“Шинэ Монгол 3”: 9-11-р ангийн сурагчдад зориулсан 100%-ийн тэтгэлэг зарлаж байна

ikon.mn
21 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Боловсрол бол хүнийг хөгжүүлэх, нийгмийг өөрчлөн шинэчлэх хамгийн хүчтэй хэрэгсэл билээ. Хүүхэд бүр ирээдүйгээ өөрийн гараар бүтээх, авьяас чадвараа нээн илрүүлэх, санхүүгийн болон нийгмийн байдлаас үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг хэлдэг.

Нийгмийн хөгжлийн тулгуур багана болсон боловсролын хүртээмжийг нэмэгдүүлснээр бид ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж, улс орныхоо хөгжлийг хурдасгах бөгөөд үүнд хувийн хэвшлийн сургуулиудын оруулах хувь нэмэр жинтэй байдагт бид итгэдэг.

Боловсролын салбарт өөрийн гэсэн өнгө төрх, жишиг стандартыг тогтоосон "Шинэ Монгол" сургууль нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэд бүрд тэгш боломж олгохыг зорьж ирсэн.

Анх 2000 онд үүд хаалгаа нээснээс хойш сургалтын төлбөрийг боломжит хамгийн доод хэмжээнд барихыг хичээж, асрамжийн газраас жил бүр нэг сурагчийг үнэ төлбөргүй сургахын зэрэгцээ олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санаачлан, төгсөгчдөө олон улсын шилдэг их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж ирлээ. Учир нь сурах чин хүсэл эрмэлзэлтэй шавь байж гэмээнэ багш, сургууль оршин тогтнодог бөгөөд мэдлэгт "цангасан" хүүхдүүдийн мөрөөдлийг услан цэцэглүүлэх нь бидний туйлын зорилго юм.

зураг
 

Шинэ салбар — "Шинэ Монгол 3" сургуулийн тэтгэлэг

Бид "Шинэ Монгол"-ын энэхүү үнэт үзэл санааг үргэлжлүүлэн, Яармаг, Нисэх орчимд байгуулагдаж буй шинэ салбар болох "Шинэ Монгол 3" сургуульд сурах чин хүсэлтэй боловч төлбөр төлөх боломжгүй сурагчдад зориулан, сургалтын төлбөрийн тэтгэлгийг 9-11 дүгээр ангийн бүх сурагчдад зарлаж байна.

Улс орны хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил чанартай боловсролоос эхтэй. Чанартай боловсролыг түүчээлэхэд хувийн сургуулиудын үүрэг оролцоо маш өндөр юм. Бид хувийн эмнэлгийг нарийн оношилгоо, дэвшилтэт технологит нь зорьж очдог шиг хувийн сургуулиас нарийн арга зүй, чанартай боловсролыг эрэлхийлж байдаг. Тиймээс хувийн сургуулиуд боловсролын салбарыг өнгөлж явахын тулд байнга шинэ, орчин үеийн арга зүй, хүний хөгжлийн сүүлийн үеийн онол практикийг нэвтрүүлж байх учиртай.

Өнөөдөр дэлхий нийтээрээ зөвхөн онолын мэдлэг бус, амьдрал дээр ажил хэрэг болж чаддаг чадвар буюу ”цогц чадамж - competency”-ийг хамгийн чухалчилдаг болжээ. Иймээс бид сурагчдын академик ур чадвараас гадна нийгмийг түүчээлж, шинэ үнэ цэнийг бүтээх, зөв хандлагатай, хүнлэг "Монгол хүн"-ийг бэлтгэх хариуцлагатай үүргийг хүлээж байгаагаа гүнээ ухамсарладаг. Хүүхдийн сурч боловсрох эрмэлзэл санхүүгийн асуудлаас болж бөхөх ёсгүй бөгөөд үүнийг шийдэх хамгийн зөв гаргалгаа нь сургалтын тэтгэлэг юм.

зураг
 

Тэтгэлэгт шалгаруулах үзүүлэлтүүд:

"Шинэ Монгол 3" сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэгт тэнцэх сурагчдыг дараах үзүүлэлтээр шалгаруулж авна.

  1. Элсэлтийн шалгалт: "Шинэ Монгол 3" сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн байх
  2. Сурлагын амжилт: Өнөөдрийг хүртэлх сурлагын чанар, амжилтын үзүүлэлт
  3. Нийгмийн идэвх: Сайн дурын ажил, нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаанд оролцсон туршлага
  4. Ар гэрийн нөхцөл: Өрхийн орлогын баталгаажуулалт, нотолгоо
  5. Өөрийн зорилго мөрөөдлөө бичсэн эссэ: Мөрөөдөл, цаашдын зорилгоо илэрхийлж өөрийн гараар бичсэн байх
📌 Анхаарах зүйл: Шалгаруулалтын хамгийн чухал хэсэг нь хүүхдийн өөрийн гараар бичсэн эссэ байх бөгөөд илгээсэн материалд тулгуурлан бид сурагчидтай ганцаарчилсан ярилцлага хийнэ. Ганцаарчилсан ярилцлагаар дамжуулан хүүхдийн сурах чин хүсэл, зорилго, тэмүүллийг олж харахыг зорих болно.

Мөрөөдлөөр өөрийгөө жигүүрлэсэн олон сурагчдыг энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт материалаа илгээхийг урьж байна.

"Шинэ Монгол 3" сургуулийн захирал, Боловсрол судлалын доктор Г.Суурь

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сувгуудаар холбогдож авна уу.

Жич: Шинэ элсэлт болон шалгалтын талаарх мэдээллийг дараах холбоосоор зочлон, аваарай. shinemongol3.edu.mn/info

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.