Уншиж байна ...
Зураг
Зураг

Ариг банк Монгол Улсад ахин нэгэн ₮100 саятныг төрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 8 цаг 54 минут
Сурталчилгаа

100,000,000 төгрөгийн эзнээр Ариг банкны Улсын их дэлгүүр салбарын харилцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8-р багийн малчин Д.Гантулга тодорлоо.

Тодруулбал, Ариг банкнаас харилцагч үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн ирээдүйг нь баталгаажуулж, мөнгөн хуримтлалтай болох дадлыг нь дэмжих зорилгоор 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 2024 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацаанд зарласан “Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аян 9 сарын туршид амжилттай зохион байгуулагдаж, IX шатны урамшууллын эзэд болон СУПЕР урамшууллын эзэн 100 сая төгрөгийн эзнээ 2025 оны 01 сарын 02-нд МҮОНТВ-ээр шууд дамжуулан тодрууллаа.

Тус аянаар Ариг банканд хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн, хугацаатай хадгаламжийн хугацаагаа сунгасан болон хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр дээрх хугацаанд аянд оролцсон харилцагчдаас сар бүр 3,000,000 төгрөгийн нэг, 1,000,000 төгрөгийн гурав, 500,000 төгрөгийн долоон азтан болон сүүлийн 4 орон нь таарсан 70 харилцагч 50,000 төгрөгийн эзнээр тус тус тодорсон юм.

зураг
 

100сая төгрөгийн урамшууллын эзэн Ариг банкны харилцагч Д.Гантулга:

2025 оны 1 дүгээр сарын 2-ны орой нэг дугаараас залгаад “Та 100 сая төгрөгийн эзэн боллоо” гэхэд хэн нэгэн надаар тоглоод байна гэж бодож байлаа. Эхэндээ ч итгэхгүй байснаа гэрийнхэндээ хэлэхэд хүүхдүүд маань шууд дамжуулалтыг нөхөж үзээд итгэсэн. Анх 2024 оны 4 сард Ариг банканд хадгаламж нээлгээд сар бүр тэтгэврээсээ хуримтлуулаад жил ч болоогүй байхдаа энэ өндөр урамшууллын азтан болсондоо баяртай байна. Өдий наслахдаа ямар нэгэн сугалаанд азтан болж үзээгүй намайг энэ өндөр шагнал хүлээгээд байж дээ.

Энэ аяны хүрээнд 500 гаруй харилцагч 200 гаруй сая төгрөгийн урамшууллын эзэн болсон бөгөөд 14-16.5% хүртэлх өндөр хүүгийн өгөөжтэй хадгаламжаа нээлгэснээр мөнгөний урсгалаа нэмэгдүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулсан юм.
зураг
 

Өнгөрсөн хугацаанд Ариг банкийг сонгон үйлчлүүлсэн эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа. 2025 онд та бүхний санхүүгийн сан хөмрөг тань арвай буудай адил өсөж үржих болтугай.

Хадгаламжийн өгөөжөөр тэргүүлэгч | АРИГ БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.