Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй юм байна.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Aлтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 0...+5 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Туулын бэлчир, Хараа, Туул голын хөндийгөөр +23...+28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +22...+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +21...+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
