ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Баттогтох: Гунигтай нь өдөрт 14 хүн хорт хавдрын улмаас ХСҮТ-д нас барж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн шалтгаант өвчлөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалттай холбоотой хэвлэлийн бага хурлыг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр Монгол улс дахь хавдрын нөхцөл байдлын талаар АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтох мэдээлэл хүргэв. 

Манай улс 100,000 хүнд ногдох хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгааг тэрбээр хэлж байлаа. 

Тухайлбал Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д өдөрт 14 хүн хавдрын өвчлөлөөр нас барж байгаа талаарх харамсалтай мэдээллийг хэлэв. 



Мөн "Вирус, бактери нь янз бүрийн өвчлөл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл хурц хүнд өвчлөлийн шалтгаан болж байдаг хүчин зүйл. 

Зарим бичил биет, вирус нь хүний биед хорт хавдар үүсгэх чадвартай. Тухайлбал Хүний Папиллома Вирус нь хүн ба амьтны дунд нэлээд тархалттай байдаг.

Хүнд тархдаг ХПВ-ийн 200 орчим хэв шинж бий. Үүнээс 50 орчим нь бэлгийн хавьтлаар эрэгтэй, эмэгтэй хүйс харгалзахгүй дамжина.

Вирусийн хорт хавдар үүсгэх нөлөө нь ханиад томуугийн вирус шиг “Өнөөдөр халдвар авлаа, маргааш хорт хавдар тусна” гэж хурдан илэрдэг зүйл биш.

Манай улс 100,000 хүнд ногдож байгаа хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгааг дээр дурдсан.

Тэргүүлж байгаа хорт хавдруудын дотор вирусийн шалтгаант хорт хавдар эрэгтэй, эмэгтэй хүмүүст нэг номерт орж байгаа. Жишээлбэл гепатит B, C, Дельта гэх мэтчилэн. 

Дараагийн хамгийн том халдварын шалтгаант хорт хавдар бол ХПВ-ийн хамааралт хорт хавдрууд юм. Түгээмэл тохиолддог нь умайн хүзүүн хавдар учраас нэлээд жишээ авдаг. Үүний зэрэгцээ ХПВ нь 

  • ам залгиур
  • амьсгалын эрхтэн тогтолцоо
  • шулуун гэдэс зэрэг олон эрхтэнд хорт хавдар үүсгэдэг болохыг дэлхийн олон орны хавдар судлаач, вирус судлаачид тогтоосон.

Вирусийн нэг онцлог нь удаан явцтай буюу хорт хавдар үүсгэдэг вирусүүд нь олон арван жилээр "орших" шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүний биед удаан хугацаанд оршиж, улмаар хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй" гэлээ. 

"Гепатит B, ХПВ-ийн вакциныг анагаах ухаанд хорт хавдраас сэргийлж чадах дархлаажуулалт гэж үздэг"

Үргэлжлүүлэн "Хамгийн гунигтай жишээ бол ХСҮТ-д өдөрт 14 хүн хавдрын өвчлөлөөр нас барж байна.

Өдөрт нас барж байгаа 14 хүнийг хорт хавдрын ангиллаар авч үзвэл "хамгаалж болох хавдар" байсан. Халдварын шалтгаант хорт хавдар гэсэн үг. 

Тухайлбал гепатитийн B вируст шинжлэх ухаан рекомбинант вакцин гаргаж авч, дөнгөж төрсөн нярайд тариад эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл халдвар цусаар дамжих эрсдэлтэй байдаг тул эрт хийдэг.
Тэгэхээр гепатит B, ХПВ-ийн вакциныг анагаах ухаанд хорт хавдраас сэргийлж чадах дархлаажуулалт гэж үздэг. Олон жил хүний биед оршиж, хорт хавдар үүсгэдэг вирусийн халдвараас сэргийлдэг вакцин байх нь.

ХПВ-ийн эсрэг вакцин нь хорт хавдраас сэргийлдэг. Дэлхийн анагаах ухаанд вакциныг нэвтрүүлээд 2030 он гэхэд зарим орон умайн хүзүүний хавдаргүй болно гэж зарлаж байна" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ХАРАМСАЛТАЙ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.145.234.104] 2024/11/21
Жилд 160-аад хүн энэ өвчнөөс болж үхээд байхад вакцин тариулахгүй солиороод суудаг нь хэн нэгний Монголчуудыг хорлох ажиллагаа байх эсвэл мэдрэл нь муудсан хүмүүсийн үйлдэл. Эргүү мал хүмүүст хэлэхэд үр хүүхдүүд чинь амьд явах эрхтэй. Үүнд бүү саад болоорой. Хүн төрөлхтөн зөвхөн вакцины ачаар олон амь насанд аюултай өвчнүүдээс аврагдаж 7 тэрбум гаруй болсон шүү‼️
1 | 1 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/11/21
хүнсний аюулгүй байдал юу болвоо үхрүүдээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.200] 2024/11/21
ӨДӨРТ 14 ХҮН ҮХЭЖ БАЙНА ГЭЭД ЗОГСОЖ БАЙГАА МУНДАГ ЭМЧ ЮМ . ТҮҮНИЙ ТООГ ГАРГАЖ ЧАДДАГ ҮНЭХЭЭР МУНДАГ ЭМЧ ЮМАА ХӨӨЕ ТООЛЧИХЖЭЭ ОДОО ӨДӨРТ 20 БОЛГОХ НЬ ХАМГИЙН ЗӨВ БАЙХАА ДОР ХАЯЖ 20 ХҮН ХОРТ ХАВДРААР ҮХЛЭЭ ГЭЖ ЗАРЛААД ХҮМҮҮСИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ ЭМНЭЛЭГ ТИЙШ АЛХУУЛАХ МУНДАГ ТАКТИГТ ЧИНЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
1 | 2 Хариулах
Зочин [202.126.91.172] 2024/11/21
ЧИ УГААС ЭМНЭЛГИЙН БОСГО ШАГАЙЖ ҮЗЭЭГҮЙ, ЯВСААР ҮХЭЖ БАЙХДАА ТААРСАН АМЬТАН ЮУГАА МЭДЭХЭВДЭЭ🙄
0 | 1 Хариулах
ЗОЧИН [139.5.217.200] 2024/11/21
Эмч мэргэжил хамгийн амархан хамгийн хариуцлага ХҮЛЭЭДЭГГҮЙ ХАЧИН ДЭГЖИН МЭРГЭЖИЛ БОЛОО ЮУ ДАА??? АЛЬ НЭГ ЭМЧИЙН ДУРЫН СОНГОЛТООР ЭГЭЛ ХҮМҮҮС ТАРЧЛАН ЗОВДОГ БОЛСОН ШҮҮДЭЭ ГЭЖ ГАДУУР ХҮМҮҮС ЯРЬДАГ БОЛЖЭЭ. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ЭМНЭЛЭГТ ОЧЛОО, . ЭМЧ ҮЗЛЭЭ ХАРЛАА ОНОШИЛЛОО ЭЦЭСТ НЬ ХАВДАР ГЭСЭН ОНОШ ТАВЬЛАА БОЛЛОО ГҮЙЦЭЭ. ДООРООСОО ЭХЛЭЭД СҮЛЖЭЭГЭЭР ХЭН НЭГЭН ХҮНИЙГ ОРУУЛДАГ БОЛЖЭЭ ГЭЖ ИРГЭД АМ АМАНДАА ЯРЬЖ БАЙНА, ЭМНЭЛЭГТ ОЧИХ ХЭРЭГГҮЙ БОЛСООН ГЭЖ ИРГЭД ЯРЬЖ БАЙНА ЯАГААД ЭМЧ НАРТ ИРГЭД ИТГЭХГҮЙ БОЛОО ВЭ ЯАГААД ЭМЧИД ОЧИХ ДУРГҮЙ БОЛОО ВЭ? ҮҮНИЙ ЦААНА СҮЛЖЭЭГЭЭР ОНОШЛОЖ ХҮМҮҮСИЙГ ЗОВООЖ БАЙГАА ГЭСЭН ЯРИА ГАЗАР АВЧ БАЙНА ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ???????? К
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.29] 2024/11/21
Бүх муу муухай бүхэн,хорт хавдар, өвчин,утаа, түгжрэл,гэмт хэрэг, биеэ үнэлэлт, хүний наймаа, хүүхдийн хүчирхийлэл, ажилгүйдэл,архидалт бүгд үхэж далд орсон ардчилал,ардчилсан намаас болж байгаа. Монгол орно аврахыг хүсэж байвал 37 оных шиг хядлага я вуул. Хамгийн түрүүнд ардчилсан нам, ардын намын авилгачид, ханадаггүй шуналтнуудыг буудах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.72] 2024/11/21
ene olon vactsiniig hyanaj bhgui bol urguideld hurgene
0 | 0 Хариулах
Зочин [162.19.153.133] 2024/11/21
ЭНЭ БОЛ ҮНДЭСНИЙ ГЕНОЦЕД ХОРТ УТААГААР ХОРДУУЛЖ БАЙХАД ХЭН Ч ЮУ Ч ДУГАРАХГҮЙ ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [57.129.2.9] 2024/11/20
Хорт хавдар туссан хүнд Ивермектин, Мебендазол, Фенбендазол эдгээр эмнүүд маш сайн гэж яриад байгаа.химийн эмчилгээ нь өвчтөнг алдаг болохоос авардаггүй юм.Хорт хавдар туссан үед хөдөлгөөн маш сайн гэж байгаа.хөлсөө гартал хөдлөх,мөн иддэг хоолондоо анхаарах, эрдэс бодисоор баялаг ус хангалттай уух шаардлагатай.Хөл нүцгэн газар гишгэх мөн сайн.л витамин сайн
1 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [57.129.2.9] 2024/11/20
Даралттай хүнийг даралтны эмээ уу,давс бага ид гэдэг! Гэтэл сайн ойлгохгүй хүмүүс давсыг муу гэж ойлгоод байдаг.Энэ нь зүгээр л заль шүү дээ.Хүнд хэрэгтэй эрдэс бодис болох магни гол нь потасио дутахаар давсаа туух механизм нь алдагдаад ирдэг.Эм уугаад тухайн үедээ л дарахааас өөр ямар ч нэмэргүй.гэтэл эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглээд ирэнгүүт аяандаа бие чинь эрүүлжиж даралт чинь буурна.Үүнийг ямар ч эмч чамд хэлэхгүй.учир нь байнгын өвчтэй болгох нь эдний гол ажил нь байгаа юм.
3 | 0 Хариулах
Red [176.3.48.62] 2024/11/21
Үнэн. Эмийн үйлдвэр, эмч нарт өвчин хэрэгтэй. Хүмүүс ухаантай болох тусам эрүүл мэндээ анхаарч эхлэдэг. Тэд үүнийг хүсэхгүй. Хүмүүс мал байх тусам төр засаг эмч эмийн үйлдвэрүүд лам нарт ашигтай
1 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [57.129.2.9] 2024/11/20
Эмийн сан эмч хоёр нь хоорондоо хоршиж ажилдаг учиртай.Эмч дээр өвчтөн ирэнгүүт эмч өвчтөнд эм бичиж өгөөд өвчтөн нь эмийн сангаас эмээ авч уудаг.Даралт ихэслээ гэнгүүт даралтны эм бичиж өгнө.Энд нэг л юм ойлгох хэрэгтэй!! Учир нь эмчид таныг эрүүл болгох зорилго байхгүй.хэрэв эрүүл болгочуул эмийн сангаас эмээ авахаа больчихно шүү дээ.Тэгэхээр эд нарын гол ажил нь зөвхөн өвчнийг дарах л зорилготой заль мэх юмаа.Даралтны эм уулаа гээд чи бүрэн эдгэрэх үү үгүй!яг үүн шиг вакцин бол чамайг байнгын өвчтэй болгох л зорилготой заль мэх төдий
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.137] 2024/11/20
Манай эрүүл мэндийн салбар дампуу эмч сувилагч нар нь иргэдээ эд хөрөнгө албан тушаалаар нь ялган харьцдаг байж нээх харамсаад матрын нулимс унагаах дэмий биздээ
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [57.129.2.9] 2024/11/20
Ковидын вакцинаас болж бүх улсуудад нас баралт огцм ихэссэн байгаа.нэгэнт 3 тун хийлгэсэн бол залуу хүмүс дээд тал нь үсрээл 10 жилийн нас, настай хүмүүс 3 жилийн л нас л үлдэнэ.тэгээд үргүйдэл,хорт хавдар.. гээд ирэх жилүдэд ойлгоноо ойлгоно! Хариуцлага нэхэж тэмцэх шаардлагатай!
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.180] 2024/11/20
Та нар эмчилж чадахгүй учраас тэр. Гадаадад дандаа хүмүүс эдгэрлээ гэж байхад Монголд үхлээ !
1 | 0 Хариулах
saihan hudalaa ailgah yumaa [202.131.225.197] 2024/11/20
mongol ulsd jild 6000-7000 hvn hort havdaraar ovdoj baigaab zuvhun 560 hvn l umain hvzvvnii hort havdaraar shuu. gehdee vvnees jil 300 orchim hvn ni l vhdeg yum bnlee. ted ihendee 3, 4 vedee orson vedee emchilgeend ordog tul emchilgee oroitoj vheld hvreed bna. harin 1,2 vedee bol emchilegdeh bolomjtoi shuu hoo.. ingej mongold bgaa 1.7 say emegtei hvnd d ylangayu ohid hiij bgaa bol asar ih hortoi ybdal shuu. ireedvi evd emchilgee bolon ert ilvvrelt ih sain bolj vhel bagsah tu odoo ingej tariulah hereggui dee.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.99] 2024/11/20
Хорт хавдарын гол шалтгаан яг юу вэ судалгаа байна уу? Утаа лав биш хөдөөнийхөн хүртэл их өвдөөд байх шиг???!!!!
1 | 0 Хариулах
иргэн [66.181.187.60] 2024/11/20
Монгол чимээгүй сөнөж байна да мэдсэн ч бүгд хонь шиг чимээгүй чёрт адгтын арчаагүы нэг бодлбн эргүү хүмүүс!!
0 | 0 Хариулах
Иргэний үг [202.126.90.250] 2024/11/20
Энэ хорт утаа, хортой хүнс, ядууралтай нийгэмээс болж хүмүүс хорт хавдар тусч байгаа юм. 76 мал тэжээдэг байсан одоо 126 мал ба тэдний суганы үсийг тэжээгээд энэ улс орон сүйрч дуусч байна. Тэмцдэггүй ард түмэн минь юу бодоцгоож байнаа...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.215] 2024/11/21
Эрх баригчид мал бишээ! Асар их зальтай, муу санаатай, хуурч мэхэлж худлаа шаахдаа гаргуун тэгээд бас хулгай, авлига энэ тэр муу юмыг хийх гэж л төр шургалан бузар булай муу юм болгоныг хийдэг хүн сүгнүүд! Аа бас цэвэр монгол хүн ч цөөхөн, ихэнх нь эрлийз, хурлийз бүр гачин балай юмнууд л байгаа шүү! Ард иргэд мэдсээр байж л дахин дахин сонгоод байдаг нь бүрч хачирхалтай! Тэгээд зовж, зүдэрч зовлон тоочоод л байгаад байдаг нь бүүүрч ойлгомжгүй? Яана даа!яана???
1 | 0 Хариулах
[66.181.182.223] 2024/11/20
английн принцесс хорт хавдартай. вакцин тариулсан л байх ёстой доо. 🩺💉🩹
1 | 0 Хариулах
зочин [66.181.176.215] 2024/11/20
"Зарим орон"-ы нэрийг ил тод зарламаар байна. Вакцинаас гадна өөр уг шалтгаан юу байна гэж сайн судалмаар л санагдах юм. Хамгийн эрсдэлтэй юм бол бэлгийн амьдралын замбараагүй харилцаа юм. БЗХӨ-ий өвчлөл нэмэгдэж л байгаа бол дагаад папилома вирусын тархалт өсч байгаа л гэсэн үг. Бид яагаад асуудалтай тулж шийдвэрлэхээс зайлсхийж өөрөөсөө зайлуулдаг юм бэ. Ард түмэнд эрүүл амьдрах хүсэл эрмэлзэл алга уу. Ганцхан амьдрах юм чинь гэсэн мунхаг бодол тээсэн эргүүнүүд даанч олон болжээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.215] 2024/11/20
Өдөрт 14 хүн хорт хавдраар үхэж байгаан нь хулгай, авлигчин нүүрсчин МАН-ыг олон жил толгой дээрээ залсаны хор уршиг! Нүхэн жорлон, утаа, хөрсний бохирдол, ядуу тарчиг улны амьдрал! Энэ бол ерөөсөө л хулгайч, авлигчид олон жил төрд засагласний л үр дүн нь! Сонгуулиар хулгайчдыг сонгохоол больчих л доо!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.243] 2024/11/20
Олон улсууд энэ вакцинаас татгалзсан бтл яагаад ингээд худлаа яриад ард иргэдийн тархийг угаадаг бнаа.
3 | 1 Хариулах
Нараа [202.126.89.158] 2024/11/20
Хүн ер н үхдэг юм штэ. Хүн бүр ямар нигэн өвчнөөр үхнэ
5 | 1 Хариулах
Зочин [103.212.162.65] 2024/11/20
Бузар өмхий утаа, учир утгагүй шамбааралдсан хот, хортой хүнс, чихэрэн бөмбөгдөлт. Энэ бүхний үндэс нь эрчим хүчний дутагдал. Үйлдвэржиж байж бүх муу муухай зүйл арилдаг, Эрчим хүч хангалттай байхын тулд цөмийн цахилгаан станц хэрэгтэй, үүнийг байгуулахын тулд ураныг олборлох хэрэгтэй гэтэл урвагч нар нутгаа хамгаална гэж тэмцэлдээд байна
2 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [88.150.230.69] 2024/11/20
important... robert f. kennedy jr.: "The thing that people have to understand is that the four companies that make all 72 of those vaccines, which is Pfizer, Glaxo, Merck and Sanofi. All of those companies are convicted felons. And not only that, they're serial felons. Their business model is committing felonies." "These companies in the last 10 years collectively, have paid $35 billion in penalties, damages, fines for falsifying science, for defrauding regulators, lying to doctors, and for killing hundreds of thousands of people. Vioxx, which was Merck's flagship product, killed between 120,000 and 500,000 Americans. This was a pill. And Merck was selling as a headache pill." And Merck knew, caused heart attacks and killed people. And they didn't tell anybody. And they knew a certain, you know, we got the spreadsheets that showed there being counters, their accountants. And this is, you're gonna kill so many people per dose. We can still make more money, even if they all sue us. An
1 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [88.150.230.69] 2024/11/20
Тарихгаад тэчьяадаад байгаа мерск нь энэ🤦Үр хүүхдүүдээ энэ алан хядагчид нараас авраарай
1 | 0 Хариулах
зочин [66.181.176.172] 2024/11/20
Бүүр гүндалай хулгайч ЭМЯ ны сайд байхдаа хөндсөн асуудал санагдаж байна.Тухайн үед вакцины хэмжээнд яриагүй бөгөөд эрэгтэйчүүдийг хозлох тухай яригдсан. Эрэгтэй хүүхдүүдийг төрөх газарт хозлоод байвал энэ өвчний тархалт буурах магадлал байгааг тийм ёс заншилтай орнуудын жишээн дээр ярьсан ч тэгсгээд намжсан.Энэ хавдрын уг шалтгаан чухам үүнээс шалтгаалсан уу эсвэл өөр хүчин зүйл/шашны болон бусад ёс заншлын/ нөлөөлсөн үү гэдэг нь тодорхойгүй байсан байх.Энэ хавдар түгээмэл байгаа нь папилома вирус гэгч үүсгэгчийн халдвар өндөртэй байгаатай холбоотой гэдэг.Харин энэ вирусыг тараагчид нь бэлгийн замбараагүй амьдралын дадал зуршилтай иргэд юм билээ.Папилома вирусыг тараагч амьтад энд бас их оролцоотой.Нохой муур тэжээдэг иргэд гар дээр үү гарлаа гээд явдаг. Энэ үү бол тэр папилома вирус гэгчээр үүсгэгддэг гэдэг. Мөн уруул дээр хомхой долоолоо гэлцдэг бол тэр вирусын хийж буй ажил юм. Бид энэ вирусыг хүйс харгалзахгүй тээгч болдог гэсэн үг.Уг шалтгааныг нь устгах тал дээр анхааръя.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.230] 2024/11/20
энэ вакцинийг барууны орнуудад хийдэг болсноос хойш умайн хүзүүн хорт хавдар бараг байхгүй болж байгаа гэсэн. Америкт лав эмнэлэг дээр нь битүү сурталчилсан баннерууд байдын бн лээ.
0 | 1 Хариулах
Сатаан судлаач 👹 [88.150.230.69] 2024/11/20
Битгий худлаа бичээд бай
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.213] 2024/11/20
2025 оны хавараас хийлгэж болох уу?
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.30] 2024/11/20
РАВДАН П*ДА ЭНД БАЙХГҮЙ БАЙГААГ ТА НАР АНЗААРЧ БАЙНА УУ?
1 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/11/20
утаанаасаа салахгүй бол өвчлөл буурахгүй шүү дээ
2 | 0 Хариулах
Red [91.26.28.26] 2024/11/20
Осол аваар байгалийн давагдашгүй хүчин зүйл генетик л биш бол өвчин бол цэвэр хувь хүний ухамсар, чадвар. Амруугаа ямар хоол хийх, ямар зүйлд стрессдэх гэх мэт. Эрүүл байхын тулд стрессээ зохицуулахын тулд наад зах нь хүнд боловсрол хэрэгтэй. Дээрээс нь мэдлэггүй боловсролгүй харанхуй байх тусам элдэв янзын эмийн бизнесчид бөө эзотерикчүүд мухар сүсэгтнүүд дээр очин бие сэтгэлээрээ хохирч байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.86] 2024/11/20
Өвчнөөр далимдуулж мөнгө хулгайлдаг ЭМ-ийн бодлоготой улс дампуурах нь мэдээж. 2018 онд "Элэг бүтэн Монгол " төсөл хэрэгжүүлж "С" вирусийн эсрэг эм уулгаснаар 2020 он гэхэд "элэгний эмгэггүй орон" болно гэж сүр дуулиан болж байсан. Одоо тэр зорилт нь биелсэн үү ? Тухайн үед хорт хавдраар жилд 4000 орчим хүн өвчилж байсан бол өнөөдөр 7000 гаран хүн өвчилж байна гэдэг ажлын чинь үр дүн үү ? Сүүлийн 34 жилд Урьдчилан сэргийлэх үзлэг , аян , хөтөлбөр , төсөл нэрээр зарцуулсан хөрөнгөө тооцож үр дүнгээ хэлэлц. Одоо бас вакцин турших гэж суртал ухуулга хийж мөнгө завших ажлаа эхэлсэн үү ?
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.135] 2024/11/20
Ямар ч шүүлтүүргүйгээр нотолгоогүй зүйлд итгэдэг монголчууд байгаа цагт Ардын нам байсаар л байх болно.
2 | 0 Хариулах
Зочин [5.79.77.226] 2024/11/20
Монголын хиам, хүнсний үйлдвэрүүд карсиножен ялгаруулдаг химийн хорууд их хэрэглэдэг. Энийг нь мэддэг, боловсролтой хүмүүс нь юу ч дугараад юу ч болдоггүй. Мөнгөтэй нь дуртайгаа хийж байгаа. MCS-ийн ундаанууд, хиам зайдаснууд, хүнсний будагтай чихэрнүүд идээд байвал нэг л өдөр Хавдар чинь томроод л дуусаа.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.11] 2024/11/20
Яг зөв юм бичиж байна. папилом вируснаас ч аюултай зүйл бол бидний өдөр тутмын идэж байгаа хүнс. Хиамны үйлдвэрүүдийн хольдог химийн бодисууд бүх төрлийн хавдар, бүр хамгийн наад захын ходоодны хавдар бол энүүхэнд үүсгэж байгааг хэн ч дуугарахгүй, мэдэхгүй, анзаарахгүй юм даа
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.194] 2024/11/20
Хорт хийн камерт тарчилж байгаа Монгол аргагүй шд. Энэ аллагын автор Хүрэлсүхийг хэзээ зогсоохыг бэ? УИХ, ЗГ аас зогсоовол зогсоохоор боллоо шд. Хэдэн хүний амь хэрэгтэй вэ? Одоо хэд дутуу байгаам бэ?
2 | 0 Хариулах
Зочин [118.176.132.57] 2024/11/20
Хүүк чинь ч бас адилхан агаараар амьсгалж адилхан савханцартай ус ууж, имрортын хор идэж байгаа, асуудал нь Монгол хүний өөрийн бүтээлч биш нэг нэгнээ хараад суух, муулах, харддагт байгаа
0 | 0 Хариулах
Иргэн [45.117.34.122] 2024/11/20
Япон улс ХПВ-ийн вакциныг хийж эхэлсэн байгаа. Манайд хийгдэж буй вакцины чанарын асуудал л яригдана уу гэхээс вакцин хийлгэх эсэх тухай асуудлаар маргамааргүй л байнадаа хүмүүс минь
5 | 1 Хариулах
Сатаан судлаач 👹 [88.150.230.69] 2024/11/20
Японд ковидын бакцинд хорлож хядсан гэдгээ хүлээн зөвшөөрч хурал хуй хийсэн бөлгөө
2 | 0 Хариулах
[202.9.46.60] 2024/11/20
Монголчууд хүүхэд залуу хөгшин эрэгтэй эмэгтэй ялгалгүйгээр өвчнөөр үхэцгээж байна.
0 | 0 Хариулах
Зочин [172.59.186.188] 2024/11/20
Hvvkiin hort ugaar
3 | 0 Хариулах
Irgen [120.17.237.13] 2024/11/20
Eruul mendiin bolovsrol olgohdoo mash muu hugjliin dood tuvshind ajildag. Eruul mend iin uzleg shinjilgee hugjuugui hna handaj ymar shinjilgee hiikgeh ee meddeggui
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [88.150.230.69] 2024/11/20
Ямар ч хамаагүй үнээр вакцинаас татгалзах хэрэгтэй!!!
3 | 7 Хариулах
Зочин [103.168.34.124] 2024/11/20
Тархины тураалаа наад бөндгөртөө мэдлэг хуримтлуул!!!
10 | 1 Хариулах
Зочин [103.145.234.104] 2024/11/20
Монголчуудыг жинхэнээр хорлогч хорт сатан л вакцин бүү хийлгэ гэж хэлнэдээ
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [88.150.230.69] 2024/11/20
Эмэгтэйчүүдийн цэвэршилт болонгуут кальци уу гэж шахаад байдаг.гэтэл яс чинь ганц кальцийнаас бүрдээгүй 10илүү эрдэс бодисоор бүрддэг.гэтэл ганцхан кальци уугаад байхаар судас хатууран шохойжиж зүрхний цусан хангамж доголдож үхэлд хүргэдэг!Ясанд байдаг магни гм эрдэс бодис дутуугаас үүдэлтэй кальци алддаг.гэтэл үүнийг нь нуугаад зөвхөн кальци уу гэж хорлоод байгаа юм.Байшин хийх зуурмагтаа зөвхөн цемэнтийн нь л нэмээд байвал юу болох вэ¿!!яг үүнтэй адил хорлоод байгаа юм.Монголын эмч нэртэй малнуудад би л итгэхгүй болсон байгаа!!!
1 | 2 Хариулах
Зочин [192.82.92.153] 2024/11/20
Хүний араг ясны 99% кальци шүү дээ!
0 | 2 Хариулах
Сатаан судлаач 👹 [88.150.230.69] 2024/11/20
Хорт хавдар бол шинж тэмдэг болохоос жинхэнэ өвчин нь биш юм.Хорт хавдрыг авснаар хүн эрүүл болчихно гэж ойлгоод байдаг.яг гашуундаа буруу бодол юм.Хорт хавдар болно гэдэг нь дархлааны систем чинь хямарч өвчилсөн гэсэн үг! Иймээс хорт хавдрыг авсны дараа дахин илэрдэг.хүмүүс үсэрхийлчихлээ дутуу авсан гэж ойлгоод байдаг.Энэ нь маш буруу бодол!хорт хавдрыг авснаар гол жинхэнэ өвчнийг нь авчихаад байгаа юм биш.хорт хавдар нь чиний бие өвчтэй байгааг харуулсан шинж.Иймээс юуны түрүүнд дархлааны системийг эрүүлжүүлэх ёстой юм.энэ чинь өвчний голомт.Дархлааны систем хямарсан үед бүх бие чинь өвчтэй болно гэсэн үг!энэ үед биеийг эрүүлжүүлж хорыг гадагшлуулах элэгний үйлчилгээ чинь доголдож эхлэнэ.бүх хоол боловсруулах шингээх үйлчилгээ шоконд орж доголдоод эхлэнэ.Энэ үед үндсэндээ хоол орохгүй болж байгаа юм.Үндсэндээ өвчтэй хоолгүй бие чинь яах билээ.өлсөж үхэхээс яах билээ.иймээс судсаар нь шахна.Дээрээс нь хортой химийн тариа шахангуут эрүүл цөөхөн хэсэг чинь химийн хоронд хордож эндээс
2 | 3 Хариулах
Сатаан судлаач 👹 [88.150.230.69] 2024/11/20
үхэл ирж байгаа юм.Эндээс харахад хорт хавдар нь биш эмчилгээ нь алдаг байгаа юм 👹Таны эрүүл мэндэд ямар ч вакцин хэрэггүй!!
1 | 4 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/11/20
Ийм байхад л хэдэн мал лаларууд вакцин эсэргүүцээд, зүгээр л нэг мал нь вакцин хортой гээд хэлэнгүүт шууд итгээд мэддэг царайлаад эсэргүүцнэ. Бүх хүний эргэн тойронд хавдраар хүн үхэж л байна.
5 | 1 Хариулах
Зочин [202.179.27.134] 2024/11/20
мянга улилдаад яах юм бэ. гадуур бага насны хөвгүүд ам хамраасаа дамжуулан ундаа ус маруужин зайрмагаа хувааж идэж ууж байна. ингээд амаар нь шүлсээр нь бөөн вирус дамжина. нөгөө хүүхдүүд гэртээ очоод аав ээж өвөө эмээтэйгээ аяга халбага хоол ундаа дундаа идээд уучихдаг. ээж нь бараг хүүхдүүдтэйгээ хошуу амаа нийлүүлээстэй. хүүхдүүд ингэж нэг айлын хошуу амыг нөгөө айлын хошуу амтай нйилүүлдэг. бөөн В С болоэ хеликобактериуд ингэж улс орон даяар хүн бүрт халдаж байна. хүүхдийнхээ амнаасаа тасдаад өгсөн амттанг аав ээж нь өхөөрдөөд үмхчихдэг. аав ээжийнхээ ууж идэж байгааг хөвгүүд гэлтгүй охидууд булаагаад авчихдаг идчихдэг уучихдаг. ингээд аав ээжтэйгээ халвараа хуваана. сургууль дээрээ ус ундаагаа болон мантуун бууз пирошки хотдог нь бас дундаа. эцэст нь тэгээд өвчлөл. насанд хүрэгчид бол бөөн халдварууд. багаасаа халдвар тээгчид байсан гэсэн үг
4 | 0 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/11/20
Байгаа царай нь л энэшд. Засаг нь хүнээ биш барилга зам гэж тендэр гусхаас өөр шидгүй юмнууд сонгоод бай. Энэ тоо улам л өснө.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.33] 2024/11/20
төсөв дээрээ хавдрын эмнэлгийн өргөтгөл засварын 28 тэрбумыг хасаж хаяад оюунэргүү хүүрэнсүгийн уул тахиж нисдэг тэргээр зугаалах зардал 60 тэрбумыг төсөвлөж байна шүүдээ.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.162.65] 2024/11/20
mongol hort havdriin ovchlol, nas baraltaar delhiid 1 dugeer bairand baidag shuu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.93] 2024/11/20
Буяны компаниуд ч баян бгам бна даа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.46] 2024/11/20
5000 хүн жилд энэ байшинд нас бараад байгаа юм уу? Монголын нийт нас баралтын 3-4 хүний нэг нь энд нас барж байна гэвэл итгэхэд хэцүү л юм. 15-20к хүн Монголд жилд нас бардаг
0 | 1 Хариулах
Зочин [59.153.112.154] 2024/11/20
ТӨРӨЛТ НЬ НАС БАРАЛТААСАА ИЛҮҮ БАЙДАГ ГЭЖ НАЙДЬЯ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.172] 2024/11/21
ХҮН ХАВДРААСАА БОЛООД ХААНА Ч НАС БАРЖ БОЛНО ИРГҮЙ АЦ МИНЬ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.216] 2024/11/21
"иргүй" гэж юу гэсэн үг юм, "эргүү" гэх гээ юу?
0 | 0 Хариулах