Цахим сургалтын долоо хоногт 2024 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулагдсан.
Энэ хугацаанд төлөвлөн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, давуу болон сул тал, цаашид анхаарах зүйлүүдийн талаар авсан судалгааны үр дүнг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас танилцууллаа.
Ахлах ангийн суралцагчдын бие даан суралцах чадварыг дэмжих
Ахлах ангийн суралцагчдын бие даан суралцах чадварыг дэмжих тал дээр цахим сургалт долоо хоног эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчдын 64.9% нь "Бүрэн санал нийлж байна" болон "Санал нийлж байна" гэж үнэлсэн.
Харин 35.1% нь "Зарим тал дээр" , "Санал нийлэхгүй байна" гэж үзжээ. Энэ нь цахим сургалтын долоо хоногт орсон хичээлүүд нь зарим тал дээр үр өгөөжтэй байсан ч бүх суралцагчид бүрэн хамрагдаж чадаагүйг харуулж байна.
Багш нарын хандлага, оролцоо
. Гэхдээ 33.3% нь "Дунд зэрэг", 2.9% нь "Хангалтгүй" гэж үнэлсэн нь зарим талаараа сайжруулах шаардлага байгааг илэрхийлж байна.
Суралцагчдын хандлага, оролцоо
Суралцагчдын хандлага, оролцоог 56.7% нь "Дунд зэрэг" гэж үнэлсэн бөгөөд зөвхөн 2.3% нь "Маш сайн" гэж үзжээ. Харин . Үүнээс гадна, .
Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, дэмжлэг
Судалгаанд оролцогчдын 59.6% нь эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог "Дунд зэрэг" гэж үнэлсэн бол 23.4% нь "Хангалтгүй" гэж үзжээ. Зөвхөн 14.7% нь "Сайн" гэж үнэлсэн нь энэ чиглэлд анхаарал хандуулж, эцэг эхчүүдийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулав.
Цахим сургалтын долоо хоногийн давуу тал
- Суралцагчид өөрсдөө хичээлээ төлөвлөж, бие даан суралцах чадвараа нэмэгдүүлсэн
- Орон зай, цаг хугацаанаас хамааралгүй суралцсан
- Өвлийн улирлаас шалтгаалсан өвчлөл, агаарын бохирдлын үед гэрээсээ тасралтгүй суралцах боломжтой
- Багш нар цахим хичээл бэлтгэх, заах арга зүйд суралцсан
- Сурагчид цахимаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх, гэр бүлийн орчинд хамтран суралцах боломжтой
- Синхрон болон асинхрон сургалтыг хослуулж, тонгоруу сургалтын (flipped classroom) аргыг туршсан
Цахим сургалтын явцад гарсан бэрхшээл
- Сурагчдын идэвх, оролцоо сул
- Багш нарын цахим ур чадвар дутмаг
- Зайн сургалтыг үр дүнтэй зохион байгуулах арга зүй зарим багш нарт дутагдсан
- Эцэг эхийн оролцоо, хяналт сул
Цаашид цахим сургалт зохион байгуулахад анхаарах зүйлс
Эцэг эхийн түвшинд:
- Эцэг эхчүүдийг хүүхдэдээ цахим хичээлд хамрагдах орчныг бүрдүүлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх талаар идэвхжүүлэх.
Суралцагчдын түвшинд:
- Суралцагчдын идэвхийг нэмэгдүүлэх
- Суралцагчдыг бие даан сурах чадварт сургах
Багш нарын түвшинд:
- Багш нарын цахим сургалтын ур чадварыг хөгжүүлэх
- Цахим хичээл бэлтгэх, заах, тонгоруу сургалтын аргыг ашиглах сургалтыг зохион байгуулах
Сургуулийн түвшинд:
- Нэгдсэн цахим платформ ашиглах, цахим сургалтын хуваарийг тодорхой, ойлгомжтой болгох
- Интернэт орчин, платформыг сайжруулах
- Хөдөө орон нутагт интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулахад анхаарах
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!