Уншиж байна ...
Зураг
Зураг

"Хүүхдийн урлан бүтээх төв монгол уран бичиг, гар урлал зэрэг 10 төрлийн сургалтад элсэлт авч байна"

Б.Манлай
Өчигдөр 11 цаг 50 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн урлан бүтээх төв 2024-2025 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж эхэлжээ.

Тодруулбал дараах 10 ангид нэмэлт элсэлт авч байгаа юм байна.

  1. Монгол уран бичиг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
  2. Хар Зураг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
  3. Эко гар урлал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
  4. Сүрлэн сүлжмэл - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
  5. Үндэсний уламжлалт уран хатгамал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
  6. Хар зураг, уран зураг - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
  7. Арьсан урлал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
  8. Хувцас загвар - Мягмар/Пүрэв гараг Өдрийн ээлж
  9. Сүрлэн наамал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
  10. Уран зураг анхан шат - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг

Сургалт үнэ төлбөргүй бөгөөд өглөөний ээлж 09:00-11:00 цаг, өдрийн ээлж 14:00-16:00 цагийн хооронд хичээллэнэ.

Бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

  • Төрсний гэрчилгээний хуулбар
  • Цээж зураг.

Хүүхдийн урлан бүтээх төв нь 1958 онд ашиглалтад орсон бөгөөд төрөл бүрийн дугуйлангийн үйл ажиллагаагаа явуулдаг юм.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс