М-Си-Эс Кока-Кола компанийн “2025 оны тогтвортой хөгжлийн тайлан” нийтлэгдлээ
Олон улсын томоохон компаниуд бизнесийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэм, хүн төрөлхтний сайн сайханд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд тайлагнадаг билээ. Энэ жишгийн дагуу М-Си-Эс Кока-Кола компани 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа "Тогтвортой хөгжлийн тайлан"-д нэгтгэн, олон нийтэд нээлттэй мэдээллээ.
УСНЫ ДАХИН АШИГЛАЛТ
Тус компани 2025 онд БОНЗ-ын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд дахин ашиглах явдал байв. Энэхүү төслийг тус компани 3.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, шугам хоолой болон нэмэлт тоног төхөөрөмж суурилуулжээ.
Төр, хувийн хэвшлийн энэхүү хамтралын үр дүнд тус компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усны дахин ашиглалтын хэмжээ 45 хувь болж нэмэгдэх боломж бүрдээд байна.
САВЛАГАА
М-Си-Эс Кока-Кола компани борлуулсан бүх бүтээгдэхүүнийхээ савыг цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулах зорилтоо 2022 онд олон нийтэд зарласан. Үүнээс хойш жил бүр ус, ундааны хуванцар цуглуулалтын хувийг тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний дүнтэй харьцуулж тайлагнаж байгаа бөгөөд өнгөрсөн онд хуванцар цуглуулалт 50.2 хувьд хүрсэн байна.
Тайлант онд хийсэн томоохон ажлын нэг нь хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой “Recycle me” interactive hub танин мэдэхүйн хөдөлгөөнт явуулын төв байсан юм. Энэхүү төвөөр дамжуулж 10 байршилд 60’000 гаруй хүнд мэдлэг олгожээ.
УУР АМЬСГАЛ
Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит нөлөө үзүүлж, байгальд ээлтэй утаагүй зуух, хөргөгч, сэрээт өргөгч машин, цахилгаан түгээлтийн машин зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм.
НИЙГЭМ
Сонирхуулахад, М-Си-Эс Кока-Кола компани ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэр, сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдалд анхаарах бодлого хэрэгжүүлдэг бөгөөд удирдлагын бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин ажилладаг билээ.
Та М-Си-Эс Кока-Кола компанийн “Тогтвортой хөгжлийн тайлан”-тай танилцах бол ЭНД дарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
