӨЛӨГЧӨӨН. АНГЛИ ХЭЛ ГЭЖ ЮУ ЮМ НОХОЙН БААС.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.69] 2021/2/9
П гээд оросоор хараасан, тэгснээ эх хэл энээ тэрээ, хэлтэй устай нь боол босгоны шороо ч гэх шиг, эх орондоо өөрсдөө боолын боол, босгоны шороо, баттулгынхаа тоглоом байж
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.5] 2021/2/9
Энэ сайд чинь залгамж халаатай шинэлэг ажиллаж чадаж байна
4 | 1 Хариулах
Зочин [180.149.80.74] 2021/2/9
humuujil hariltsaanii chadwar hamgiin chuhal, huntei mendelj ch chadku hun turiin albanii darga hiigeed yawj bgaa ni uneheer gutamshig
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.115] 2021/2/9
Torolh ex xelee mongol helee sain suraagui zow yaridagui mongol hel ugiin sang ih bayalagtaishude. Shuud english angil xel 2 dax hel alban yosni hel gej bolohgui baih .baga bagaar shat shatand axij dasaj daduulj baij sudalgaani undsend shiidex ni chuxal. angil heliig
4 | 5 Хариулах
Зочин [66.181.180.25] 2021/2/9
Ёстой эргүү орк байна даа.
1 | 2 Хариулах
Зочин [188.170.73.149] 2021/2/9
Аргументгүй ингэж бичдэг хүмүүсийг өрөвдөх юм. 🥺
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.69] 2021/2/9
Энэ одоо эх хэл нь ч юун тааруу юм бэ дээ, ойлгох гэж тархины хэдэн эс үхчихлээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.48] 2021/2/9
Одоо дориун юм хийх сайд гарчихлаа ашгүй.Англи хэлийг 2 дахь хэл болгох үнэхээр зөв гэж бодож байна.
18 | 2 Хариулах
Зочин [192.241.230.172] 2021/2/15
Za yaaj?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.139] 2021/2/9
Би орчин үеийн хүүхдүүдийг gen z-г интернэт, утаснаасаа болоод Англи хэлний чадвар гайгүй гэж боддог байсан ёстой үгүй юм билээ. Наад захын юм мэдэхгүй, фейсбүүк дээр iphone-н хэдэн грүпп рүү шагайхаар л битүү энийг яахуу тэрийг яахуу авраарай гэсэн пост, өнөөх нь энгийн зүгээр цэнэглэгч чин болохгүй байна гэх мэт бичиг гарсан. Бүр сайн сурдаггүймаа гэхэд ядаж хүнтэй танилцаад мэнд ус мэдээд, нэг хоол аваад идчихдэг, тасалбараа авчих хэмжээний Англи хэл сурчихвал ч.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.176.224] 2021/2/9
Facebook-т ялангуяа грүпүүдэд доод давхрагын лүүсэрүүд л байдгымштээ. Ядаж youtube, instagram ор ок.
1 | 2 Хариулах
Зочин [150.129.142.178] 2021/2/10
Lol nope. Usvuriin batsaanuud l davhargaaraa baidag baih. Nasand huregseded bol mongolchuud facet idevhi undurtei uchraas face amar baidag. Yu bolj baigaag hurdan medeh bolomjtoi.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.178] 2021/2/10
Her erelhiildeg baidlaas ni hamaarna. Bas aznaas ni. Azaar durtai zuil ni anglias uur hel deer oldohoo baigad, durtai kinogoo uzseer baigaad surchihsan huuhduud zunduu baidag. Ted nar facebookt hezee ch yah uu iih uu geed yavj baihgui. Saindaa l meme shareldeg.
0 | 0 Хариулах
Зочид [66.181.189.205] 2021/2/9
Ахмадуудынхаа үгийг сонсоно гэдэг бол маш том хүндэтгэл ирээдүйдээ ч гэсэн хийж байгаа томоохон зүйлүүдийн нэг юм. Хийж чадаагүй юм гэж байгаа юм гэдэг төгс байх боломжгүй тул бусад сайд нарын хийх гэж байсан ажлуудыг нь сонсоно гэдэг Монгол улс зөв замруугаа явж байгаа нэг хэрэг байна. Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадармой. В.Инжиннаши
3 | 0 Хариулах
Babu [66.181.161.38] 2021/2/9
Үе үеийн боловсролын сайд нэртэй махан толгойтой сандлын бөглөөс оркуудын чадваргүй байдал өнөөгийн монголын онолоор бөмбөгдүүлсэн өөхөн бөмбөг гүзээнүүдийг олноор бий болох үндэс нь болсон тэдний сэтгэдэггүй хөлдүү бөндөгөрөөрөө сонгосон хууль батлагч нэртэй оркууд нь хулгай хийж улсаа самраад дууслаа.
10 | 1 Хариулах
Зочин [66.181.176.68] 2021/2/9
Ганц англи хэлч биш хоёр хөршийн хэлийг маш сайн сурах шаардлага гарах байх даа
10 | 15 Хариулах
Зочин [150.129.143.48] 2021/2/9
mongol huuhduud bagaasaa ene 2 hurshiig nevt meddeg baihad bidniig tarhidaj chadahgui
0 | 0 Хариулах