Уншиж байна ...
Зураг
Зураг

Д.Дэлгэрзул: Beauty Expo 2025 олон улсын үзэсгэлэн гоо сайхны салбарт тэсрэлт хийнэ

ikon.mn
Өчигдөр 8 цаг 51 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Beauty Expo 2025 Олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн 4 дэх жилдээ Буянт-Ухаа спортын ордонд 3 сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн захирал Д.Дэлгэрзултай ярилцлаа.

зураг
 

- Beauty Expo 2025 үзэсгэлэн 4 дэх жилдээ илүү өргөн цар хүрээг хамран зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог талыг дурдвал?

Гоо сайхан, эрүүл мэндийн салбарын хамгийн том арга хэмжээ болох Beauty Expo 2025 олон  улсын үзэсгэлэн энэ жил Буянт- Ухаа спортын ордонд уламжлалт ёсоор гуравдугаар сард зохион байгуулагдана. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Мишээл экспо төвд амжилттай зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд Beauty Expo 2025 үзэсгэлэнд оролцогчдын тоо эрс өсөж байгаагаас гадна олон улсын байгууллагын оролцоо нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор үзэсгэлэнгийн цар хүрээг тэлж, илүү өргөн хүрээг хамран Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулахаар бүхий л бэлтгэл ажлаа хангаад байна.

Beauty Expo 2025 үзэсгэлэнгийн үеэр буюу гурван өдрийн турш салбарын чухал асуудлыг хөндсөн илтгэл, хэлэлцүүлгүүд тавигдана. Үүнээс гадна салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлэх B2B буюу бизнес уулзалтыг зохион байгуулж, олон улс болон орон нутгийн зах зээл рүү бизнесээ тэлэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Мөн өнөө жилийн хувьд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үзэсгэлэнгийн үеэр хүрэлцэн ирсэн нийт зочид, охид, бүсгүйчүүддээ зориулан энтертайнмент тоглолт, тусгай хөтөлбөр бүтэн өдрийн турш үргэлжлэх юм. Мэдээж үзэсгэлэнгийн өдрүүдэд хүрэлцэн ирсэн зочдодоо үзлэг, оношилгоо, зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөхөөс гадна хямдралтай, урамшуулалтай, гарын бэлэгтэй, бөөн бөөн гэнэтийн бэлгийг барих болно. Манай баг гоо сайхны салбарын нөлөө бүхий маркетинг болоод бизнесийн хамгийн таатай орчныг цогцоор нь бүрдүүлсэн ач холбогдол өндөртэй олон улсын арга хэмжээг чанарын өндөр түвшинд зохион байгуулна.

-Манай улсад сүүлийн жилүүдэд салбар бүрд үзэсгэлэн зохион байгуулагддаг болсон. Та Beauty Expo 2025 үзэсгэлэнгийн цар хүрээ, ач холбогдлыг хэрхэн харж байна?

Салбар бүрд өөр өөрийн хөгжил, дэвшил, өрсөлдөөн, чанар, тогтоосон стандарт, алдаа дутагдал гэж бий. Түүнийг нийтэд таниулах, сурталчлах, мэдээлэх, бодит байдлыг нийтэд харуулахад үзэсгэлэн тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж боддог. Цаашлаад тухайн салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуй нэгжүүдийг нэгэн дор цуглуулж, маш олон хэрэглэгчтэй шууд холбож өгдөг онцлогтой. Мөн өөрийн бизнесээ өргөжүүлэх, өөр түншлэл бий болгох, салбарын байр сууриа бататгах гээд олон давуу талтай юм.

Гоо сайхны салбар өөрөө маш өргөн цар хүрээтэй, том салбар. Хэрэглэгчид нь ямар ч насны хүн байх боломжтой. Энэ нь асар өндөр өрсөлдөөнийг бий болгодог. Харин энэ өрсөлдөөн нь салбарын хөгжилд шууд нөлөөлөхөөс гадна аюулгүй байдал, чанартай үр дүнг бий болгодог гэж боддог.

Энэ жилийн Beauty Expo 2025 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнд хилийн чанадаас маш олон байгууллагууд оролцох хүсэлтээ өгсөн.

Тодруулбал, Солонгос, Япон, Турк, Польш, Хятад, Итали зэрэг 10 гаруй олон улсын болон дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгэлээ баталгаажуулаад байна. Энэ нь бидний болоод үзэсгэлэнд оролцогч байгууллагуудын хувьд бизнесээ гадагш тэлэх том боломж гэж харж байна. Нөгөөтээгүүр манай үзэсгэлэн олон улсын түвшинд зохион байгуулагддаг гэдгийг илэрхийлж байгаа юм.

- Beauty Expo 2025 үзэсгэлэнд оролцох болон зочлохын давуу талыг дурдвал?

Энэ жилийн үзэсгэлэнд оролцож буй байгууллагуудын хувьд 3 өдрийн турш өөрсдийн брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэгэн дор, өргөн хүрээнд сурталчлах, хэрэглэгчээ нэмэх, шинэ бүтээгдэхүүний нээлт хийх, хамтран ажиллах гадаадын болон дотоодын түнштэй болох зэрэг олон давуу талтай. Харин  зочдын хувьд гоо сайхны салбарын бүхий л үйлчилгээг нэг дор хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай байдлаар авах боломжийг олгож байгаа. Мөн бүтээгдэхүүн авахаар ирсэн хүн бүрд харьцуулалт, сонголт хийхэд хамгийн таатай орчин байх болно гэдэгт итгэлтэй байна.

- Beauty Expo 2025 үзэсгэлэн олон улсын гэх тодотголтой. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд олон улсын томоохон байгууллага оролцож байгаа юу?

Тиймээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцогч байгууллагууд илүү төрөлжсөн. Олон улсын томоохон байгууллагууд оролцож байна. Цаашлаад дэлхийн гоо сайхны салбарт түүчээлэгч, томоохон брэндүүд оролцохоор болсонд баяртай байгаа. Үүгээр зогсохгүй Монголдоо тэргүүлэгч, өөрийн салбарын техник технологийн дэвшлийг нэвтрүүлэгч гоо сайхны эмнэлгүүд оролцож байна. Мөн хэрэглэгчдийн санаанд оромгүй үйлчилгээг үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд маань үзүүлэх болно гэдгийг хэлэхэд таатай байна. Одоогийн байдлаар 100 гаруй байгууллага оролцохоор хэдийн бүртгүүлсэн. Энэ нь манай үзэсгэлэнгийн үнэ цэнийг илтгэж байна. Мөн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “Наран Бьюти Уорлд ХХК”-ийн YVES ROCHER брэнд ажиллаж байгаа бол Мөнгөн ивээн тэтгэгчээр SEBA MED болон SKIN 1004 брэнд хамтран ажиллаж байна.

- Цаашдаа Beauty Expo олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн ирээдүйг хэрхэн харж байна?

Мэдээж жил бүр үзэсгэлэнгээ зохион байгуулах бөгөөд олон улсын стандартаа барьж ажиллаж, илүү чанаржуулна. Мөн Олон улсын гоо сайхны салбар дахь бүхий л томоохон байгууллагууд, брэндүүд манай үзэсгэлэнг зорьдог, түншээ сонгодог байхаар илүү хичээж ажиллах болно. Мөн эдийн засгийн дотогшоо урсгалыг нэмэх, салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.