ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Төвдөд болсон газар хөдлөлтийн үеэр амиа алдсан хүний тоо 126 хүрэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагийн өглөөний 9:00 цагийн үед Төвдийн нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын геологийн судалгааны алба мэдээлжээ.

Дэлхийн ноён оргил Эверестийн бэлд болсон энэхүү газар хөдлөлтийн чичиргээ хөрш Энэтхэг, Балбад бас мэдрэгдсэн байна.

Гамшгийн улмаас 126 хүний амь үрэгдэж, 188 хүн бэртэж, 1,000 гаруй байшин барилга нурсныг Хятадын төв хэвлэл мэдээлжээ.

Шөнөдөө Цельсийн -16 хэм хүрч буй хүйтэн цаг агаарт нурангид дарагдсан хүмүүсийг аврах томоохон ажил Төвдийн Тингри хошууны Шигаце хотод үргэлжилж байна.

Газар хөдлөлтийн дараа цөөн хэдэн цагийн дотор нийтдээ 40 гаруй чичиргээ хэмжигч станцуудад бүртгэгджээ.

зураг
 

Хятадын төрийн төв хэвлэл газар хөдлөлтийн хүчийг арай багаар буюу 6.8 магнитуд гэж мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн төв цэг Тингри хошуу нь Эверестийн бэлд оршдог тул олон улсын уулчдын зорьдог газар юм.

800,000 хүн оршин суудаг Шигаце хот орчмын газар бол Төвдийн шарын шашны гол хүмүүсийн нэг Панчин ламын нутаг ажээ.

Хималай орчмын бүс нутаг нь Энэтхэгийн болон Евразийн тектоник хавтангуудын уулзвар тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Гэхдээ өчигдрийн газар хөдлөлт сүүлийн жилүүдэд Хятадад тохиогоогүй томоохон байгалийн гамшигт тооцогдож байна.

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчин чармайлтаа дайчлахыг холбогдох албаныханд даалгажээ.

Хөрш Балбад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн ч ноцтой том хохирол гараагүй байна.

2015 онд Балбын нийслэл Катмандугийн ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөхөд 9,000 орчим хүн амиа алдаж, 20,000 гаруй хүн бэртэж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [78.210.49.130] 2025/1/9
Гэхдээ юун AI зураг оруулцан юм бээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.108] 2025/1/9
Газарын баялаг тамтаггүй юм гэлээ хятадууд тавихгүй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.10] 2025/1/9
Ингэж байгаад Хималай уул бутраад газрын хөрс болоосой. Хятадууд ч олноор хоргодоод, манай Монголд ч цаг уур сайхан чийгтэй болоод ирнэ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.63] 2025/1/8
Ум ма ни бад ми хум
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.117.136] 2025/1/8
AI АШИГЛАХАА БОЛИО.
2 | 0 Хариулах
Ganaa [38.126.63.251] 2025/1/8
Ahiad gazar hudlultund ene shariin shashinii tuw geed bgaa tuwd n ter chigtee bulshlagdchaasai
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.190] 2025/1/8
Tibet will free
0 | 0 Хариулах
Зочин [8.29.231.44] 2025/1/8
AI ашиглахаа больчооч ямар ч арчаагүй юмб дээ. Панчен лам ч гэх шиг наадахыг чинь монголоор Банчин Богд гэдэг юм
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.67] 2025/1/8
AI ashiglaj buteesen zurag medeend ashiglahaa bolichih thu.
7 | 0 Хариулах
Зочин [27.34.64.165] 2025/1/8
Өглөөний 6:50д шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.23] 2025/1/8
Манайд Хятадын Төрөөс зориуд тодруулсан Панчин ламыг дагадаг шүтдэг лам, хийдүүд гарч ирээд бга биддээ, тангарагын буг хамба алгаддаг лам энтэр
0 | 0 Хариулах
zochin [27.123.212.86] 2025/1/8
tuvd balbiig 1 l uls gej bodood baidiishdee tusdaa uls baisiimu
0 | 0 Хариулах
Зочин [109.70.100.4] 2025/1/8
Цагаан сараа буруу тэмдэглээд байвал ийм юм болно нөгөө мэргэн түргэн лам нар мэдээд хэлчихгүй яасан юм бол доо. Байгаль эх эцэг тэнгэрийг захирах гээд өдөр хоног хасаж сар жил нэмдэг хүмүүсийн бодит байдал энэ юм даа.
1 | 8 Хариулах
Зочин [103.212.119.242] 2025/1/8
Муухай хүмүүнлэг бус коммент вэ.
2 | 1 Хариулах
mujaan [126.194.209.245] 2025/1/8
ene ikon zalhuuraad AI zurag shaachvuu esvl anhnaasaa BBCgiinhnn AI zurag shaachvuu
3 | 0 Хариулах
Зочин [94.159.104.166] 2025/1/8
угаасаа байгаа байдал энэ бид нарын шүтээн шахуу хүмүүсийн байгаа байдал мөн юмаа.
1 | 0 Хариулах
Зочин [104.28.71.90] 2025/1/8
Айхтар юм болж ээ харамсалтай байна
1 | 0 Хариулах