НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Өнөөдрийн тохирлоор 69983709 дугаар гарч нэг супер азтан тодорлоо.
Энэ удаагийн тохиролд 2025 оны тавдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 55,535,022 баримт оролцсон. Эдгээр баримтаас 55,683 баримтын орон таарч, азтан болсон юм.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 50,235
- 4 орон таарсан /40,000-100,000/: 4,909
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 483
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 51
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: дөрөв
- 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.
Нийслэл хот болон хөдөө орон нутагт хэчнээн азтан тодорсон байгааг харвал:
- Улаанбаатар 45,021 Баян-Өлгий 263
- Дархан-Уул 1,150 Ховд 356
- Орхон 1,145 Говь-Алтай 207
- Баянхонгор 287 Увс 227
- Хэнтий 550 Завхан 264
- Хөвсгөл 527 Архангай 569
- Булган 267 Өвөрхангай 603
- Өмнөговь 846 Дундговь 301
- Төв 575 Сэлэнгэ 660
- Говьсүмбэр 255 Дорноговь 430
- Сүхбаатар 437 Дорнод 743 азтан тодорсон байв.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Булган аймаг +17%, Налайх дүүрэг +15%, Баянзүрх дүүрэг, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг +14% байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
