• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Нийтийн үйлчилгээний алба байгуулж багш, эмч, сургууль, цэцэрлэгийн ажилтныг төрийн албаны ангиллаас гаргана

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Төр үндсэн таван чиглэлээр төрийн өмчит компани байгуулдаг болно. Бусад тохиолдолд төрийн өмчит компанийг байгуулж болохгүй. УИХ-аар энэ хуулийн төсөл батлагдвал Засгийн газар төрийн өмчит компаниудад баримтлах үндсэн чиглэлээ танилцуулна. Ингэснээр аль компанийг нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, олон нийтэд нээлттэй болгох гэдгийг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин боловсронгуй болно. 

Өнгөрсөн хугацаанд 58 мянган хүн төрийн өмчит компаниудад ажиллаж байна. Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар мэдээллээ ирүүлдэг 112 компанийн ердөө тав нь 4.7 их наяд төгрөгийн орлогыг төсөвт бүрдүүлдэг. 51 компани нь нийлээд 381 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлдэг бол үлдсэн 41 компани нь 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ хууль батлагдсанаар компанийн статусыг ойлгомжтой болгоно. Төрийн өмчит компани Баялгийн сан, улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Дээрх компаниудыг төрийн өмчийн хөрөнгийн менежмент хийдэг компанитай нэгтгэж, "Төрийн өмчийн корпорац" ХХК-ийг бий болгоно.

Үүний хүрээнд Засгийн газар дэргэдээ уул уурхайн компаниудын нэгдэл буюу "Эрдэнэс Монгол", уул уурхайн бус үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэгдэл буюу "Эрчэс Монгол" гэсэн хоёр нэгдлийн хүрээнд төрийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулна. 

Бусад яам дээр байрладаг улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр зохион байгуулж, олон улсад нэрлэдэг нийтийн үйлчилгээний байгууллага гэх статус руу шилжүүлнэ. Хувийн хэвшлээр хийж болох ажлыг аутсорсинг хэлбэрээр гэрээлж хувийн хэвшилд шилжүүлэх юм. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаашдаа төрийн өмчит компани гэх статус дотор ашиггүй, орлогогүй ажилладаг компаниуд байхгүй болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар улс орны хэмжээнд буй төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэдэг, хяналт тавьдаг, зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг статустай ажиллана. Компанийн засаглалд шууд оролцдог байдлыг хуулиар шууд зогсооно. 

Уул уурхайн бус компаниуд нь төрийн өмчийн корпорацтай нийлэхээр эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад гэсэн дөрвөн салбартай болно. Жишээлбэл эрчим хүчний 34 компанийг долоо болгож нэгтгэнэ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Компаниудыг нэгтгэж эхэлснээр төрийн өмчит 112 компани нь 56 болж буурах тооцоолол гарсан. Ийнхүү дундын үйлчилгээг нэвтрүүлж аж ахуй, хууль, хүний нөөц гэсэн давхардсан чиг үүргийг байхгүй болгоно. Санхүүгийн албанд 10 хүн ажилладаг байсныг нэг хүн ажиллуулж, "Төрийн өмчийн корпорац" ХХК shared service байдлаар үйл ажиллагааг явуулж эхэлнэ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зарим яам дээр хувцас оёдог, хэвлэх үйлдвэртэй байдаг тогтолцоо нь хувийн хэвшлээр аутсорсинг хэлбэрээр хийлгүүлж болох ажил юм. Тиймээс Сангийн яам ирэх оны төсөв дээр улсын төсөвт үйлдвэрийн газар шиг статустай байгууллага санхүүгийн бололцоогүй бол төсвөөс олгох санхүүжүүлэлтийг нь зогсооно. Харин бусдаар гүйцэтгүүлэх зардлыг нэмж, хувийн хэвшлийн оролцоог хангуулах зорилтыг дэвшүүлж байна. 

1,000 хүнтэй компани удирдаж байсан захирал өнөөдрийн хуулиар яаманд мэргэжилтэн болж чаддаггүй. Төрийн өмчит компанийн газар, хэлтсийн дарга, мэргэжлийн инженерүүдийн статус ойлгомжгүй байсныг нийтийн үйлчилгээний албаны хэлбэр рүү оруулна.

Ирэх хаврын чуулганаар төрийн албаны реформыг хийхдээ төрийн албаны ерөнхий хуулийг дагалдуулж нийтийн үйлчилгээний алба байгуулна. Үүнд багш, эмч, сургууль, цэцэрлэгт ажиллаж буй ажилтныг төрийн албаны ангиллаас гаргана. Ингэснээр төрийн алба чадварлаг цомхон болох боломж бүрдэнэ
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ийнхүү төрийн өмчит компани байгуулах, гүйцэтгэх захирлаар ажиллах үндсэн шаардлага өндөр болно. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хүн улс төрийн намын удирдах албыг хоёр жилийн хугацаанд хашаагүй байх гэсэн шаардлагыг хуульчилж өгнө. Үүнийг дагаад төрийн өмчит компанийн удирдлагуудын нэр хүнд өсөх ёстой" гэв. 

шууд үзэх:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.46] 2025/1/11
Зөв шүү ингэснээр багш эмч гэх мэт төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хязгаарлалтгүй болно гэж ойлгож байгаа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.46] 2025/1/11
Зөв дэмжиж байна
0 | 0 Хариулах
Зочин [202.5.194.210] 2025/1/11
Багш эмч нар энэ улс орны цөм хэсгийг авч яваа төрийн албаных гэсэн нэр хаягтайгаа бх ёстой шүү Учрал гишүүн гуай
1 | 0 Хариулах
Нямбаатарын дөнгө [122.201.31.2] 2025/1/11
Төийн хутгуурууд
0 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.90.150] 2025/1/9
...СУГАНИЙ ҮС..ТАРХИНИЙ ТУРААЛ..ӨВЧНИЙ ҮҮР...СДА.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.23] 2025/1/9
Хүкийн хошногоны үс бас их самрах юмаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.85] 2025/1/9
ТӨХК нууд ХЭХурлаа 4 сард бусадтай давхцуулах биш харин 2 сардаа багтаад хуралдах жишиг нэвтэрүүлэх цаг болсон. тэгж байж иргэдийн, төрийн хяналтад орно . эс бол 4 сард ХК нуудын хуралтай давхцаад , хүн очидоггүй
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.182.131] 2025/1/8
Зөв, шуурхай эхлэх хэрэгтэй. Улс оронд ашигтай байх үүрэгтэй
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.6] 2025/1/8
Зөв шүү бүгдийг нь татан буулгах хэрэгтэй
0 | 1 Хариулах
s [202.126.89.253] 2025/1/8
олон жил ажилласан хувийн болон улсын мэрэгжилтнүүдээс зөвлөгөө ав_санал асуу,хэлэлцүүлэг явуул ??? Илт тэнэг байгаа ,ухаад ухаад ухаан чинь хүрэхгүй . өнгөрсөн алдааг ,дахин давтах гэж байгаа гэх мэт үйлдэлүүдчинь илт харагдаж байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.237] 2025/1/8
Компани гэдэг статустай л бол бизнeсийн байгууллага гэсэн утгатай болно одоогийн хуулиар. Гэтэл бизнeсийн байгууллагын ажилтнуудыг төрийн буюу нийтийн албан тушаалтан болгоно гэдэг тэнэг юм дэлхийд байхгүй шүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.82] 2025/1/8
ЯРИХ БИШ ЯАРАЛТАИ ТАТАН БУЛГА УДАХ ТУСАМ АЛДАГДАЛ ИХ БОЛЖ
5 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2025/1/8
Одоо байгаа компаниуд дээр толгой компани гэж нэмэгдэхээс өөр өөрчлөлт алга л байна даа. Улам хүний тоо нэмэгдэнэ дээ
1 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2025/1/8
Оюук унахаар Тимон ЕС болох бэлтгэлээ хангаж байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.104.2] 2025/1/8
МАН 8 жил засаглалаа МАН-ы л буруу биз дээ
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.160] 2025/1/8
ЯАРАЛТАИ ТАТАН БУЛГАЧЭ
3 | 0 Хариулах
Зочин [103.57.93.141] 2025/1/8
Данх Женко Бактер 3 далд орчвол энэ улс орон хөгжлөө
3 | 1 Хариулах
Зочин [103.57.93.132] 2025/1/8
ТЭГЭЭД ХУВЬЧИЛААЧЭЭ ОЛОН НИЙТИЙН БОЛГООЧ АЛДАГДАЛТАЙ ГЭЭД Л 20 ЖИЛ ЯРИЛААШД
10 | 2 Хариулах
Зочин [202.9.47.7] 2025/1/8
Монголд 1990 оноос хойш ЗГ, хот, аймаг, сум, дүүрэг, хорооны төрийн албанд шургалж, ард түмний татварын мөнгөнөөс цалинждаг ч зөвхөн эрх баригч намын эзэддээ үйлчлэн, улс орныг сүйрүүлж байдаг "шимэгчдийн том арми" бий болжээ. Төрийн албаны шимэгчид улам олуулаа болж томроод, тэр хэрээр улс орон улам сүйрч доройтож байна. Ийм шимэгч нүсэр арми АНУ-д ч байдаг аж. Шимэгчдийн арми нь төрийн албыг утгыг нь алдуулж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулжээ. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Трамп АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүллээ. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулж, уг хороог Элон Маск, Вивек Рамасвами даргалуулах шийдвэр гаргажээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.237] 2025/1/8
Төрийн өмчийн компанийн хууль нь их л түүхий харагдсан тийм сул хуулиуд их л үйлдвэрлэх болждээ
5 | 0 Хариулах
Wavy [202.55.188.36] 2025/1/8
Tegeed haay, buulgay gsn ym yarihgui bga ni sonirholtoi
2 | 0 Хариулах