ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/18-НД НИЙТЛЭГДСЭН
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар +30 градусыг давж хална
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Зургаадугаар сарын 21-нд ихэнх нутгаар +30 градусыг давж, 22-23-нд нутгийн зүүн хагаст нэмж халахыг Цаг уур , орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Иймд их халалтаас үүсэх, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Тухайлбал Улаанбаатар хотод 21-ны өдөр +30 градус, 22-нд +32 градусын дулаан хур тунадасгүй байна.
Нутгийн зүүн хагаст энэ сарын 21-22-нд:
- Хэнтийд +30...+32 градус
- Сүхбаатарт +29...+32 градус
- Дорнодод +31...+33 градус хүрч халахаар байна.
Наршилтаас урьдчилан сэргийлэх нь:
- Хүүхдүүдээ 8-10 цагийн хооронд гадаа тоглуулах
- Ус шингэнийг ойр ойрхон багаар уух
- Ханцуйтай даавуун хувцас, малгай өмсөх
- Бүлээн усанд орох
- Толгойг норгох
- Нарны хаалт хэрэглэх
- Нарны шил зүүх
- Машинд удаан байхгүй байх
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

