Галерейн MG Ball танхимд
09:00 цагт Монгол Улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс тав дахь удаагаа зохион байгуулж буй "Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи (EST 2025)" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Тус олон улсын хуралд ОХУ, БНХАУ, Герман, Япон, Норвеги, Швейцар, АНУ, Тайвань, Турк болон олон улсын донор байгууллагаас 130 гаруй эрдэмтэн судлаачид нийт 210 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.
Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын хурлын танхимд
11:00 цагт Ахмадын эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал зэрэг цаг үеийн сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-аас санаачилсан "Ахмад настны тухай Конвенц" батлуулах ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд зургаадугаар сарын 19, 20-нд "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь" Ази, Номхон далайн бүс нутгийн форумыг зохион байгуулах гэж байгаа билээ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал, цуглааны талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт ЭТТ-н Уурхайчид Хөдөлмөрийн мөлжлөгт орсон талаараа Ерөнхийлөгчид хандаж мэдээлнэ.
Төрийн ордонд
12:00 цагт Засгийн газрын хуралдаан эхэлнэ.
21 дүгээр сургуульд
13:00 цагт Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс Элсэлтийн Шалгалтын талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгнө.
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын оффист
13:30-17:00 цагт "Код бичих охидын хөтөлбөр-2025" нээлтийн үйл ажиллагаа болно.
Цахимаар
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол явагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!