”Thanks MAN” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Пүрэвдагвыг МАН-аас Хотын даргад нэр дэвшүүлэхээр яригдаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцон, үүрэг ажлаас нь чөлөөлсөн.
Түүний оронд хэнийг томилох нь анхаарал татсан асуудал болоод буй. Одоогоор хотын даргаар томилогдох магадлал хамгийн өндөр хүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, Социал Демократ Монголын залуучуудын холбоо /СДМЗХ/-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва нэрлэгдээд байна.
Иймд түүний талаар товч мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр 2010 оноос хойш тасралтгүй намдаа зүтгэжээ
- 2010-02.11-2011-03.15 Монгол Ардын Нам Бүсийн зохицуулагч
- 2011-02.15-2012-03.17 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын туслах
- 2012-03.04-2013-04.06 Улсын Их Хурлын Тамгын газар Референт
- 2013-06.02-2015-07.06 Зүүний хүчний холбоо Зохицуулагч
- 2017-03.06-2018-04.02 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2018-01.15-2020-01.25 Монгол Ардын Нам Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
- 2020-01.01-2024-10.14 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал Төлөөлөгч
- 2020-01.17-2021-01.28 Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2021-06.30-2025-11.20 Монгол Ардын Нам Намын байгуулалтын газрын дарга
- 2024-09.15 Монголын Социал Демократ Залуучуудын холбоо Ерөнхийлөгч
- 2025-11.20 Монгол Ардын Нам Нарийн бичгийн дарга
- Мөн ”Thanks MAN” ТББ-ыг үүсгэн байгуулж байжээ. Тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь залуусын сонирхдог дуу хөгжим, бүжгийн тэмцээн уралдаан, кино урлаг, уран зураг, дизайнер, компьютер график, сагсан бөмбөгийн олон талт арга хэмжээ зохион байгуулах аж.
Түүний боловсрол:
- 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль
- 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал
- 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуулийг Тогтвортой хөгжлийн судалгаа магистр
Хөрөнгө, Орлого
Тэрбээр худалдааны чиглэлийн "Кэй тавь спортс" ХХК-д хувь эзэмшдэг байна.
Түүнчлэн 2023 онд мэдүүлсэн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ:
- Жилийн орлого 81.5 сая төгрөг
- 883 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, зуслангийн байшинтай,
- 198.5 сая төгрөгөөр үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol машинтай,
- 118.5 сая төгрөгөөр үнэлэгдэх 62 адуу, 46 сайн үүлдрийн үхэртэй,
- 86 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй,
- 10 саяар үнэлэгдэх газартай,
- 4 сая төгрөгийн хадгаламжтай
- 502.7 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
