Уншиж байна ...
Зураг
Зураг

Нийслэлийн ногоон байгууламжийг төлөвлөхөд Шанхай хотын судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллана

Б.Манлай
Өчигдөр 9 цаг 30 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-ын Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй Улаанбаатар хотод хэрэгжих ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

Ингэснээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг дахин сайжруулж, орчин үеийн нарийвчилсан төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл, дэд бүтцийн шинэчлэлийг жишиг байдлаар хөгжүүлэх юм байна.

Энэ онд хотыг тойрсон хурдны зам, метро, гэр хорооллын дахин төлөвлөлт, аж үйлдвэрийн парк, эрчим хүч зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр нийслэл хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.