“Найзаа нэмээд л хадгаламжтай бас RAV-тэй” урамшуулалт хөтөлбөрийнхөө азтануудыг “M community” групп дээр шууд дамжуулалтаар тодруулж, шагналыг 2024.12.26-ны өдөр гардууллаа. Гурван сар үргэлжилсэн тус хөтөлбөрийн хүрээнд 10 мянга гаруй сугалааны эрх үүссэн бөгөөд найзаа амжилттай нэмсэн харилцагчдадаа хонжворт сугалаанд оролцох эрх өгөхөөс гадна ₮10,000-₮100,000-ийн хадгаламжийн эрхийг бэлэглэсэн юм. Хөтөлбөрт хамрагдаж азтан болсон М-ийн найзууддаа баяр хүргэе!
Азтанууд маань iPhone 15 Pro Max, AirPods 3rd generation, Apple Watch Series 9, Sony TV 55”, iPad 10th generation, Dyson тоос сорогч, Samsung Galaxy S24+, Sony Playstation 5, Shangrila sport club эрхийн бичиг, Хан хужирт Wellness багц зэрэг хонжвороо хүлээж авлаа. Харин хамгийн том супер хонжвор болох Toyota RAV4 автомашины эзнээр харилцагч Ч.Наранзуун тодров. Toyota RAV4 машины үнийн дүн болон татварыг М банкнаас бүрэн хариуцаж байгаа бөгөөд энэхүү худалдан авалтын тодорхой хувь нь "Зүрх мартахгүй" төсөлд хандивлагдаж байгаа юм.
М банк харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжих урамшуулалт хөтөлбөрүүдийг цаашид ч хийх тул М-ийн харилцагч болж амжаагүй бол апп-аа татаад, биечлэн ирэх шаардлагагүйгээр зайнаас гэрээгээ байгуулж Монголын анхны Необанкны харилцагч болоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!