Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Папиллома вирусийн эсрэг вакцины хоёр дахь тун үйлдвэрлэгдсэн. Арваннэгдүгээр сарын 10-нд Монголд ирнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 11-11 төвд ирсэн гомдол санал болон цаг үеийн асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 11-11 төвд аравдугаар сарын эхний дөрвөн долоо хоногт нийт 201 иргэн хандаж, гомдол санал хүсэлт талархлаа илэрхийлсэн. Үүнээс 126 иргэнд хариу өгсөн. Эдгээр 126 иргэний 63 нь гомдол, 5 нь санал, 9 нь гомдол, 49 нь талархал байсан.

Иргэдээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт 20 буюу хамгийн их талархал ирсэн бол дараа нь ХСҮТ, ЭХЭМҮТ-д талархлаа илэрхийлсэн байна.

Өмнөх сартай харьцуулбал эрүүл мэндийн салбартай холбоотойгоор хандсан иргэдийн тоо 30.4 хувь буурсан үзүүлэлттэй гарсан. "Өргөө амаржих" газрын удирдлагыг сольсон асуудалтай холбоотой гомдлууд ЭМЯ-д их ирсэн.

Папиллома вирусийн эсрэг вакцины хоёр дахь тун аравдугаар сарын 21-нд үйлдвэрлэгдээд нааш ачигдсан. Монгол Улсын хилээр арваннэгдүгээр сарын 10-нд орж ирнэ гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар папиллома вирусийн хоёр дахь тундаа хамрагдаагүй 18 иргэн бий.

ДЭМБ-аас хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэг тун хийх эсвэл хоёр тун хийх нь ялгаагүй гэсэн удирдамж гарсан. Үүнтэй холбогдуулаад Монголын дархлаажуулалтын үндэсний зөвлөл арваннэгдүгээр сард хуралдаж, нэг тунгаар хийх үү, хоёр тунгаар хийх үү гэдгийг шийднэ" гэв.

Хүний папиллома вирус (ХПВ) нь арьс арьсаар дамжин халдварладаг вирусийн халдвар юм. ХПВ-ын 100 гаруй хэлбэр байдаг ба 40 гаруй хэв шинж нь бэлгийн замаар дамждаг бөгөөд бэлэг эрхтэн, ам, залгиур хоолойд нөлөөлдөг.