ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтаншагай: Хавдар Судлалын Үндэсний Төв II-ыг Баянголын аманд барихаар төлөвлөсөн

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр 47 дугаартай захирамж гаргасан юм. Тодруулбал Хавдар Судлалын Үндэсний II Төв эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн.

Уг Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, Хөгжлийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Монгол Улсын Засгийн газрын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, Анагаахын Шинжлэх Ухаан Үндэсний Их Сургуулийн ректор Б.Дамдиндорж, нарийн бичгийн даргаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтсан болохыг Н.Хүрэлбаатар танилцууллаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай "Хавдар Судлалын Үндэсний Төв II-ыг барихаар олон жил ярьсан. Байршлын хувьд хоёр удаа солигдож гурав дахь удаагаа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо буюу Баянголын аманд 12 га талбайг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн.

Мөн Ажлын хэсэг байгуулагдаад гурван га талбайг нэмж, цэцэрлэгт хүрээлэн барихаар боллоо. 

Найрамдал зуслан руу явах зам дагуу буюу цэвэр, бохир, дулаан, цахилгаан гэх мэт дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн талбайг сонгосон юм. 2025 оны Нийслэлийн Засаг Даргын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бүрэн тусгагдсан.

Газрын асуудал арванхоёрдугаар сарын 24-нд бүрэн шийдэгдээд эмнэлэг барих ажил бэлэн болно. 

Баруун бүсэд барьж байгааг хүмүүс их сонирхож байна. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд энэ бүсэд эмнэлэг барих нь оновчтой гэж үзэж байгаа. Түүнчлэн тухайн бүсэд олон гарц, дэд бүтэц шинээр хийж байна. Тухайлбал эмнэлгийн хойд талд нь тойрог хурдны зам барихаар тооцоолол хийсэн" гэж онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
буруу замаар будаа тээнэ гэгч энэ дээ [202.126.89.184] 2024/12/19
хавдрын эмнэлгийн тусламжийн санхүүжилтийн механизмыг зөв болгох ёстой байсан юм, ингэж чадвал хувийн хэвшил хөрөнгө оруулна, 4 пүгээр шатны бүх эмнэлэг хавдрын тасаг нээнэ ... олон улсад энэ замаар явдаг, бид соц аргаар ганцхан чиглэлд ажиллах эдийн засгийн үр ашиггүй том эмнэлэг босгох гэж байна
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.157] 2024/12/17
Уул нь хөгжсөн улс оронд элдэв төрлийн эмнэлэг нь л цөөрч, хэвтэх хүнгүй болж хаалгаа барьдаг юм гэнэ лээ
1 | 0 Хариулах
зочин [59.153.86.103] 2024/12/17
заавал хотод эмнэлэг байх шаардлагатай юм уу . бүсийн төвүүдэд хавдрын эмнэлэгтэй болооч .хүндээ чирэгдэл багатай ягтаа тулсан хойноо хэвтдэг бус эхэлж байхад нь эмчилж эдгээхэд тустай .
2 | 0 Хариулах
зочин [59.153.86.103] 2024/12/17
хотын төвдөө байвал төрөл төрөгсөд нь эргэж тойрох тус дэмтэй ядахдаа хэцүү үед нь хамт байх юм даа хотоос хол байвал дуулаад очих гэсээр бүх юм дууссан хойно нь очно .дарга нарт оршуулгын газартай нь дөхүүлэх мэргэн ухаан төрждээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/12/17
Салхины талд барьдаг бас ухаан шүү амьсгалын замын өвчин гарвал яана.
3 | 0 Хариулах
Зочин [203.23.199.253] 2024/12/17
хавдар салхиар халдварладаггүй юм л да
0 | 2 Хариулах
иргэн [202.126.89.170] 2024/12/17
Бүх эмнэлгээ хотоос гарга түгжээ буурна
6 | 1 Хариулах
зочин [66.181.191.25] 2024/12/17
Өвчилөхөөс нь сэргийлэх арга хэмжээнд мөнгө их зарах юм бол хэвтэх хүн олдохгүй болно гэж л бодлогоо явуулмаар байна Ядаж л ЭМД хамралтыг сайжруулмаар малчид хувиараа эрхлэгчидийг жилийн сүүлд дараа нэг нэг жилээр бөөнөөр нь даатгадаг болгомоор Одоо үзүүлэх гэх юм бол 6 жилээр хураамж төл гэж шахдагаа өөрчил өө Чадвар алга аа Ингээд л хавдарын эмнэлэг хэд бариад ч нэмэргүй болох нээ
3 | 0 Хариулах
Зочин [172.59.185.35] 2024/12/17
Hvvkiin hort ugaaraar hawdarjuulah ayn amjilttai vrgeljilj bn!!!
6 | 0 Хариулах
Зочин [202.9.47.20] 2024/12/17
Шинээр ямар нэг юм (эмнэлэг, сургууль, номын сан, музей, театр, спорт цогцолбор, цах станц, цэвэрлэх байгууламж гм) байгуулахдаа УБт биш, орон нутагт байгуулаач ээ! Энэ заваарсан хотынхоо хүн амыг цөөлөх бодлого явуулаач, МАНгарууд аа! Яасан дүүрчихсэн тэнэг новшнууд гэхээрээ ийм байдаг юм бэ?
8 | 0 Хариулах
Зочин [66.181.180.168] 2024/12/18
Байгалийн түүхийн музейг Хархоринд бариач ээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.168] 2024/12/17
Дарханд бариач ээ
7 | 0 Хариулах
МАН-ыг булшлах ёстой [66.181.160.101] 2024/12/17
МАНингийн хулгай тонуул авилгаас болж монголд ийм олон асуудлууд үүсээд байгаа, утаа түгжрэл, ядууралын анхдагч шалтгаан нь МАНы ордон МАНин хулгайчын халаас авилга. эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч гээд салбар бүрийн МАНин хулгайчууд нурааж байгаа, хавдрын өвчлөөр дэлхийд тасархай 1-р байрт яваа, яагаад вэ, оросоос асар хортой нөөшлөгч хүүрийн бодистой хүнс нэртэй хор орж ирдэг нэгч шалгадаггүй хэдэн халтар цаас аваал хилээр нэвтрүүлдэг. МАНингийн хорт түлшний уршгаар сүүлийн 4 жилд хорт хавдраар өвчлөгчдийн нас залуужсан, төрөх нярай хавдартай төрж байна. хүүрэнсүг болоод энэ МАНин хулгайчуудыг цаазлах ч багадана.
13 | 0 Хариулах
Зочин [172.59.185.127] 2024/12/17
Hvvhdiin aluurchin hvvk
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.80] 2024/12/17
Зөвөө зөв, бүх юм төвд бүгд төв рүү чихээд түгжирч байхаар жоохон тараад түгжрэлээ сааруулах нь зөв
3 | 1 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/17
Олон төв гэсэн ойлгомжгүй нэр хэрэггүй. Эмнэлэг бол эмнэлэг нэрээрээ 1, 2 гээд дугаарлаад яв !
3 | 0 Хариулах
Зочин [172.59.185.127] 2024/12/17
Baahan hort utaagaar utaj utaj za odoo ta nar hort hawdar tussan bid nar biznes hiine tun udahgvi hawdariin 3 aar emlegee barina gj yojilj bgaa yum shig l bn
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.167] 2024/12/17
Манай сайд дарга нар ЕРӨНХИЙЛӨГЧИЙГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ гэж харахаа байсан нь илт харагдаж байгаа ЕР НЬ Л БОЛ ТУН УДАХГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИАР ар нуруунд нь хутга дүрнэ гэгч болж магадгүй шинжтэй шүү Оюунэрдэнэ, Нямбаатар , ЧОЙЖИЛСҮРЭН, АМАРБАЯСГАЛАН, ДОРЖХАНД, НОМИН нар атгасан гар шиг нэгдсэн бололтой
4 | 0 Хариулах
Zochin [103.57.95.241] 2024/12/17
Yum hiij arai uuruur setgeed ehleheer haraaj zuheed eldevlene. Hiihgui bolohoor bas eldevlene. Fb eer eldev yum bicheed bdag humuus sanaatai uls ornii esteg uil ajillagaag hen negnii demjlegteigeer hiij bgaa . Fb iig haa esvel tsenzur tavih heregtei . Manaih shig iim zambaraagui heregleetei uls oron estoi haana ch bhgui. Tedend Fb eer hereldeh zavch bhgui, toohch ugui. Manaid bol ajil hiideggui tersuud uzeltenguud zoriudaar uls oron jaahan ch bolov uragsh hugjih vii gej aisan humuus l zahialgataigaar fb eer eldev tarhi ugaasan yum bichij bdag. Ene ni amidraliinh ni eh uusver bolson bh
0 | 0 Хариулах
Зочин [166.199.115.45] 2024/12/17
Хавдар судлалын шинэ төвөө заавал утаа түгжрэлээ шийдэж чадахгүй байгаа УБ-т барих шаардлага юу байна…..Улиастай юм уу эсвэл Ховд хотод барих хэрэгтэй шд….
8 | 1 Хариулах
Зочин [80.148.22.12] 2024/12/17
Tonil Khovdod uu?
0 | 3 Хариулах
Зочин [166.199.115.45] 2024/12/17
Ховд сайхан газар шүү дээ.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.43] 2024/12/17
Өндөр нарийн мэргэжлийн эмч сувилагч нар явахгүй шдээ хөдөө
2 | 0 Хариулах
Иргэн [103.57.93.78] 2024/12/17
Баянголын аманд олон айл төвийн цахилгаан шугамд холбогдоогүй байгаад УИХ-ын гишүүд анхаарна уу.
4 | 0 Хариулах
жүжигчин, мисс [202.126.90.143] 2024/12/17
Б.Бадамцэцэг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх болжээ.
7 | 0 Хариулах
Б ЦОГТГЭРЭЛ [202.126.90.143] 2024/12/17
ДУРТАЙ ГАЗРАА ГУСАХАД СААДГҮЙ АМАР БОЛЖЭЭ
10 | 0 Хариулах
Зочин [166.199.115.45] 2024/12/17
Заваарсан юм…..
1 | 2 Хариулах
Зочин [203.23.199.121] 2024/12/17
Huuye odoo ene ger horoolliin ailuudaar yavj zuuhiig ni solidogsonuu yamar neg argaar utaagaa bagasgaachee ene bur olon hun uhne shuu
4 | 1 Хариулах
Зочин [80.148.22.12] 2024/12/17
Naanaa ter gertee uh esvel huduuguu zail yun zuuh solih
0 | 2 Хариулах
Зочин [202.126.90.143] 2024/12/17
За ёршиг өө. Бүх ард түмнийг хулхидаж л гарч ирсэн биз дээ.🙄🤮 Арчаагүй ерөнхийнүүдтэй 💩💩 улс бүтэхгүй ээ.💩💀💩
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.246] 2024/12/17
Нэг төв байхад л боллоо ш дээ, ингээд татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй зарцуулах юм. Төр юм барьсаар байтал дагалдаад гардаг зардал, ажиллах хүчин чинь 230,000 хүн боллоо. Хөдөлмөрийн чадвартай 1,2 сая хүнээс 200,000 нь гадаадад, 400,000 нь малчин гээд 600,000 хүн л татвар төлж, энэ эх орныг чинь авч явж байна.
6 | 2 Хариулах
Zochin [103.57.95.241] 2024/12/17
Uuruuch neeh tatvar tuldug hun bish yum shig ee
1 | 3 Хариулах
Зочин [202.126.90.166] 2024/12/17
Чи төлөөд юу шальдын. Хэдэн малын буян, нүүрсээ зарж л амьдарч бнадаа Монгол улс маань
4 | 1 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/17
Хангалтгүй. Одоо байгаа ганц эмнэлэгт чинь эмч нар эрлэгийн элчийн үүрэг гүйцэтгэж буй. Хэнийг эмчлэх үгүйгээ эмч аштайхнаар буруудахгүй хэлбэрээр сонгож буй. Эмч тоохгүй хаяснууд нь зүгээр үхлээ хүлээж байгаад өнгөрч байна !.
4 | 0 Хариулах