ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/18-НД НИЙТЛЭГДСЭН
Шинэ Засгийн газар анхны хуралдаанаараа төсвийн тодотголын төсөлтэй танилцаж байна
IKON.MN
Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан болж байна. Анхны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл,
- Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Бусад асуудал
Танилцах асуудал:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл
- Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
- Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын талаар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

