ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хавдар судлалын эмнэлгийг барих санхүүжилтийг Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудтай хамтарч шийдвэрлэнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг барихад инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг нийслэлээс өгчээ.

Өнөөдрийн байдлаар тус төвийн зураг төслийн ажил үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлэх юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт хавдар судлалын эмнэлэгтэй болох нь.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “ХСҮТ-ийг анх Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байхад байгуулж байсан бол 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний статистикаар нийслэл хотод 1.8 сая хүн амьдарч, ажиллаж байна. Хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд одоо байгаа эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй байгаа.

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос үүдэлтэй хавдрын өвчлөлийн тоо нэмэгдэж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа. Тиймээс  хавдрын эрт үед илрүүлэг, үзлэг оношилгоо, эмчилгээ, судалгаа шинжилгээ явуулах эрүүл мэндийн цогцолбор төвийг барихад шаардлагатай газрыг шийдвэрлээд байна.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг өгсөн. ЭМЯ-наас өгсөн захиалгын дагуу хавдрын эмнэлгийн зураг, төсвийн ажлууд хийгдэнэ. Эмнэлгийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудтай хамтарч шийдвэрлэхээр ажиллаж байгаа. 

Тус төвийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ” гэж мэдээллээ.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс "Зөвхөн улсын төсөв гэлтгүй гадаад харилцааг ашиглан энэхүү эмнэлгийн төслийг урагшлуулах бодолтой байна" гэв.

зураг
 
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв нь дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэх бөгөөд нийт 600 ортой байх аж.

Баянголын аманд инженерийн шугам сүлжээнд холбогдсон 50 орчим га газар байгаагаас 15 га газрыг хавдрын эмнэлэг барихад олгосон байна. Цаашид улсын онц чухал ажлуудад уг газраас олгоно гэж хотын дарга мэдэгдэв.

Нийслэлээс эмнэлгийн гадна тохижилтын ажил болон эмнэлэг хүртэлх авто замыг өргөсгөх ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.230] 2025/1/7
Хүүхдийн цанын бааз, том тоглоомын төв, том иж бүрэн цэцэрлэгт хүрээлэн барьвал сайхан том газар бна.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.247] 2025/1/7
Хавдраас яаж сэргийлэх вэ гэдгийг л маш сайн шийдэх хэрэгтэй байсан юм даа
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.60] 2025/1/7
Ерөнхийлөгч анхааралдаа авна гэдэг сайн хэрэг шүү баригдана л гэсэн үг
1 | 1 Хариулах
Зочин [59.153.112.212] 2025/1/7
Байгаль орчин, хөрс, ус бохирдуулж буй хэнч бай татвар төлөх ёстой. Бохирдсон хөхс тоосонцор салхиар хийсч харшил, астма, хавдар үүсэх шалтгаан болж бга. Иймээс бохирдол үүсгэж буй аан, гэр хорооллын иргэд хашаагаа ногооруулахгүй бол өндөр татвар төлөх ёстой доо. Манайхан арай дэндүү хариуцлагагүй бх юмаа.
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/1/7
Тэр эмнэлэг ч яахав баригддаг юм байгаа биз, хавдарыг үүсгээд байгаа хүчин зүйлүүдийг арилгах арга хэмжээ аваачээ, хавдар болохоос сэргийлэх нь өвдсөн хүнийг эмчлэхээс хавьгүй илүү ш дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.149] 2025/1/7
Тэгээд ч ерөнхийлөгчөөрөө гуйлга гуйлгаад явдаг улс орон дэлхийд манайхаас өөр байхгүй биз гадаад харилцаагаа ашиглаад гэсэн гоё үгээр халхавчалсан гуйлага гуйх хэрэгтэй юум уу нөгөө яриад бахархаад байдаг агуу дээдсийн нэр төр шавартай хутгалдах хамаагүй юум уу гадаадууд гайхдаг байхдаа ийм их байгалийн баялагтай улс орны ард иргэдийг өрөвдөх сэтгэлгүй улны амьдаруулж байгалийн баялагийг нь ямарч хуульгүй мэт цөлмөж яаж чаддаг байнаа энэ улсын эрх мэдэлтэнүүд энэ сайхан улсад төрж өсөөгүй өвөг дээдэс нь энд амьдарч байгаагүй байх эсвэл тэд яавч монгол хүмүүс биш байх гэж боддог болуу
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.149] 2025/1/7
Хамаг баялагаа зөөж өөрсөдөө хагарталаа баяжиж улсаасаа баян болцгоочихоод гаднаас бадар барьж эмнэлэгтэй болно гээд попорохоосоо ичдэгүй шаар юум байх даа хулгайч авилгалчидын толгойг бөхийлгөж ард түмний нурууг тэнийлгэнэ гээд хуцаад байсан тэр ажилаа хийгээч хууль хяналт шүүх бүх эрх мэдэл өөрт чинь бас эрх мэдлийн оргилд хүрхэд чинь шат гишгүүр болсон намд чинь байна тэр амлаад байсан ажилаа хийгээч хаа хамаагүй эмнэлэг гээд дэлүүрээд гадаадаас бадар барина гээд хар амлаад явах юум төрийн тэргүүн ерөнхийлөгч юум уу эсвэл энэ улсын ерөнхий гуйлагчин нь юумуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/7
Энэ эмнэлгээ Зуунмод хотод байгуулсан бол дээр байждээ. Хотын төвөөс энэ Баянголын аманд хүрэх эсвэл Зуунмод орох ямар ч ялгаа байхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.149] 2025/1/7
Хавдрын эмнэлэг ерөнхийлөгчид ямарч падлий байхгүй ажил гэсэн ч давхиж очоод нэрээ хавчуулж асуудал шийддэг дарга хүний дүрд хувилчих юум аргагүй юумаа даа дарга шүтдэг дарга л бүхнийг шийддэг гэх ойлголтоосоо салаагүй нийгэмийн сэтгэл зүйг нарийн мэдэрч хүн загинаад явхаар манай ерөнхийлөгч мундаг ухаантай ард түмнийхээ зовлонг ойлгодог гээд шүтээд сүйд болцгоох юум гэтэл нөгөө лүмпэн нь уг чанартаа яаж олон жил дарга байх вэ гээд нүхээ малтаж яваа бэртэгчин шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.112] 2025/1/7
Ерөнхийлөгч нефтийн үйлдвэртээ анхаарал хандуулаач. Тэнд болж бүтэж байгаа юм байна уу.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.23] 2025/1/7
Одоо Хүкийг онгироог хөдөлгөж энэ эмнэлгийг яаралтай барихаас өөр аргагүй. Энэ улсын чинь хүн ам тарваган тахал шиг хорт хавдраар хиарахад бэлэн болчлоо. Хорт түлшний асар их хоруу чанар хүний биенээсээ ойрын хэдэн жил гарахгүй болтлоо хордсон. Дээр нь УРАН ын хайгуулаар хүхрийн хүчлээр баяжуулсан уран гүний усанд орсон. Худаг, булаг шанд, халиа тошингоор цацрагын хордлоготой гүний ус хөрсөн дээр гарч эхлэх нь цаг хугацааны асуудал. Мал амьтан, хөрс, ус агаар, ургамал ногоо тэр чигтээ хүний эрүүл мэндэд заналхийлж эхлэнэ. Ирэх жилүүд хорт хавдраар амьсгалсан жилүүд болж уй гашуу, ядуурал, цөхрөнгөө барсан ард түмэн болж тун болзошгүй болсон шүү.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.121] 2025/1/7
Наадхаа хөдөө бариач МАНгарууд аа!
4 | 1 Хариулах
иргэн [66.181.160.81] 2025/1/7
ЕӨК овоо хараандаа оруулсан бол бүтэх нягууртай. Мөнхбаясгалан гишүүн зөв асуудал оруулжээ. Говийн бүсийн усжуулалт бол зуу магадгүй мянган жилийн шийдэл учраас хичээх хэрэгтэй дээ. Нэр алдар нь биш түмэн олонд хүрэх ач тусаараа түүхэн шийдэл байх болно.
2 | 4 Хариулах
sss [49.163.179.180] 2025/1/7
битгий хуцаж бай чи, яриад амлаад байсан нөгөө Газрын тос боловсруулах үйлдвэр нь хаана байна? хэдэн жил боллоо одоо хүртэл байхгүй л байна шдээ. худлаа попорсон л новш шүүдээ
3 | 1 Хариулах
sss [49.163.179.180] 2025/1/7
өөрийнхөө нэр нтр ийг самбар дээрээ аашцан, ичээчээ хүүкээ
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.57] 2025/1/7
Засгийн газар, сангийн яамгүй улс юмуу?
4 | 0 Хариулах