"The MongolZ" багийн оролцох CS Asia Championships-2026 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд маргааш эхэлнэ
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн CS Asia Championships 2026 тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо маргааш эхлэх гэж байна.
Тус тэмцээнд гурван тивийн 16 баг хоёр хэсэгт хуваагдан 400 мянган ам.долларын шагналын төлөө өрсөлдөнө. Манай улсаас "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд энэ сарын 20-ны 12:00 цагт Хятадын "Lynn Vision Gaming" багтай Во1 журмаар тоглох хуваарьтай байна. Хэсэгтээ хоёр хожил байгуулбал Playoffs-д тоглох эрхтэй болно. Хэрэв хоёр хожигдвол тэмцээнээс хасагдах юм.
Энэ тэмцээнд манай улсын шилдэг тоглогч Senzu буюу М.Азбаярын шинэ баг болох BC.Game Esports баг оролцож байгаа билээ. Тэд А хэсэгт Саудын Арабын "Team Falcons" багтай маргааш 14:00 цагт тоглохоор учраа таараад байна. Тус тоглолтод хожвол Playoffs шатанд шалгарахын төлөө АНУ-ын "M80" болон Бразилын "paiN Gaming" багийн аль хожсонтой нь тоглоно. Харин хожигдвол тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглох шаардлагатай болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


