• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Монгол хэл бичгийн шалгалтад 10-12 дугаар ангийн 83,000 гаруй сурагч хамрагдсанаас 85 хувь нь босго оноогоо давжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүмүүс монгол хэл бичгийн шалгалт заавал өгөх учиртай. 

Уг шалгалтыг эх хэлний дархлааны түвшин, мэдлэгийг тогтоох зорилгоор Засгийн газрын тогтоолын дагуу авдаг гэдгийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс өмнө нь тодотгож байв. Өөрөөр хэлбэл Элсэлтийн Шалгалт(ЭШ)-аас тусдаа гэсэн үг юм.

Энэ жилийн онцлог нь монгол хэл бичгийн шалгалтыг 12 дугаар ангийнхнаас гадна 10-11 дүгээр ангийн сурагчид өгсөн. 

Дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан уг шалгалтад 10-12 дугаар ангийн 83,000 гаруй сурагч хамрагдаж, 85 хувь нь босго 400 оноогоо давжээ.