Уншиж байна ...
Зураг
Зураг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ёлын аманд мөс цөмөрч, автомашиныг татан гаргах боломжгүй нөхцөл үүсжээ

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 11 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мөс цөмөрсөн тохиолдол хоног дараалан гарч байгаа тул сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн Ёлын-Ам гэдэг газар мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 7-ны 19:33 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан CC1030UA21A-Пикап загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсан байжээ.

Тус автомашин хоёр зорчигчтой явсан бөгөөд автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул үлдээж иргэн 36 настай эрэгтэй, 47 настай эрэгтэй нарыг нэгдүгээр сарын 8-ны 02:16 цагт аймгийн төвд авч ирсэн байна.

Түүнчлэн Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хяргас нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 6-ны 00:00 цагт онцгой байдлын алба хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн Prius-20 загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн Sonata-6 загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 09 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгснийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлсэн юм.

Мөн цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг тус газраас анхааруулав.