Уншиж байна ...

Холбоодын нэгдсэн УАШТ-д жүдо нэмэгджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 13 цаг 12 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

15 спорт холбоо 10 хоногийн дотор улсын аваргуудаа тодруулах Холбоодын нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) энэ жил дөрөв дэх жилдээ зохиогдох гэж байна.

Энэ удаагийн Холбоодын нэгдсэн УАШТ-ий хөтөлбөрт Монголын ТОП спортын төрлүүдийн нэг жүдо бөх багтсан нь гол онцлог юм.

Холбоодын нэгдсэн УАШТ-ий эхний гурван өдөр буюу нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх улсын аварга зохиогдох болно.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг-ын барилдаан явагдах бол хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын барилдаанууд, сүүлийн өдөр холимог багийн тэмцээн явагдах хуваарьтай байна.

зураг
 
Сонирхуулахад Холбоодын Нэгдсэн УАШТ-д бадминтон, байт харваа, бильяард, буудлага, бүжгийн спорт, виртуал дугуй, жүдо, кэндо, мөсөнд авиралт, орчин үеийн таван төрөлт, тэргэнцэртэй сэлэм, хүндийн өргөлтийн төрөл багтжээ.