Орчин цагт хүүхдийнхээ эрхийг хангахын тулд ээж аавууд илүү их сурч мэдэх хэрэгцээ бий болсон. Хүүхдийнхээ дэргэд архидан согтуурснаар хүүхдийн хамгаалуулах эрхийг зөрчиж байгаа хэлбэр.
Арав хүртэлх насны хүүхдийг гэрт нь ганцаарангаар нь үлдээх нь хүүхдээ үл хайхарч байгаа хэлбэр
Та өөрөө ч мэдэлгүй хүүхдийнхээ хамгаалуулах эрхийг зөрчөөд яваа юм биш биз? Тэгвэл "Айл гэр" подкаст НГБХЗХГ-ын мэргэжилтэн, сэтгэл зүйч Х.Оюунтуяатай Хүүхдийн хамгаалуулах эрхийн талаар ярилцлаа.
Ярилцлага бүрэн эхээрээ:
https://fb.watch/3xB3cMFaai/
Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Хүүхдийн дэргэд архидан согтуурснаас болоод хүүхдийн хамгаалуулах эрх нь зөрчигдөж байгаа тухай
- Хоёр хүүхэд тутмын нэг нь гэр бүлийн орчинд архидан согтуурлын дунд өсөж байна. Үүний цаана бидний өнөөдрийн ярих гээд байгаа сэдэв болох хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөж байна гэсэн үг.
- Нийгэмд тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурал хүүхдэд учруулж буй хүчирхийллийн гол зүйл нь архидалт байдаг учраас хамгаалуулах эрхийн зөрчлийн тод жишээ гэж хэлж болно.
- хуулийн зохицуулалт бий.
- Хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах хамгийн эхний хариуцлага үүрэх нэг номерын субъект бол мэдээж эцэг эхчүүд. Тэгээд төрийн зүгээс үүрэг хүлээгчид байна. Төрийн зүгээс үүрэг хүлээгчид гэдэгт нийгмийн бүхий л хүмүүс хамаатай.
- Өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалуулах анхны эрх сурвалж бол хүүхэд. Тиймээс хүүхдэд хамгааллын эрхийн талаар ойлголт мэдлэг өгөх нь бас чухал. Хүүхдийн тусламж үйлчилгээний утас .
- Өнөөдөр гэсэн үг. Зарим нэг ноцтой жишээнээс дурдах юм бол хүүхдээ хөлдөөд амь насаа алдаж байгааг нь мэдэхгүйгээр архидан согтуурч хүүхдийнхээ амь насыг алдсан явдал бий.
- Манайхан ингэж хэлдэг. Би архийг тааруулаад уучихдаг. Уулаа гэхэд ямар ч муу зан авир гаргадаггүй гэдэг. Гэхдээ энэ байдал олон удаа давтагдаад эхлэхээр хүүхэд буруу ойлголттой болдог. Насанд хүрсэн хүн чөлөөт цагаараа согтууруулах ундаа уудаг юм байна, энэ бол амралтаа өнгөрөөх арга юм байна, хэм хэмжээ, хэвшил дадал юм байна гэсэн ойлголттой болж хүүхдээ буруу хэвшил дадалтай болох суурийг нь бэлдэж өгдөг.
- Хүүхэд өөрөө гэр бүлийн тусгал. Ялангуяа төрснөөс хойш бага насандаа зөв бурууг ялгахгүй, эцэг эх маань л зөв зүйлийг хийж байгаа гэж үздэг учраас буцаад эрүүл амьдралын хэв маягаас авахуулаад боловсролтой, эрдэм номтой хүн болох боломжид нь хар сүүдэр үлдээх асуудал үүсдэг учир гэр бүлийнхээ төлөө архидан согтуурлаас аль болох холдож, битгий хэрэглээч гэж анхааруулахыг хүсэж байна.
Хүүхдийн гэр бүл, нэр төртэй холбоотой хамгаалуулах эрхийн тухай
- Хүүхэд дөнгөж төрсөн цагаасаа эхлээд л өөрийн үндсэн эрхүүдтэй байдаг. Гэтэл манай ээж аавууд би энэ хүүхдийг төрүүлчихсэн юм чинь энэ миний өмч. Энэ хүүхэдтэй яаж ч харьцсан хамаагүй, энэ миний эрхийн асуудал гэж боддог. Гэтэл яг үндсэндээ .
- Жишээ нь манай энэ их ичимхий шүү, манай энэ ангийнхаа тэр охинд хайртай гэж ярих нь хүүхдийнхээ нэр төрд халдаж байна гэсэн үг. Эсвэл манай энэ гэж усан толгойтой хүүхэд байнаа. Муу дүнгээс ерөөсөө салахгүй гэж хэлэх нь хүүхдэд би угаасаа л муу сурдаг хүн юм байна гэсэн бодол суулгах, сэтгэл санааны хувьд хохирол амсахад хүргэдэг. Мөн манай хүүхэд ичимхий гэж хэлэх нь аан би ичимхий юм байна гэсэн ойлголтыг бий болгодог. Үүнийг ятган үнэмшүүлэлт гэж нэрлээд байгаа юм.
- Эцэг эхчүүд хүүхдээ хамгаалах ёстой. Хамгаалахдаа юуг нь хэрхэн, хаана, яаж хамгаалах нь ч цаанаасаа хэм хэмжээтэй байдаг. Жишээ нь . Хүүхэд өөрөө олон нийтэд хандсан харилцааны хандлагад дуртай бол энэ асуудалгүй. Хүүхдийнхээ зан чанар, төлөв шинжийг л маш сайн мэддэг байх хэрэгтэй. Экстроверт үү, интроверт үү гэдгийг.
- гэж үздэг. Ингэснээрээ би чинь гэр бүлийнхээ хувьд хүндтэй хүн юм байна. Миний санал бодлыг асууж байна гэсэн бодолтой болдог. Ингэснээрээ хүүхэд мөн адил бусдаас асууж, зөвшөөрөл авдаг болдог ба энэ нэг нэг том соёлын хэлбэрийг суулгаж байна гэж үзнэ.
Хүүхэд ахуйн осолд өртдөгтэй холбоотой хамгаалуулах эрхийн тухай
- Ер нь бол . Яагаад гэхээр энэ хүртэлх насны хүүхдүүд хөгжил, төлөвшлийн талаасаа ч тэр, хувь хүний талаасаа ч өөрөө өөрийгөө бие даан удирдах, буруу зөрүү зүйлийг шүүн тунгаах боломж нь бага байгаа учир 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь үлдээж болохгүй. Ингэсэн тохиолдолд хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэж үздэг.
- Нарийн яривал . Энэ бол хувь хүний зохион байгуулалттай холбоотой асуудал гэж болно. Гэхдээ Монголчуудын хувьд нэг эерэг зүйл нь маш гэр бүлсэг хүмүүс. Эмээ өвөө, ах дүү, хамаатан садан нь тусалж дэмжих тохиолдлууд олон байдаг.
- Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд, хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх маш их эх сурвалжууд байна. Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар. Манай фэйсбүүк хуудас мөн байгаа. Эндээс хүүхдийн хүмүүжилтэй холбоотой, хүүхэд гэр бүлийн асуудалтай холбоотой мэдээллийг авч болно. Түүнээс гадна нийслэлийн 9 дүүрэгт гэр бүл хөгжлийн хэлтсүүд үйл ажиллагаа явуулдаг. Энэ хэлтсүүд дээр сэтгэл зүйчид ажилладаг.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!