Уншиж байна ...
Зураг
Зураг

"Дакар 2025"-д хурд сорьж буй П.Мөрөн хоёр дахь гараагаа амжилттай тууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 17 цаг 01 минут
IKON.MN
Зураг зураг

Дэлхийд алдартай авто уралдаан болох "Дакар Ралли 2025"-ын эхний гараа өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 3-нд эхэлсэн билээ. Энэ удаагийн Дакарт Монгол Улсаа төлөөлөн bike буюу мотоциклын төрөлд П.Мөрөн өрсөлдөж буй.

Эхний гараанд 499 км замыг Австралийн уралдаанч Даньел Сандерс 04:58:18 цагаар тэргүүлсэн бол манай тамирчин 06:24:57 цагаар 60 дугаарт бичигдсэн юм.

Тэгвэл тус тэмцээний хамгийн хол гараа болох 992 км үргэлжилсэн хоёр дахь гараанд манай тамирчин 15:26:12 цагаар 64 дүгээр байрт жагссан. 

Ингэснээр хоёр гарааны дараа П.Мөрөн 21:51:09 цагаар 60 дугаарт жагссан хэвээр байна. 

Одоогоор нийлбэр дүнгээр Австралийн Д.Сандерс 16:10:31 цагаар манлайлж байгаа бол АНУ, Ботсванын тамирчид нэхэж явна.