ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Олон удаагийн торгуультай 120 гаруй иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зөрчлийн тухай хууль болон Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг хангах зорилгоор 2024 оны гуравдугаар сард Улсын Ерөнхий прокурор болон Хуульзүй дотоод хэргийн сайдын хамтарсан журам батлагджээ. Уг журамд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль төлөлтийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх аргачлалыг тусгасан бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эрчимжүүлж эхлээд буй. 

Энэхүү зохицуулалтын талаар Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодруулснаар Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дүгээрт зааснаар олон удаагийн торгуультай болон замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд жолоодох эрхийг хасах шийтгэлийг нэмж, оногдуулж байгаа юм байна. Энэ дагуу өнөөдрийн байдлаар буюу нэг сарын дотор 120 гаруй иргэн жолоодох эрхээ нэг жилээр хасуулжээ. Эдгээр жолоочийн торгуулийг төлүүлж, нэмэлтээр эрхийг хассан байна.

Жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл 50%-аар хөнгөлөгддөг бол төлөөгүй тохиолдолд 16 дахь хоногоос торгуулийн хэмжээ 50 хүртэлх хувиар нэмэгддэг бөгөөд тухайн иргэний бүртгэлтэй гар утсанд болон И-Монголиа системээр энэ талаарх мэдээллийг хүргэдэг гэв.

Үүнээс гадна жолооч торгуулиа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэх нөхөж авах, ангилал даруулах, ангилал нэмүүлэх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, үзлэг, оношилгоонд орох зэрэг төрийн үйлчилгээг хязгаарлаж байгааг мэдээллээ.

Гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч зогсоож шалгахад торгуулиа төлөөгүй байвал журмын хашаанд саатуулж, нэг хоногийн төлбөр 5,000 төгрөгийг буруутай этгээд бүрэн хариуцах хуулийн заалттай байна.

Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс дээш гарсан жолоочийг албадан хөдөлмөр эрхлүүлж төлүүлэх журам 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй. Одоогоор уг шийтгэлийг оногдуулаагүй, тээврийн хэрэгслийн торгуулийн хэмжээ нь 450,000 төгрөг хүрсэн тохиолдолд шүүхэд шилжүүлж, шийдвэрлэх юм байна.

Нийслэлийн хэмжээнд 3-10 удаагийн торгуультай 300,000 орчим, 100-гаас дээш удаагийн торгуультай 500 гаруй тээврийн хэрэгсэл байгаа аж.

Жолооч нарын гаргаж байгаа нийтлэг зөрчлийн тухайд "Нийслэлд авто замын эгнээ байр буруу эзлэх, жолооны ард гар утас хэрэглэх, хамгаалах бүс, гэрлэн дохио зөрчих нь нийтлэг бол орон нутагт хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчил байдаг.

Жолооны ард гар утас хэрэглэж байгаа зөрчлийг камер болон цагдаагийн алба хаагчийн хяналт шалгалтаар илрүүлдэг. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу жолоо барих үедээ гар утас хэрэглэвэл 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгодог" болохыг тэрбээр санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.80.210.95] 2025/1/23
Үнэмлэхгүй, даатгалгүй, 640к төлөөгүй торгуультай нөхөр араас ирж мөргөчөөд ЗЦГ танил талаараа аргалаад зөвдөөд явж байна. Цагдаа ийм бхад энэ хууль дүрмийг хэн мөрдөх юм бэ
1 | 0 Хариулах
Уншигч [103.212.116.19] 2025/1/14
МАШ ЗӨВ
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.208] 2025/1/11
Эрх мэдэлтэй, мөнгөтэй гаруудын эрхийг хасдаг юм уу
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.208] 2025/1/11
Олон удаагийн торгуультай төлөхгүй бол шууд 5 жилээр, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан бол 10 жилээр, эрхээ хасуулаад жолоо барьвал 6 сар нийтийн тустай хөдөлмөр хийлгэ
0 | 0 Хариулах
Bat-Erdene [202.126.91.123] 2025/1/11
Mash olon garud bga ene zvger l humasnii her tudi
0 | 0 Хариулах
зочин [202.55.188.46] 2025/1/11
зөв зөв. бүүр хэдэн мянгаар нь эрхийг хасаад өг. Дээр нь моторын дуу чарлуулаад бас тэрийг өөхшүүлээд байгаа Екийн ч гэсэн эрхийг нь хасаад өг
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.149] 2025/1/10
Яасан ч яадгийн гэсэн жолооч нар маш олширч байгаа. Бусдад садаа тээр болохгүй хөдөлгөөнд оролцдог болгож дадуулах хэрэгтэй. Үүний тулд торгууль шийтгэл хатуу байх ёстой. Хатуу байх тусам түүнийг зөрчихгүйн төлөөх эрмэлзлэл өндөрсөж хичээх болно. Үгүй бол оркжоод дуусна
0 | 0 Хариулах
Ganbold [66.181.161.241] 2025/1/10
Соц нийгмийн үед жолоочийн шар талон гэж байсан тэр нь 10 цоолуулхад жолооны эрх байсан түүнийг эргэж сэргээж ашиглах хэрэгтэй.Тэгвэл жолооч нар 1-2 удаа цоолуулаад дүрмээрээ явахыг хичээдэг байсан даа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.88] 2025/1/9
Жолоодох эрх хасуулсан хэн нэгэн машин бариад хөдөлгөөнд оролцож байгаа эсэхт хяналт үгүй бол хууль дүрэм зөрчөөд торгуулиа төлөхгүй явж байсантай нь ялгаагүй юм биш үү.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.181.23] 2025/1/9
Эрхээ хасуулсан хүн машин жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа явдал их болсон!!! Хянах техникийн боломж байгаа юу???
2 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2025/1/9
цаазал
2 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2025/1/9
Давхар эргэх, гэрлэн дохио зөрчих зэрэг зөрчлүүдийг маш сайн бүртгэдэг болмоор байна, адилхан түгжирч2, баруун юмуу, зүүн эргэх гэхээр чигээрээ явах эгнээнээс урдуур давхар дарж эргэдэг хүмүүс их, явж2 дүрмээрээ явж байгаа жолооч нар цаг хугацаагаа алдаж түгжирч байна. Нөгөө хэдэн дүрэмгүй яваад сурчихсан жолооч нар ингээд орчихдог юм, ингээд яваад болоод л байдаг гээд энэ үйлдлээ сэргэлэн гэх мэтээр өөрсдийгөө өөгшүүлсээр л байна
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2025/1/9
Явган хүний зам дээр тавьсан автомашин тааралдвал явган зорчигч та e-police аппликэшнээр зургийг нь авч тухайн жолоочийг торгох боломжтой. Олон удаа торгуулаад эрх нь хасагдах болно.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.97.30] 2025/1/9
машинаа аятайхан бариад сурчих лалррын оркуудаа. тэгээд боллоо
2 | 0 Хариулах
Зочин [202.21.104.2] 2025/1/9
Торгуулиа машин дээр бичдэг биздээ? Тгд юун 120 хүн яриад байна???
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.46] 2025/1/8
120 хүн гэнээ энэ цагдаа нар ажлаа олигтойхон хий л дэ арчаагүй юм бэ. Баахан торгуультай новшнууд зам дээр бэлчиж бна ш дэ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.130] 2025/1/8
Согтуу жолооч бол бүр чанга шийтгэх хэрэгтэй
5 | 0 Хариулах
Иргэн [49.0.132.130] 2025/1/8
Иргэдийн амьдрал хэцүү байхад татвар дүрэм журмаар дарамталлаа гэж хуцах нийгмийн шаар шавхруу оркууд их байх юмаа. Яг үнэндээ та нарын аманд хичнээн мөнгө чихсэн ч та нар новшийн шавхруу оркоороо хэвээрээ л байна. Хэзээ ч та нар нийгмийн сайн сайхан эмх цэгцтэй байхын төлөө ажиллаж амьдрахгүй. Орк бол орк л байдаг. Харин сайн сайхны төлөө хичээж байгаа хүмүүс тэртээ тэргүй нийтийн сайн сайхны төлөө хийж байгаа дүрэм журмыг ойлгож ухаараад ажиллаж амьдраад өөдлөөд ирнэ. Татвар торгууль нэмлээ нэхлээ амьдрал хэцүү байна гэж солиорч гонгинож байхын оронд яаж торгуулахгүй дүрмээ бариад бусдад гай болчихолгүй амьдрах уу гэдгээ эхлээд бод.
9 | 4 Хариулах
Зочин [59.153.115.85] 2025/1/8
Хэ эрх хасаад нэмэр болох уу томууд хамаарлынх нь эрхгүй ч барьж хөдөлгөөнд оролцох байлгүй дээ
0 | 4 Хариулах
Зочин [103.136.254.41] 2025/1/9
юм л бол томчууд баячууд гэж барьцдаг улны сданууд ямар их юм бэ
2 | 1 Хариулах
Зочин [103.80.211.32] 2025/1/8
Өмнө жилийн татвар торгуулийн зарцуулалтын тайланг харуулах хэрэгтэй. Бид төлж болно тэгэхдээ хэн нэгний нууц амрагтайгаа гадаадад аялах зардал болгомооргүй байна.
3 | 3 Хариулах
Зочин [202.21.109.39] 2025/1/8
10-100 ni hed baigaa ve?
1 | 0 Хариулах
aas [103.168.34.23] 2025/1/8
nice!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/8
Финландад хүмүүсийг орлогоос нь хамаарч торгууль ноогдуулдаг юм билээ. Тээр жил Нокиа компанийн босс хурд хэтрүүлээд 100,000 долларын торгууль төлж байсан
3 | 8 Хариулах
ЗОЧИН [103.80.211.111] 2025/1/8
Хүнийг эд хөрөнгийн хэмжээгээр нь ялгавар үзэх юмуу? нөгөө сайхан үндсэн хууль эдр юу болвоо?
6 | 4 Хариулах
Бүлт [223.104.76.172] 2025/1/8
Бүлт бүлт гэхэд арай бүлт үү ?
0 | 3 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/8
Түүх мэдэхгүй бол дуугай бай. Нэтээр мэдээ нь байж л байгаа
1 | 1 Хариулах
Зочин [103.136.254.41] 2025/1/9
Anssi Vanjoki гэж Нокиагийн хуучин захирал, 2001 онд 690 мянган марк буюу 116 мянган еврогоор торгож байсан. Гэхдээ шүүхдээд 35 мянган марк буюу 6000 хүрэхгүй евро л төлсөн.
0 | 0
Зочин [66.181.182.224] 2025/1/8
Жилийн дотор 5 торгууль авбал 1 жилээр эрхийн хасдаг болое. Тэгвэл жолооч нар танхайрах нь багасна. Одоо бол мөнгө нь ихэдсэн зарим жолооч нар 20к төлөөд л нэгдүгээр эгнээгээр давхиж байна. 5 торгууль гэдэг хязгаар тавьснаар дүрэм санаатай дүрэм зөрчихийг багасгана
11 | 1 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.117] 2025/1/8
6 буюу түүнээс дээш тооны торгуулиа 1 сар буюу түүнээс дээш хугацаагаар төлөөгүй бүх тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нэг удаагийн арга хэмжээ аваад үзэх хэрэгтэй. Ингэвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд хариуцлагаа хүлээдэггүй, бусаддаа гай болдог хариуцлагагүй, ухамсаргүй хүмүүс замын хөдөлгөөнд оролцохын тулд торгуулиа төлж хариуцлагаа хүлээх, мөн дахиад торгуулахгүйн тулд замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх эерэг нөлөөтэй. Авбал дорвитой арга хэмжээ ав. Битгий алцганаад бай.
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.157] 2025/1/8
Энэ хаанаас холбогдоод ip хаяг нь ийм урт гараад бна
0 | 0 Хариулах
Мн [202.126.89.251] 2025/1/8
зөв. торгуулиа төлдөггүй гаруудыг чангалах нь зөв
1 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/8
өршөөснөөс болж ийм болсон шдээ
8 | 0 Хариулах
Зочин [66.181.189.244] 2025/1/8
Зүйтэй хүн хариуцлагатай, ухамсартай амьдрах ёстой
4 | 0 Хариулах
Иргэн [49.0.132.130] 2025/1/8
Замбараатай болгоё хариуцлагатай бай гэхээр солиорч гонгинодог юмнуудыг ингэж л чангалж жаахан дэг журамтай болгох хэрэгтэй. Бүр дураараа хууль завшиж амьдраад сурчихсан хүмүүсд ийм захиргаадалтын арга хэмжээ хэцүү байгаа байх. Гэхдээ ингэх л хэрэгтэй. Жаахан замбараатай байж соёлжсон нь дээр шүү оркуудаа. Монголд өнөөдөр хятад орос хоёр биш арчаагүй орк монголчууд нь өөрсдөө бусаддаа гай болж байна. Бодох тунгаах бусдын оронд өөрийгөө тавьж эрэгцүүлэх чадваргүй бүхэд бүтэн давхарга байна аа
16 | 0 Хариулах
Зочин [202.126.89.195] 2025/1/8
Яг үнэн.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.47] 2025/1/8
ББСБ, Байгууллагын нэр дээр машины торгуулийн хариуцлагыг хэн хүлээж эрхээ хасуулах вэ?
1 | 2 Хариулах
Зочин [59.153.115.140] 2025/1/8
Baiguullaga bol torguuliig tsag tuhaid n tulood yavchdag bga shyy, tegeed ajiltniihaa tsalingaas suutgaad avchdag bh
0 | 0 Хариулах
Зочин [103.136.254.41] 2025/1/9
Өмчлөгч, эзэмшигч гэж 2 ойлголт бий.
0 | 0 Хариулах