Индэр    
2024 оны 6 сарын 7
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Б.Цэцэгсайхан: Умайн хүзүүний хавдрын вакцинжуулалтыг эсэргүүцсэнээр 4,000 гаруй эмэгтэйг өвдөхөөс сэргийлж, амь насыг нь аврах боломжийг алдсан

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Дахин нийтлэв-

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг манай улсад арваннэгдүгээр сарын 10-нд оруулж ирэх талаар ЭМЯ-наас мэдээлсэн.

Монгол Улсад жилдээ 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, бүс нутагтаа энэ төрлийн өвчлөлөөр тэргүүлж байна. Хавдрын шалтгаан нь Хүний Папиллома Вирус (ХПВ) юм. Уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх гол арга нь вакцинжуулалт. Дэлхийн 120 гаруй оронд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт амжилттай хэрэгжиж байгаа аж.

Харин манай улс 2012 онд 12-15 насны 10,000 гаруй охинд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг анх эхлүүлж байсан боловч тухайн үед вакцин эсэргүүцэгчдээс шалтгаалан уг хөтөлбөр зогссон билээ. Ингэснээр бид 10 жилийн хугацаа алдаж, 4,000 гаруй эмэгтэйг, ээжийг сэргийлж болох хавдраас амь насыг нь аврах боломжийг алдсан гэсэн үг. ХПВ-ийн вакцинжуулалт амжилтгүй хэрэгжсэн цөөн хэдэн орны дотор Монгол Улс жишээ болж дурдагддаг нь харамсалтай гэдгийг "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан ярьж байна.

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломж ба вакцинжуулалтын талаар түүнтэй үргэлжлүүлэн ярилцсанаа хүргэж байна.



-Дэлхийн хэмжээнд болон Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ямар нөхцөл байдалтай байгаа вэ?

-2018 оны байдлаар дэлхийн хэмжээнд жилд 570,000 эмэгтэй умайн хүзүүний хавдраар оношлогдож байсан бол 2030 он гэхэд 700,000 болж өсөх таамаглалтай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2018 онд 311,000 эмэгтэй умайн хүзүүний хавдраар нас барсан харамсалтай мэдээлэл байгаа бол 2030 онд 400,000 хүрч өсөх дүр зурагтай байгаа юм.

Дэлхийн хэмжээнд умайн хүзүүний хавдрын өвчлөл нэмэгдэх төлөвтэй байгаа учраас яаралтай хариу арга хэмжээ авах хэрэгцээтэй байна. Өвчлөлийн дийлэнх хувь нь Африкийн орнууд болон Азийн зарим улсад тохиолдсон хэвээр байгаа. Харин өндөр хөгжилтэй улс орнуудад умайн хүзүүний хавдрын өвчлөл буурч байна.

Манай оронд жилд ойролцоогоор 400 орчим эмэгтэй энэ хавдраар оношлогддог гэдгийг дээр дурдсан. Харин 2021 онд умайн хүзүүний хавдрын 312 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын хөл хориотой холбоотой буурсан мэт харагдаж байгаа ч бүсийн орнуудын дунд өвчлөл өндөртэй хэвээр байна.

-Умайн хүзүүний хавдрын өвчлөлийг бууруулахын тулд улс орнууд далайцтай ямар арга хэмжээ авч байна?

-ДЭМБ-аас умайн хүзүүний хавдрыг устгах 90-70-90 гэсэн том зорилтыг дэвшүүлсэн. Тодруулбал, 2030 он гэхэд улс орнууд охидын 90 хувийг умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцинд, эмэгтэйчүүдийн 70 хувийг ХПВ илрүүлэх шинжилгээнд, оношилсон эмэгтэйчүүдийн 90 хувийг эмчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байгаа.

Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх вакцин хийх, эрт илрүүлэх, эрт эмчлэх зэрэг цогц арга хэмжээ авбал энэ хавдрыг устгах боломжтой.

Улс орнууд дотроос Австрали умайн хүзүүний хавдрыг бүрэн устгасан дэлхийн хамгийн анхны улс болох зорилтыг дэвшүүлж, маш амжилттай явж байна. Тус улс хүн амынхаа дунд папиллома вирусийн эсрэг вакциныг хийгээд 15 жил болж, ХПВ-ийн халдвар огцом буурсан. Үүнийгээ дагаад Австралид умайн хүзүүний хавдар маш ховор бүртгэгддэг болсон.

 -Швейцар улсын Женев хотод “Хавдрын дэлхийн их хурал 2022” өнгөрсөн сард боллоо. Энэ үеэр салбарынхан тулгамдаж буй асуудал, гарц шийдлээ хэлэлцсэн байх?

-Дэлхийн хавдрын олон улсын хурлын хамгийн гол сэдвийн нэг нь "Умайн хүзүүний хорт хавдар"-ын асуудал байлаа. Өмнө нь дэлхий нийтээрээ ямар нэгэн хавдрыг бүрэн устгана гэсэн зорилтыг хэзээ ч тавьж байгаагүй. ДЭМБ-аас 2018 онд умайн хүзүүний хавдрыг устгана гэсэн том зорилтыг тавьсан. 2030 он гэхэд хүрэх зорилтынхоо хаана явна, улс орнууд ганц ганцаараа бус, хамтын хүчээр хэрхэн хурдасгах вэ гэдэг асуудлыг ярилцсан.

Ерөнхий дүр зургийг харахад, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын ихэнх нь бага дунд орлоготой улс орнуудад бүртгэгдэж байна. Эдгээр орнуудад вакцинжуулалтын хамрагдалт, эрт илрүүлэг, эмчилгээ хангалтгүй байгаа.

Үүнд дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 оны зорилтдоо хүрч чадахгүй дүр зураг харагдаж байна. Харин сүүлийн жилүүдэд цар тахлыг үл харгалзан Африкийн нэлээд орнууд ХПВ-ийн вакцинжуулалтыг охидынхоо 90 хувьд хийж, эрт оношилгоонд ХПВ илрүүлэх арга нэвтрүүлж, маш сайн ажиллаж байгаа талаар амжилтаа хуваалцсан нь анхаарал татаж байв.                                         

-Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх гол арга бол вакцинжуулалт гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байгаа. Энэ вакциныг хэдэн насныханд хийвэл тохиромжтой гэж үздэг вэ? 

-Умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан нь бэлгийн замаар дамжиж халдварладаг хүний папиллома вирус байдаг. Ихэнх хүмүүс амьдралынхаа явцад хүний папиллома вирусийн халдвар авсан байдаг гэж үздэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ вирусийн эсрэг вакциныг 9-14 насанд хийх нь илүү тохиромжтой хэмээн үздэг.

2007 оноос эхлэн ХПВ-ийн эсрэг вакцин зөвшөөрөгдөж, 15 жилийн хугацаанд хэдэн сая хүн энэ вакциныг хийлгэсэн. Одоогоор дэлхийн 119 орон буюу ДЭМБ-ын гишүүн орнуудын 60 орчим хувь нь вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулж охиддоо хийж байна. Харин өндөр хөгжилтэй 30 гаруй орон тус вакцинд зөвхөн охид биш, хөвгүүдээ бас хамруулж байна. Учир нь энэ вакцин зөвхөн умайн хүзүүний хавдраас сэргийлэх бус ХПВ-ээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, gender neutral буюу хүйс харгалзахгүй, эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүмүүст хийж байна.  

"Хүний папиллома вирусийн улмаас дан ганц эмэгтэйчүүд бус эрчүүд ч хавдраар өвчлөх эрсдэлтэй"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Хүний папиллома вирусийн талаар болон энэ төрлийн вакциныг 9-11 насныханд хийвэл тохиромжтой байдаг шалтгааныг тайлбарлахгүй юу? 

-Хүний папиллома вирусийг анх 1970-аад онд Германы эрдэмтэн нээсэн. Тухайн үед вирус хавдар үүсгэгч шалтгаан болж байгаа талаар таамгийг бүгд эсэргүүцэж байсан бол үүнээс хойш олон жил хийгдсэн судалгааны үр дүнгээр уг вирус умайн хүзүүний хавдрын шалтгаан гэдгийг тогтоосон. Улмаар 1990-ээд оны үед ХПВ-ийн эсрэг вакциныг Австралийн хоёр эрдэмтэн зохион бүтээсэн. Вакциныг хүнд хэрэглэхийн тулд хийгддэг олон туршилт судалгааны үр дүнд 2006 онд вирусийн эсрэг вакцин албан ёсоор бүртгэгдэж, дараа жилээс нь улс орнууд хэрэглэж эхэлсэн.

Сүүлд гарч байгаа олон тооны судалгаагаар ХПВ нь зөвхөн умайн хүзүүний хавдар төдийгүй өөр олон төрлийн хавдар үүсгэх шалтгаан болдог гэдгийг тогтоосон. Тухайлбал, толгой хүзүү, залгиур хоолой, хошногоны хавдрын гол шалтгаан болдог. Бид зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа умайн хүзүүний хавдрын хүрээнд ярьж байгаа бол үүний цаана дан ганц эмэгтэйчүүд бус эрчүүд ч уг вирусийн улмаас хавдраар өвчлөх эрсдэлтэй.
Уг вирус нь бэлгийн замаар дамждаг учраас бэлгийн харьцаанд орохоос нь өмнө урьдчилан сэргийлж 9-14 насанд хийхийг зөвлөмж болгодог.

-Хүний папиллома вирусийн эсрэг ямар вакцин байдаг вэ, хэдэн тун хийлгэхийг зөвлөдөг вэ?

-Одоогийн байдлаар ДЭМБ-аас зөвшөөрөл авсан хүний папиллома вирусээс сэргийлэх таван төрлийн вакцин байгаа. Эдгээр вакцины тунг наснаас хамаарч харилцан адилгүй хийхийг зөвлөмж болгодог. Тухайлбал, 9-20 насныханд 2 тун, 20-оос дээш насныхан болон Хүний Дархлал Хомсдолын Вирус (ХДХВ)-ийн халдвартай хүмүүст 3 тун хийлгэхийг зөвлөж байна. 

-Вирус нь хүний биед удаан хугацаанд хадгалагдвал хавдар болдог гэсэн ойлголт бий. Энэ талаар шинжлэх ухааны илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хүний папиллома вирусийн 100 гаруй хэв шинж бий. Тэр дотроос хавдар үүсгэдэг хамгийн өндөр эрсдэлтэй 14 хэв шинж байдаг. Тодруулбал, 16 болон 18 дугаар хэв шинж илүү өндөр эрсдэлтэй. Дээрх хэв шинж хавдар үүсгэх магадлал 50-70 хувьтай байна. 

Вирус хүний биед урт хугацаанд хадгалагдсан тохиолдолд 10-20 жилийн дараа хавдар болдог. Тэгэхээр вирусийн халдварыг авлаа гэдэг нь шууд хавдар болно гэсэн үг биш. Хүний биеийн дархлаа сайн байвал хэдэн жилийн дараа вирус өөрөө арилчихдаг. Хэрвээ гадагшлахгүй олон жил биед хадгалагдвал хавдар үүсгэдэг. Иймд вирусийн халдвар авахаас сэргийлэх гол аргын нэг бол вакцинжуулалт байна.

-Манай оронд энэ вакцин хийгдэж байсан талаар Та дурдсан, яагаад вакцинжуулалт зогссон бэ?

-2012 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэй манай улс 12-15 насны 10,000 гаруй охинд умайн хүзүүний хавдраас сэргийлэх Гардасил вакцин тарьж байсан. 

Тухайн үед “Охидыг үргүй болгох гэж байна", "Манай охидод вакцины туршилт хийж байна” гэх мэтчилэн буруу ташаа мэдээлэл нийгэмд түгээсний уршгаар дархлаажуулалтын хөтөлбөр зогссон. Улмаар иргэдийн дунд вакцинтай холбоотой нэлээд эргэлзээ үлдсэн. Уг асуудлаас болж умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин дархлаажуулалтын товлолд орж чадахгүй 10 жил болж байна. Нийгэмд хүний эрүүл мэндтэй холбоотой буруу ташаа мэдээлэл түгээсний хор нөлөө олон жил үргэлжилдгийн нэг жишээ энэ юм. Энэ хугацаанд бид өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашилбал олон мянган эмэгтэй буюу хэн нэгний ээж, эмээ, охины амь насыг аврах боломжийг алдсан. Одоо вакцинаа эхлээгүй байгаа тохиолдолд дараагийн 10-15 жилд хавдар буурахгүй.

"ХПВ-ийн тархалт манай улсын 18-23 насны охидын дунд 39.5 хувь буюу өндөр байна"

-Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцины үр нөлөөний талаарх судалгааг манай улсад хийж байсан уу. Тодруулбал, 10 жилийн өмнө монгол охидод хийсэн умайн хүзүүний эсрэг вакцинжуулалтын үр дүнгийн судалгаа гарсан болов уу?

-"Хавдрын үндэсний зөвлөл" төрийн бус байгууллагаас 2012 онд вакцин хийлгэсэн охидыг дагаж судалсан. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээс хойш таван жилийн дараах үр дүнг 2017 онд судалсан гэсэн үг. Тухайн үед хүмүүсийн гол айж байсан зүйл болох "Вакцин охидыг үргүй болгох эрсдэл бий юу?" гэдэг асуултад хариулт өгөхийг зорьсон.

Судалгаанд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг ижил насных нь эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй. Харин хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан хүн амын дунд 10 дахин буурсан үзүүлэлттэй байсан. Таван жилийн дараах үр дүнг харахад ХПВ-ийн хавдар үүсгэдэг хэв шинжүүд вакцин хийлгэсэн охидод байхгүй болсон бол харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдэд 10 дахин өндөр байсан.

Тодруулбал, 18-23 насны эмэгтэйчүүдийн дунд хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХПВ-ийн хэв шинжийн тархалт 39.5 хувь буюу маш өндөр байсан. Дэлхийн дундаж үзүүлэлтээр хүн амын дунд тархалт 11 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад энэ вирусийн тархалт маш өндөр байгаа нь олон жилийн дараа умайн хүзүүний хавдраар өвдөх эрсдэл өндөр байгааг харуулж байна. 

-Вакцин хийхгүй байснаар үүсэх сөрөг нөлөөлөл нь юу вэ?

-Вакцин хийхгүй тохиолдолд энэ вирусийн тархалт буурахгүй. Тиймээс дараагийн 10 жилд хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавдар буурахгүй. Бидний гол хийх арга хэмжээ бол эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг сайжруулах. Нөгөө талаас хүн амын дунд вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх нь үндсэн сэргийлэх арга юм. Хэрвээ боломж бололцоо нь байдаг бол хөвгүүддээ ч энэ вакциныг хийж, ХПВ-ээр үүсгэгддэг хавдраас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

- Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ХАРАМСАЛТАЙ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
109 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Вирус [202.55.188.82] 2024/11/20
Яг ямар вакцин бэ? ДЭМБ энэ вакциныг хүлээн зөвшөөрсөн эсэх? Баримт юу ч алга. Маш бүрхэг ярилцлага байна. Ийм байхаар хүмүүс вакцин шахаж бизнес хийх гэж байна гэж л ойлгоно
3 | 0 Хариулах
зочин [59.153.115.94] 2024/8/26
Тэр үед эсэргүүцэж давхиад байсан дура эмээнүүд одоо буруугаа хүлээмээр юмдаа
3 | 0 Хариулах
Израйлийн сүйрэл [79.117.104.131] 2024/6/20
Бакцин тариулж болохгүй шүү
0 | 8 Хариулах
Зочин [183.177.97.154] 2024/6/14
Одоо ч эсэргүүцнэ
0 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/6/13
поны эрдэмтэд, эмч нар папилома хөхөнцөр вирусаас хамгаалах найдвартай аргууд нь 1рт олон хүнтэй бүү хавьт 2рт тохиолдлын бэлгийн харьцаанд бүү ор, орвол бэлгэвч хэрэглэ 3рт 1л хүнтэй харьц, 2биендээ үнэнч бай гэсэн зөвөлгөө өгсөн бна лээ шүү.
0 | 1 Хариулах
уншигё [66.181.191.172] 2024/6/10
дутуу ярилцлага авах юмаа. Хийхлгэх хүмүүс юу пу бүрдүүлээд хаана очихыг яриулаач. сэтгүүлч ч гэж дээ зайлуул
0 | 3 Хариулах
[66.181.185.220] 2024/6/9
huja
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.174] 2024/6/9
папиллом ьирусын өндөр эрсдэлтэй 16,18 д хийдгийг ер нь бол хийлгэчих л хэрэгтэй. маш хурдацтай хавдар үүсгэдэг онцгой хэв шинжүүд. бусдыг нь бол удаандаа ч гэсэн илрүүлээд эмчилж болох хэв шинжүүд. ер нь бол бүх вакциныг эсэргүүцээд сүржигнээд байж болохгүй. Жишээ нь халуун орны хумхаа хижгийн вакцин байна. Бас л тэр бүс нутгаар аялах гэж байгаа бол та заавал хийлгэх хэрэгтэй. Хамаагүй том толгойлж байж аялагч Амай шиг л юм болно шүү. хумхаа хижиг тусаад дутуу эмчлүүлээд бөөрний дутагдалд орсон. Тэгвэл анхнаасаа бас тусахгүй урьдчилан сэргийлэх боломж байж. Африкаар аялахаар шийдсэн Амай энэ вакциныг хийлгэх л байж
6 | 1 Хариулах
ЗоЧиН [202.126.91.221] 2024/6/9
Эрэгтэйчүүдийг бүү тоо, шууд амбардаж хаяцгаа, бүү нүүр өг охид хүүхнүүдээ, эрчүүдгүй амьдарч болох хорвоо шүү👹👺 бузар вирустэй эр янханууд шүү вирусын үүр уурхай. Шившиг шилээ
1 | 3 Хариулах
ЗоЧиН [202.126.91.221] 2024/6/9
Эрэгтэй хүний бузар бэлэг эрхтнээс халддаг гэсэн дээ. Тиймээс эрчүүдтэй үржилд орох дэмий папилома вирус тээгчидтэй бузрын хүүрнүүд шүү үйл нь хазайсан янхан эрчүүд👺👹
1 | 4 Хариулах
Зочин [139.5.216.203] 2024/6/9
За хийлгэх нэг нь хийлгэнэ биз хийлгэхгуй нь болино л биз. Мэдээллийн 21р зуунд амьдарч байна мэдээллийг нь олж аваад л хувь хүмүүс өөрсдөө шийднэ биз дээ. Энэ эмэгтэйг доромжлоод хараагаад байх хэрэгүй л дээ. Таны эрүүл мэнд таны гарт шүү.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.192] 2024/6/8
Битгий худлаа xyц. CoViD-19 вakцин яасан бэ? Ямар үр дүн гарсан? Хичнээн олон хүн үхэв?
3 | 6 Хариулах
Зочин [103.212.119.198] 2024/6/8
Хормойн бузар бас бий бий
1 | 2 Хариулах
Зочин [202.9.47.36] 2024/6/8
Залуу охид эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчилж их нас барж, залуучууд түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж их нас барж байна
0 | 2 Хариулах
Gamba [88.183.144.162] 2024/6/8
Tsarai ni sejgiin yum be
3 | 2 Хариулах
Зочин [103.212.118.204] 2024/6/7
Миний бодоход вакцин гэдэг дэлхийн бизнесийн нэг талбар болоод бгаа…бага буурай орнуудад тэр тусмаа элдэв вакцин шахаж их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байдаг Умайн хүзүүний хавдарын эсрэг вакцин хийсэн ч хөгжилтэй орнуудад ч хавдар байсаар өссөөр бгаа……хүүхдүүдэд вакцин олноор нэг зэрэг хийснээр сүүлийн жилүүдэд аутизм ихэссэр бгаа…. Ядуу эдийн засагтай манай улсад вакцинд их хэмжээний мөнгө вакцинд зарцуулагдмааргүй бна……..харин хавдарын бусад шалтгааныг арилгах тал дээр урдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй…..
3 | 4 Хариулах
Зочин [202.126.90.199] 2024/6/7
Монгол улсад яагаад autism tai хүүхдүүд олшроод байгаа юм бэ ? Энэ олон вакцинаас болж байгаа гэж хардаж байна
4 | 11 Хариулах
Зочин [66.181.161.33] 2024/6/10
Хуц уль.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.39] 2024/6/7
Оном сангийн Наранбаатарын бичсэн зүйлийг уншмаар юм. Яагаад ийм хөмөрсөн тогоон дотор шиг харанхуй бүдүүлэг юм бэ
3 | 0 Хариулах
[66.181.191.172] 2024/6/8
дүү нь гадаадад байсын билээ шд. гүндалай гадаадад аялах болгондоо л боломжит газар нь вакцин хийлгэдэг гээд мөнгөө төлөөд гурван төрлийхыг нэг дор хийлгэчлүү. оном хэнийг ч аврахгүй юм шигээ.
0 | 0 Хариулах
нүгэл нүдээрээ болов уу [185.220.101.68] 2024/6/7
оном сангийн наранбаатар гэж эрүүл мэндээр луйвар хийж олон хүнийг алсан хүн нүгэлээ харав бололтой ашиг олох гэж охин дүүдээ вакцин туршиж байсан гарцаагүй тэгж мэдэх ашигч новш доо.
0 | 2 Хариулах
[66.181.191.172] 2024/6/8
вакцины цус өтгөрлөөр дүүгээ алчихсан гэж үү. хэд хийлгэсэн. ко вакцин хийлгээгүй болхоор мэдэхгүй вайна
0 | 0 Хариулах
Зочин [45.83.104.137] 2024/6/7
Б.Цэцэгсайхан гэгч энэ сэжгийн авгай 2001 онд Москвад оюутан байхдаа хайрцагтай ном гэж худлаа яриад хайрцаг дүүрэн эм Монгол руу оруулах гэж оролдож байсан. Оюутан хүнд тус болох гэж байгаад гэндэж гаальд торгуулсан хүмүүс дараа нь яагаад ингэж худлаа ярьж байгаа юм бэ? гэж асуухад "Эм гэхэд хэн ч авдаггүй, ном гэхэд хэн ч авдаг юм" гэж ичихгүй хариулж байсан улайм цагаандаа гарсан эмний наймаачин балиар авгай! Оюутан хүн ном явуулах гэсэн юмаа гэж гуйхад ямарч Монгол хүн "Үгүй" гэж хэлж чадахгүй, гэтэл энэ балиар авгай НОМ биш ХУУРАМЧ ЭМ-ний наймаа хийж олон Монголчуудыг гааль дээр хоролж байсан хорон эмэгчин! энэний оруулсан хуурамч эмэнд хичнээн Монгол хүн хууртаж хохирсон бол доо, энэ одоо дахиад хуурамч эмнийхээ наймааг хийж Монголчуудыг хулхидахыг санаархаж байна!!!
6 | 0 Хариулах
Зочин [66.181.178.175] 2024/6/7
ТББ л гээл нэг авгай суучихаад вакцин рекламдаж шахаж болж байгаа юмуу ЭМЯ тойрсон эм вакцинаар хагартлаа баяжсан мафи шахуу сүлжээ бн тэ
3 | 5 Хариулах
Зочин [85.70.46.107] 2024/6/7
muuhai tsaraitai avgai ve
3 | 2 Хариулах
Зочин [139.5.219.73] 2024/6/7
vakciniig tegj setgel hudluluur hiilgemeergui l yum bilee.
1 | 2 Хариулах
Зочин [122.201.25.83] 2024/6/7
HPV hun bolgond bgaa, tendees todorhoi heseg ni havdar boldog. Iim uchraas belgiin idevhtei amidrald orohoos ni omno sergiilj arga hemjee avch bgaa gesen ug ee
5 | 1 Хариулах
Зочин [202.179.18.169] 2024/6/8
Хүн бүрт байдаггүй. Үүнийг вирустай хүнээс ямар замаар халдварлах боломжтойг дээр хэлсэн байна. Залуучууд халдвар авах өндөр эрсдэлтэй. Халдварын тоо ч өндөр байна.
4 | 0 Хариулах
Зочин [171.25.193.25] 2024/6/7
Вакцин хэрэгтэй зүйл боловч энэ авгай худлаа шүү! Их эртнээс эмний наймаа хийж байгаа, одоо бүүр сүрдүүлж албадах гэж оролдож байгаа нь бүүр сэжигтэй байна.
6 | 2 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
Thh.
4 | 0 Хариулах
surtei [103.57.93.161] 2024/6/7
zugeer l vaktsinjuulna bizde
3 | 1 Хариулах
Зочин [113.32.45.203] 2024/6/7
ymain huzuunii havdriin esreg vaccin gej yamar ym baidag ym be? yapond ch iim vaccin odoogoor baihgui shuu!!! harin 2 jild 1udaa yapon ulsaas bodlogoor zaaval umain havdriin shinjilgeend 38 aas deesh nasnii emegteichuudiig unegui hamruulj baidag. vaccin gej hudal ym yarihaa bolij uz. harin togtmol uzleg shinjilgeend unegui hamruulah ni sergiileh arga hemjee boloh baih shuu!!!
4 | 2 Хариулах
Зочин [66.181.167.168] 2024/6/7
хавдрын вакцин бишээ HUMAN PAPILOMA VIRUS-ын эсрэг вакцин энэ вирусын халдвар нь умайн хүзүүний хорт хавдрын тэргүүлэх шалтгаан болоод байгаа юмаа бас өндөр хөгжилтэй оронд бэлгийн замын халдвар монгол шиг замаа алдаагүй болхоор заавал хийх шаардлага байхгүй монголд 30 настай хүмүүсийн дунд энэ мэтийн вирусын гаралтай халдвар замаа алдсан бараг бүгдэнд нь байгаа шахуу тийм болхоор халдвар авхаас нь өмнө вакцинжуулах гээд байгаан
5 | 1 Хариулах
Зочин [103.57.94.188] 2024/6/7
Хаанаас хэний үйлдвэрлэсэн,хэдэн донорын туршилтанд орсон ямар вакцин бэ ? Баталгаагүй юм хийлгэн үргүйдэвээ
1 | 2 Хариулах
Зочин [103.57.94.188] 2024/6/7
Заавал гэж болохгүй шдээ, энэ хүүхэн лав вакцинаас авилгал авсан байх,
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.89] 2024/6/7
suuliin ued huuhnuud jiremsenii ued huuhduud osoltgui bolj baina. ene niitleg bolj bgaa tul tagnuulaas ene talaar shalgah yostoi um bish uu
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.169] 2024/6/8
Утаатай хотод амьдардаг.
0 | 0 Хариулах
Зочин [87.95.38.21] 2024/6/7
Бэлэг эрхтэн, хошного долоож хурцал үйлддэг хүмүүс эрсдэлтэй юм б. Ам, хоолойны хавдар тусах юм б. За тэгээд бага насны хүүхдийн амыг үнсвэл дуусаа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.167.168] 2024/6/7
вакцин дэлхий нийтэд танилцуулагдаад бараг 200 жил болж байхад манай монголчууд хэтэрхий ухаантай эсвэл хэтэрхий тэнэг болхоороо одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй юмаа умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд өвчлөл нас баралтаараа толгой цохиу байж
6 | 1 Хариулах
otgoo [66.181.167.168] 2024/6/7
odoo bol hvmvvs shinleh uhaaan tehnik tehnologi ymr aguu gedgiig medersen hvn udhuuru svvliin shat deer emchiin gart l ochdog uhehuu es uhehuu tiim uchraas emchneriig tehnic tehnologoor sain hangah yostoi
1 | 1 Хариулах
Зочин [87.95.38.21] 2024/6/7
Би 15-7 насны 1 хүү, 2 охинтой эцэг хүн. 11 настай охиндоо хийлгэсэн. Одоо хүүдээ ч хийлгэх хэрэгтэй гж бодож б. 2006 оноос хойш 18 жил хийсэн вакцин б шд. 1970-2006 он хүртэл 30 гаран жил лабораторийн туршилтанд орсон б. Хийлгэсэн орнуудад хавдар нь буурсан б. Манайд л амьтан шиг үржихээр шагнал өгдөг орон бхгүй шд. Оросууд ч тоо биш чанар гдг болсон. Алдарт эхийн одонгоо цуцалсан
11 | 2 Хариулах
Зочин [203.169.50.253] 2024/6/7
za yamarcg bsn 4000*2 sanaltai l yum bn
0 | 0 Хариулах
Зочин [61.220.203.145] 2024/6/7
Gardasil 4 ni surug nuluu ihtei teriigee nuun daragduulsan geed boliulsan shdee USd. Tegeed Gardasil 9 gej shineer vaccine gargasan. 2012 geheer naadah huwilbar chn ter asuudaltai vaccine uud ni bsan shuudee. Yasan medeelel muutai deere hund buruu chiheh durtain be! Medeej shineer garsaniig ni hurdhan hiilgeh heregtei. Gehdee ingej humuusiig tuurugduulj bolohgui shuu mergejliin hun baij.
2 | 3 Хариулах
Sodoo [203.91.115.51] 2024/6/7
Вакцин хийлгээгүй байж байгаад халдвар авбал яахын бэ, тэр үед харамсана ш дээ☹️
2 | 2 Хариулах
[66.181.191.172] 2024/6/7
ээж ааваасаа вирус авч төрчихөөд вакцин хийлгээд нэмэртэй юу. өнгөрсөн үүл борооны хойноос цув нөмрөв… дашраараа тээгч болчихсон гэсэн болхоор л асуусын ⁉️
1 | 2 Хариулах
Зочин [202.179.18.169] 2024/6/8
Ээж ааваасаа вирус авч төрдөггүй байгаа шүү. ураг эхээс тусгаарлагдсан байдаг.
1 | 0 Хариулах
[66.181.191.172] 2024/6/8
дохтой эх эм хэрэглэж дохгүй нярай төрүүлдэг
0 | 0
зочин [202.21.96.76] 2024/6/7
Би вакцин эсэргүүцдэггүй. Гэхдээ ингэж хамаагүй амны зоргоор бурж болохгүй. Хэзээнээс эхэлж хэдэн настнуудад хийх байсан билээ, хэдэн насны хүмүүс өвдөв гээд олон хувьсагч байгаа. Наад тэнэг яриа чинь хүмүүсийг түлхэнэ үү гэхээс татахгүй.
4 | 6 Хариулах
Зочин [192.82.66.101] 2024/6/7
шууд эцсийн арга хэрэглэж байхаар наагуур нь өөр зөндөө л арга байгаа жишээ нь хүмүүсийг мэдээллээр хангаж бохир байдлаас болж юунд хүрч болох талаар сургалт оруулах хэрэгтэй
3 | 0 Хариулах
Зочин [172.58.165.6] 2024/6/7
Zuwhun emegtei hvvheded bish eregtei hvvheded bas hiideg uchir ni eregteichvvd haldwar teegch boldog uchiraas
0 | 3 Хариулах
[66.181.191.172] 2024/6/7
дэмб бүгдээрээ тээгч болсон гэсэн
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.113] 2024/6/7
Ene comment bichsen humuus joohon yum unshildaa. Iim muihraar shiidwer gargaj huuhduuddee vaccine hiilgeeguigees bolood ter huuhdiin amid yawah erh zurchigdug baigaa. Medleggui etseg ehchuudees bolj
2 | 2 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
Чи өөрийнхөө охинд л хийлгээчдээ
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.204] 2024/6/7
End comment bichsen humuus yagad mongol hamag uwchinuuruu terguuleh bolsoniig iltgene.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
Заваан царайтай
4 | 2 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
awgai
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
💢Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатарын эмэгтэй дүү умайн хүзүүнйи хавдраар нас барлаа гээд охидод хомроглож “вакцин шахна” гэж байхгүй шүү хүүхэн минь 🤮
3 | 7 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
Наранбаатар гэж “эм тариа, вакцины боол” охин дүүдээ дандаа буруу ухуулга сурталчилгаа эмчилгээ хийж байсан биз
2 | 1 Хариулах
Зочин [66.181.167.168] 2024/6/7
тэгээд чинийхээр ламд үзүүлж ном уншуулах байснуу
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
Lamd buu yund ch uzuuldeggu bga shu hhah
1 | 0
Зочин [66.181.167.168] 2024/6/7
21р зуунд лам дээр очиж хавдар эмчлүүлдэг танар шиг малаар монгол юмууга хийнэ төвдөд очиж амьдар
0 | 2 Хариулах
Зочин [122.201.25.83] 2024/6/7
Nirgesen hoino ni havdar bolood uhehee hureed irehdee ingedeg humuus dee, havdar gdg yamar ovchniig medseer bjiij neeree, hohi ni l geye dee
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
ZAILAA 🖕🏿
2 | 1 Хариулах
вакцин өөрөө нян [185.220.100.255] 2024/6/7
Вакцин гэдэг бол өөрөө тэр өвчний саармагжуулсан нян юм дархлаа үүсгэх зохиомол аргаар тэр өвчний нянг таьдаг буюу тэр хүнийг албаар энэ өвчнөөр өвчилүүлнэ. Корона дээр хараа биз дээ энэ шуналтай авгайгаас болж 4000 биш 400000 нян тээгч болбол яах уу. Тэгвэл энэ авгайн шуналаас болоод монгол үндэстэн устана нэг үгээр энэ авгай монгол үндэс лүү хор тарих гэж улаарч байгаа харийн хорлогч нартай нийлсэн шулам байна.
2 | 6 Хариулах
Зочин [122.201.25.83] 2024/6/7
HPV ni havdar bolood bnshd, tgj tarchilj uheh goyo uu, morooroo uheh uu gdg deer l asuudal bnshd
0 | 1 Хариулах
Зочин [66.181.167.168] 2024/6/7
вакцин дэлхий нийтэд танилцуулагдаад бараг 200 жил болж байхад манай монголчууд хэтэрхий ухаантай эсвэл хэтэрхий тэнэг болхоороо одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй юмаа
1 | 0 Хариулах
Зочин [73.110.176.190] 2024/6/7
Хэлээд юу гэхэв. 200 байтугай жилийн өмнөөс мэддэг байсан. Монголчууд хүртэл Европыг дайлахад тархсан хар тахлын үед өвдсөн цэргиийн цуснаас ууж бусдыгаа дархлаажуулж байсан нь түүхэнд бичигдсэн байдаг. Олон зуун жилийн өмнөх өвгөд маань ч мэддэг байж.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.168] 2024/6/7
ЭНЭ ВАКЦИН ВИРУС ЭСРЭГ ДАРХЛАА ТОГТООДОГ бактер вирусаа яалгаад ийм юм бичээрэй вакцин саармагжуулсан нян гэж наадах чинь вакцин ердөө ганц төрөл нь бараг дотроо 6-7 төрөлтэй (1,бактер вирус ханын мембран дангаар агуулсан 2, РНХ агуулсан 3.гадаргуу дээр байгаа антиген агуулсан )шинжлэх ухаан хөгжөөд улам өлөн төрөлтэй болсон бактер вирус бол маш нарийн бүтэцтэй бүтцийнхэн нэг хэсгийг вакцин болгоод хүнд тарих үед өвчин үүсгэх ямарч боломжгүй чамшиг малд ойлгуулхад хүний нэг хэсгийг тасдаж аваад ямарч орчинд тавьсан өсөж үржихгүйтэй адил ядаж хэлж байгаа зүйлийнхээ талаар багач болов мэддэг болоод хуцаарайдаа
0 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/6/7
өөрөө хуруьцалаа захирч сурчаад ярь
3 | 1 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
ХҮЧЭЭР ХЙИЖ БОЛОХГҮЙ ШДЭЭ.
2 | 2 Хариулах
Зочин [103.57.95.204] 2024/6/7
Manaihan ch gj dee... Delhiid uwchnuuruu terguultsen, tegsen murtluu vaccine buh yumnii hor geed l orilood l ywna.
1 | 2 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
Болохгүй болохгүй. Ариун цэвэрч бай, нэг хамтрагчтай бай, спортоор хичээллэ, даавуун дотуур хувцас өмс, эрүүл хоолло тэгээд болоо болоо
3 | 2 Хариулах
[66.181.191.172] 2024/6/7
наадхаас чинь өөр зүйл бас байгаа
2 | 1 Хариулах
баталгаа өгч чадах юм уу [185.220.101.107] 2024/6/7
4000 хүн алсан эсэргүүцэгч нарын нэрийг зарлаач тэд зөв эсэргүүцсэнээ баталж чадах уу. Бакцин бол зүгээр байж магадгүй гэсэн бизнэс эд нар бүх охидод тариад сөрөг нөлөө үндэстэн даяр үзүүлбэл яахуу шулам царайлсан авгай ашиг харж үндэстэн хорлож магадгүй энэ авгайг үндэсний аюулгүй байлдаас шалгаарай.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
Zassss gutsaadai
3 | 0 Хариулах
Номин [202.131.245.194] 2024/6/7
Эрт илрүүлгийн шинжилгээ өг гэж дуудчихаад, шинжилгээ авах үедээ умайн хүзүүний хана нь улайлттай байна гэж хэлээд шинжилгээний хариугаа 3 сар нэхүүлээд ч буцааж өгдөггүй өрхийн эмнэлэгтэй. Санаа зовоод улсын эмнэлэгт нь очихоор 2 шинжилгээ өг гэчихээд хариугаа үзүүлэхээр очихоор нэгийг нь үзээд нөгөө нь шаардлагагүй дээ гэж хэлээд сууж байдаг эмчтэй улс шүү дээ.
1 | 0 Хариулах
Оюу [203.91.115.54] 2024/5/9
Энэ одоо хийгдэж байгаа юу??
0 | 1 Хариулах
Зочин [64.119.16.213] 2022/11/13
охиндоо эхний тунг хавар хийлгээд 2 дахь тунг хийлгэх гсэн чинь америкаас ирээгүй байгаа гэхийн арай л хариуцлагагүй юмаа
2 | 6 Хариулах
Азизов [212.96.84.130] 2022/11/13
Слава Россия Слава Путина
0 | 3 Хариулах
Зочин [192.82.82.235] 2022/11/12
Вакцины сүлжээний наймаачин л байна.
5 | 13 Хариулах
Зочин [89.247.165.135] 2022/11/13
Эхлээд унш, ойлго. Дараа нь шүүмжил.
5 | 2 Хариулах
z [66.181.161.127] 2022/11/12
.
0 | 0 Хариулах
K [202.126.90.106] 2022/11/10
Shinjleh uhaan fact
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.25] 2022/11/9
Энэ вакцин нь одоо хийгдэж байгаа юм болов уу. Хаана хийж байгаа ямар тунгаар яаж хийлгэх г.м мэдээллийг нь оруулаарай.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.16.213] 2022/11/13
ХӨСҮТ ийн вакцины тасагт хийдэг юм сайн дурын вакцин болохоор 20к гэсэн
1 | 1 Хариулах
Mm [103.57.94.81] 2022/11/9
Gardisal bol olon hun hohirooj amerikd humuus eserguutseed buun yum bolson. Teged maniusdaa shahah gej bsiin blguidee. Joohon yum unshij nud tail. Yum bolhoor manius deer turshilt hiih geed bdgaa boli. Arai uudtei yum oruulj ir
3 | 6 Хариулах
Зочин [87.95.38.21] 2024/6/7
5 вакцины сонголттой юм б. Вакцин хийж эхлээд 22 жил болсон б. Түүнээс өмнө лабораторд зөндөө туршилтанд орсон юм б
0 | 0 Хариулах
цахиагын Элбэгдорж [139.47.125.202] 2022/11/9
Вьетнамд бейл гейтсийн вакцинаас болж аутизмтай хүүхдүүд буй болсон түүхтэй.мөн энэ шулмын вакцин хийлгэсэн олон охидууд амь насаа алдсан даа.эдний вакцины зорилго нь үргүйдэлд хүргэж цөөрүүлэх зорилготой болхоос хаа байсан эмэгтэйчүүдийн төлөө аягүй санаа зовж байна гэж бодож байгаа бол та үнэхээр хоцрогдсон байна аа гэсэн үг дээ
4 | 14 Хариулах
цахиагын Элбэгдорж [139.47.125.202] 2022/11/9
Африкт энэ вакцинаас болж өчнөөн олон охид амь нас алдаж үргүй болж хоцорсон байгаа 😡 Бэлэг эрхтний ариун цэвэр сахиулахын оронд тариагаар бүх бузраа ариусгахгээд ухантаад байхын.ариун цэвэр...шодойнуудаа угаацгаа бага насны эр хүүхдийг хөвчний мэс ажилбар хийх!!өөр ямар ч зүйл шаардлагагүй
4 | 6 Хариулах
Зочин [203.169.50.117] 2022/11/9
Чи өөрөө угаадагүй л здээ
6 | 1 Хариулах
Чи угаадаг чавганц уу [90.74.60.104] 2022/11/9
💩
1 | 2 Хариулах
hh [66.181.168.8] 2022/11/9
эргүү мал вэ зүгээр байгаа хөвч тайван байлга, дуртайм бол өөртөө хийлгэ
1 | 1 Хариулах
Зочин [166.194.132.96] 2022/11/9
Tegsen hernee orosuud shvlhii uursduu taraachihaad vnetei vaccine aa shahaj boldog te
0 | 0 Хариулах
Мухар сүсэг [192.82.92.204] 2022/11/9
Ямар ч төрлийн вакциныг эсэргүүцдэг мухар сүсэгтэй хүн сүргийг Африкийн шугуй, Амозонкийн ширэнгэд ойд аваачиж нутагшуулах хэрэгтэй. Хэрвээ вакцин хүн амын нөхөн үржихүйд нөлөөлж үргүй болгож байсан бол вакцины хэрэглэлээ идэвхжсэн 1980-аад оноос хойш дэлхийн хүн ам ийм эрчимтэй нэмэгдэхгүй гэдгийг ойлгохгүй малнуудыг яаалтай билээ. Вакцины ид шидийн хүчээр хүн төрөлхтөн зарим төрлийн халдвар өвчнийг таягдан хаяж, амар амгалан эрүүл саруул амьдарч байна.
16 | 4 Хариулах
Зочин [175.223.36.199] 2022/11/9
Boojgoigoo ygaaj chaddaggui ym bol vaktsinaa hiilgee
2 | 2 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/11/9
tsusand chine baigaa virusiig gadnaas ni ugaagaad yaj arildiin malaa.
2 | 2 Хариулах
💉 [66.181.191.172] 2024/6/7
чанартай вакцин бол нэг хэсэгтээ үйлчилнэ. дараа нь харин хэсэг хугацааны дараа үйлчилгээ нь унана. яаснаа мэдэхгүй ой муутай юм бэ. ковидоор өчнөөн л туршлагажаа биз дээ. 🛁 вактайгаа угаачлаа 😂
0 | 0 Хариулах
Тийрэлтэт Үмхий Хүрэн [202.9.47.26] 2022/11/9
Энэ хүүхэн өнөөх л албан тушаалаа өгөж чададгүй нөхдүүдийн нэг юм байнлээ.... Ажлаасаа чөлөөлөгдчөөд өрөөгөө ажлаа өгөхгүй өрөөндөө бүтэн сар түгжээтэй суусан гэжээнлээ... Бас л аамбийц мамбийц агуу агуу
7 | 2 Хариулах
Unknown [129.12.216.221] 2022/11/10
Бас л сайхан хажууд нь байсан юм шиг бурах юм аа
2 | 1 Хариулах
Зочин [64.119.25.111] 2022/11/9
Ал,боожгой 2оо угааж сурвал илүү сайн вакцин болох бх даа
4 | 4 Хариулах
Зочин [87.95.38.21] 2024/6/7
Үнэр дахахаас цаашгүй бх. Нүүрээ угаадаггүй хүмүүс зөндөө бгаа юун ал,боожгоо
0 | 0 Хариулах
ХАРАМСМААР ЮМ ДАА [203.98.77.101] 2022/11/9
ЭНЭ ВАКЦИНЫГ ӨНДӨР ХӨГЖСӨН ОРНУУД БҮГД ХЭРЭГЛЭДЭГ. УГ НЬ ХЭРЭГЛЭВЭЛ ЗҮГЭЭР. КОВИДЫН ВАКЦИНТАЙ ХОЛБООД ЯВЧИХ ЮМ. ЭНЭ ВАКЦИН ЧИНЬ АЛЬ ЭРТ ГАРААД ХЭРЭГЛЭЭД ЗАНШСАН ВАКЦИН. ЕР НЬ МОНГОЛЧУУД АНХ ЮМЫГ ХЭРЭГЛЭХДЭЭ ИХ ЭСЭРГҮҮЦДЭГ НЬ МЭДЭХГҮЙТЭЙ НЬ ХОЛБООТОЙ БАЙДАГ. НЯРАЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ШИНЖИЛГЭЭГ БАС ЭХЛЭХЭД ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙН ӨСГИЙГ ХАТГАЖ ЦУС ГАРГАЛАА, ЗАН ЗАНШИЛД ТААРАХГҮЙ ЭНЭ ТЭР ГЭЭД МУХАР СҮСЭГЛЭЭД БАС ЗОГСООЖ Л БАЙСАН. ОДОО ТЭГЭЭД ҮР ДҮН НЬ БҮГД ДАВЖАА НАМХАН, БААХАН ДОТООД ШҮҮРЛИЙН ЭМГЭГТЭЙ ХҮМҮҮС Л БИЙ БОЛСОН. УГ НЬ НЯРАЙН ДУСАЛ ЦУСААР ОЛОН ТӨРЛИЙН ЭМГЭГИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ БАГААС ЭМЧЛЭЭД ЯВДАГ ТОГТОЛЦОО ДЭЛХИЙД БИЙ БОЛСОН БАЙНА. НААД ЗАХЫН ФИЛИППИНД ГЭХЭД ЭНЭ ШИНЖИЛГЭЭГЭЭР 60-80 ГАРУЙ ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛДЭГ. МАГАТЭ БУЮУ ДЭЛХИЙН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗАР ЭНЭ ТӨСЛИЙГ НЬ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙСАН. УЧИР НЬ ЦӨМИЙН ЭНЕРГИ АШИГЛАЖ ЦӨМИЙН ЗЭВСЭГ, АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ УЛС ОРНУУДААС ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ТАТВАР АВЧ ЭРГЭЭД ЯДУУ БУУРАЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙСАН.
14 | 3 Хариулах
[66.181.191.172] 2024/6/7
эрүүл ээжээс эрүүл хүүхэд. эх шинжлэхгүй гэвэл хаяж байгаа эхсийн хуйн судас хатгаад дээж аваад шинжилж болохгүй юу. заавал хүүхдийн бүтэн арьс цоолох гээд
0 | 0 Хариулах
Зочин [73.110.176.190] 2024/6/7
Хүйнд цус байдаггүй юм аа. Эх болон ургийн цусыг холихгүйн тулд хүйгээр нярайн цус гүйдэггүй юм. Эх, үр хоёр өөр цусны бүлэгтэй байж болно, өөр резүстэй байж болно. Байгал цаанаасаа цус холилдохоос сэргийлжээ. Дэлхийн бүх өндөр хөгжилтэй орнууд өсгийнөөс дусал цус авч шинжилдэг байгаа. Тэрэн дээр мухар сүсэг ярих нь мунхаглал юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.117] 2022/11/9
Вакцин шахна л гэх юм даа. Үнэхээр бэлгийн замтай холбоотой бол тийм суурь мэдлэг эхлээд сургуульд заа л даа. Тэрийгээ зөрчөөд садар яваад өвдвөл яая гэхэв.
3 | 5 Хариулах
Хариуцлага [118.155.224.82] 2022/11/9
Эсэргүүцсэн хүмүүсээ олж ирээд ярилцаж нэг тийш нь болгосон нь дээр дээ.
0 | 2 Хариулах
Зочин [122.201.24.127] 2022/11/9
Одоо хийлгэе гэвэл очоод хийлгэчих боломж байдым болуу, заавал төсөл хэрэгжих ёстойсуу
0 | 2 Хариулах
Зочин [202.126.88.146] 2022/11/9
Яг хэрэгжүүлж байгаа улсуудын лист байдагуу? Тэрийг нь харж итгэл үнэмшил төрүүлэх хэрэгтэйдээ, ер нь охин хүүхэдтэй хүмүүс хийлгэмээр л юм бн
3 | 5 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
Andurchla, dislike shu
1 | 0 Хариулах