Иргэд 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
2025 оны дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөхтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх аппликэйшнүүд эхний гурван сарын шимтгэлээ төлөх зохицуулалтыг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-аас хийж байгаа юм. Тодруулбал иргэн та 2025 оны 1-3 дугаар сард 19,800 төгрөг төлнө.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг eBarimt, e-Mongolia зэрэг аппликэйшнээр төлөх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!