• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа задгай спорт цогцолборын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна

Б.Манлай
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр 21,000 м.кв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.

Тодруулбал 2021 онд зураг төсвийг боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн хүрээнд нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Тус спорт цогцолбор нь

  • 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай 
  • 3х3 сагсан бөмбөгийн талбай
  • 5х5 сагсан бөмбөгийн талбай хоёр ширхэг 
  • Газрын теннисийн талбай хоёр ширхэг 
  • 6 эгнээ гүйлтийн замтай

Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг "Аглуут" ХХК гүйцэтгэж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

зураг
 
зураг
 
зураг