АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай төстэй одос үхэр Бангладеш даяар алдаршжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бангладешийн нэг тосгоны фермерийн альбино одос үхэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг санагдуулам дүр төрхөөрөө хүмүүсийн дунд алдаршжээ.

Энэ сарын сүүлээр тохиох Исламын шашны Ид аль-Адха (Тахил өргөх баяр) наадмыг угтуулан нийслэл Дака хотын гадна байгуулсан малын зах дээр уг үхрийг үзэх, зургаа хамт авхуулах гэсэн хүмүүсийн цуваа бий болсон байна.

Альбино үхрийн толгой дээр ургасан алтан шаргал үс, царай төрх энэ амьтныг Дональд Трамптай үнэхээр төстэй харагдуулж байгаа гэнэ.

Үхрийн эзэн Зиауддин Мридха “Миний дүү түүний толгой дээр ургасан үсийг анх хараад Дональд Трамп гэж нэрлэсэн. Энэ бол маш тайван амьтан. Альбино үхрүүд ерөнхийдөө их номхон байдаг” гэж хэвлэлд ярьжээ.

Сүүлд орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр 700 кг жинтэй уг үхрийг килограмм тутамд нь 550 така ($4.5) төлсөн хүн худалдаж авсан бөгөөд Ид аль-Адха наадмаас өмнө шинэ эзэнд нь хүргэж өгөхөөр болсон байна.

Исламын уламжлалаар уг наадмын үеэр зөнч Ибрахимын хүүгээ золиослохоос ч буцахгүй их сүсэг бишрэлийг хүндэтгэж буйн илрэл болгон хонь, ямаа, үхэр зэрэг амьтдаар тахил өргөдөг юм.

 

Эх сурвалж: Reuters