• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Зургаадугаар сарын 21-ний орой Гадаад Харилцааны Яамнаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрвөн өдөр үргэлжлэх Элсэлтийн Шалгалтын үеэр авто замын хөдөлгөөнийг хааж, засвар, шинэчлэл хийхгүй хэмээн мэдэгдээд байгаа.

Харин шалгалт дууссаны дараа буюу зургаадугаар сарын 21-ний Бямба гарагийн орой 23:00 цагаас Гадаад Харилцааны Яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчлэхээр болжээ.

Засварын ажил хоёр хоног үргэлжлэх бөгөөд зургаадугаар сарын 23-ны 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх тул энэ хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

зураг