Саранхүүгийн Ганбат нь Монгол орны зүүн бүсийн үзэсгэлэнт тал нутагт орших Хэнтий аймгийн Баянмөнх сумын Улаан-Эрэг хэмээх нутагт, 1975 оны хоёрдугаар сарын 28-нд Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн нягтлан Сэхээтэн Лүнгэрэгийн Саранхүү, Дэлгэрхаан сумын бага ангийн багш Шагдарын Нэргүй нарын 3 дахь хүүхэд болон мэндэлж, өвөг дээдсээс уламжилж ирсэн малчин амьдралыг үргэлжлүүлэн эрхэлж, таван хошуу малаа өсгөн үржүүлж буй нэгэн.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн сургуульд 1983-1991 онд суралцаж, улмаар 1991-1993 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. 1993 оноос эхлэн мал маллаж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл таван хошуу малаа өсгөн үржүүлж байна. 2013 оны гуравдугаар сард "Малчин мэргэжлийн үнэмлэх"-ээ авч, мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг боловсронгуй хэлбэрээр эзэмшсэн. Уг үнэмлэхийг тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болон Хөдөлмөрийн сайд хамтран олгосон нь түүний мэдлэг чадварыг баталсан, нэр хүндтэй шагнал болсон юм.
Уламжлалт мал аж ахуйг зөвхөн амьдралын эх үүсвэр гэж үздэггүй. Харин тэрээр түүнийг соёл, өв уламжлал, ухаан хэмээн үздэг. Мал маллах, бэлчээр сонгох, малын зан араншин таних, улирлын онцлогоос шалтгаалсан зохион байгуулалт хийх зэрэг олон талт мэдлэгийг хүүхэд ахуй цагаасаа өвлөжээ.
Монгол орны уудам хээр талд морьдын туурайн чимээ, салхины исгэрээнд хүйн холбоотой амьдардаг нэгэн бол Саранхүүгийн Ганбат.
Малчин Саранхүүгийн Ганбат 30 гаруй жил мал маллаж, таван хошуу малаа өсгөн үржүүлж, нутаг орондоо нэр хүндтэй, туршлагатай малчин болоод зогсохгүй, орон нутгийнхаа залуу малчдад мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцдаг нэгэн.
Тухайлбал, Саранхүүгийн Ганбат нь өөрийн хөдөлмөрийн дээж мал сүргээрээ 4 айлыг – төрсөн ах, дүү, эгч болон хүргэнээ нийт 1247 толгой малаар малжуулан, өрх тусгаарлуулж, амьдралынх нь үндэс суурийг тавьжээ. Малчин хүний жинхэнэ өв, ухаан энэ буй за.
Гар утас, интернэт ашиглан цаг агаарын мэдээ авч, зах зээл, тээврийн мэдээлэлтэй танилцаж, төрийн үйлчилгээ авах зэрэгт орчин үеийн дэвшлийг ашиглаж эхэлсэн. Энэ нь малчдын амьдрал зөвхөн уламжлалд суурилсан төдийгүй шинэ эринтэй хөл нийлүүлж буйг харуулж байна.
Миний хувьд хамгийн том зорилго бол - мал аж ахуйн уламжлалт мэдлэг, арга ухаанд суурилан байгальд ээлтэй, эрүүл, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм. Энэ бол зөвхөн аж төрөх хэрэгсэл биш, харин ухаалаг хөдөлмөрийн үр дүнгээр нийгэмдээ үнэт зүйл бүтээж буй үйл хэрэг юм.
Өнөө цагийн залуу малчид, мөн малчдын амьдралыг бизнесийн түвшинд хөгжүүлэхээр зорьж буй хүмүүст дараах зүйлийг зөвлөе:
Малчин байх нь зүгээр нэг мэргэжил бус - энэ бол байгаль, цаг уур, бэлчээрийн онцлог, малын үйлдвэр, угсаа зэрэг олон хүчин зүйлийг ойлгож, зохицон ажиллах ухаан юм. Энэхүү мэдлэгийг зөвхөн уламжлал гэлтгүй, шинжлэх ухаан, технологитой хослуулж чадвал мал аж ахуй бол эдийн засгийн өндөр үр ашигтай, тогтвортой бизнес болж чадна.
Тиймээс зөвхөн мал маллаж, ашиг шим авна гэж хандахгүйгээр түүнээс цааш алхаж, зах зээл, хэрэглэгч, брэнд, инновац гэх мэт ойлголтуудыг эзэмших нь ирээдүйн амжилтын үндэс байх болно.
Мал маллана гэдэг зүгээр тоо өсгөх бус, чанарыг нь үе шаттайгаар сайжруулах ухаан юм. Би 1993 оноос хойш бие даан мал маллаж ирэхдээ нэг зүйлийг ойлгосон “мал сүргийг зөв төлөвлөхгүйгээр мал аж ахуй эдийн засгийн хувьд өсөхгүй.”
Тиймээс би малынхаа угсаа, ашиг шимийг тогтмол ахиулах зорилгоор Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймгуудаас шилмэл угсааны азарга, бух, хуц, ухна авчран, үржил хийж малын чанарт онцгой анхаарсан. Энэ нь зөвхөн миний аж ахуйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлээд зогсохгүй, тухайн бүс нутгийн нийт мал сүргийн чанарт ч нөлөө үзүүлж байна.
Буянт малын үр өгөөж, чанарт анхаарах талаар дараа зөвлөмжийг залуу малчдадаа хүргэж байна.
Өнөөдрийн хөдөөгийн хөгжлийн гарц бол зөвхөн малын тоо биш. Чанартай сүрэг, ухаалаг бодлого, хариуцлагатай малчин - энэ гурав нийлж байж хөдөө орон нутаг хөгжинө.
Саранхүүгийн Ганбат нь өөрийн хөдөлмөрийн дээж мал сүргээрээ 4 айлыг – төрсөн ах, дүү, эгч болон хүргэнээ нийт 1247 толгой малаар малжуулан, өрх тусгаарлуулж, амьдралынх нь үндэс суурийг тавьжээ. Малчин хүний жинхэнэ өв, ухаан энэ буй за.
2024 онд шинээр байгуулагдсан “Шилхэнцэг хишиг” хоршоог үүсгэн байгуулж, даргаар нь сонгогдон ажиллаж байна. Хоршоогоор дамжуулан үржил сайтай үхэр авч, гүний худаг гаргуулан, малын саравч барьж, гишүүдийнхээ аж ахуйг дэмжих ажлыг удирдан зохион байгуулжээ.
Мөн “Уулын ар” байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүн бөгөөд орон нутгийнхаа экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна.
Миний амьдрал бол зөвхөн малаа маллаж, байгальтай нөхөрлөсөн түүхээр хязгаарлагдахгүй ээ. Би багаасаа спортод дурлаж, хөдөлгөөнтэй, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн ирсэн. Түүн дотроос гүйлтийн тэшүүрт илүү дуртай байсан ба энэхүү спортоор хичээллэж, 1-р зэргийн тамирчин болтлоо хичээллэсэн. Өвлийн хүйтэн агаарт мөсөн дээр хурдаа нэмэн гулгаж, тэсвэр тэвчээр, хурд хүчийг зэрэг хөгжүүлдэг энэ спорт надад амьдралын олон чухал чадварыг суулгаж өгсөн гэж боддог.
Мөн би ширээний теннис тоглох дуртай. Энэ спорт нь надад анхаарал төвлөрөл, уян хатан сэтгэхүй, хурдан шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг. Тиймээс ч сүүлийн жилүүдэд нутгийнхаа залууст ширээний теннисний талаар зааж, хамтдаа тоглож, хамт олон болон хөгжилтэй цагийг өнгөрөөхийг чухалчилж байна.
Ингэж би малчин хүний тэвчээр, байгаль дэлхийн жамаар амьдрах ухааныг спортын хүмүүжил, идэвхтэй амьдралын хэв маягтай хослуулж, өөрийн гэсэн өвөрмөц амьдралын дүр төрхийг бүтээсээр явна.
Саранхүүгийн Ганбат олон жилийн уйгагүй хөдөлмөрийг үнэлж:
2024 оны “Дэлгэрхаан намрын баяр”-т өөрийн үйлдвэрлэсэн цагаан идээний төрлөөр оролцож, шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.
Саранхүүгийн Ганбат нь малчин хүний амьдралын үнэт зүйл, хөдөлмөрч зан чанарыг өөрийн үйл хэрэг, бүтээл, ахуйн жишээгээр харуулсан Монгол малчны тод төлөөлөл юм.
Монгол орны эрс тэс уур амьсгал, дэлхийн зах зээлийн нөхцөл байдал зэргийг харгалзан орчин цагийн малчин хүний ухаан улам нарийн, тооцоотой, бодлоготой байхыг шаарддаг болсон.
Монгол Улс бол дэлхийн хамгийн эрс тэс уур амьсгалтай орны нэг. Манай орон далай тэнгисээс алслагдмал, эх газрын төв хэсэгт оршдог тул жилийн дөрвөн улирал тод ялгаатай, цаг агаар огцом өөрчлөгдөх онцлогтой.
Энэ нь өвөл -40 хэм хүртэл хүйтэрч, зун +35 хэм хүртэл халж болдог гэсэн үг юм. Жилийн турш температурын хэлбэлзэл маш их, нэг хоногийн дотор ч хэдэн арван хэмээр өөрчлөгдөх нь элбэг. Мөн:
Өвөл нь урт, цас ихтэй, шуургатай
Хавар салхи шуургатай, хуурай
Зун богино хугацаанд аадар бороо, мөндөр бууна
Намар хурдан хүйтэрч, эрт цас ордог
Манай монголчууд улирал бүрд тохирсон бэлчээрийг сонгож нүүдэллэдэг. Энэ нь:
Хаврын нүүдэл – Хурдан ногоо ургах, хээлтэй малд тохирсон зөөлөн хөрстэй, дулаахан газар руу нүүдэг. Мал төллөлт их байдаг учраас хамгийн анхааралтай байх улирал.
Зуны нүүдэл – Ус сайтай, сүүдэртэй, халууныг даах газар руу нүүдэг. Мал тарга тэвээрэг авах хамгийн чухал үе.
Намрын нүүдэл – Өвлийн бэлчээр рүү аажмаар ойртон нүүж, өвс тэжээл сайн ургасан газрыг сонгож, мал тарга хүчээ бүрэн авахыг зорьдог.
Өвлийн нүүдэл – Салхи шуурганд тэсвэртэй, хангайн уулархаг, ойн захаар өвөлждөг. Бэлчээрийг дутуу ашиглахгүй, мал хорогдолгүй давуулах зорилготой.
Тал хээр хосолсон газарт мал маллахад дараах ажлуудыг бэлтгэнэ.
Саравч, хороо барих – Ялангуяа ишиг, хурга зэрэг бага малд зориулж салхи, хүйтнээс хамгаалах
Ус хангамжийн үүсвэр шийдэх – Зарим газар булгийн эхээ хамгаалж, заримдаа худгийн насос, худаг ухаж, өвөлдөө мөсөнд хашсан усыг ашиглах нь ч бий.
Хадлан, тэжээл бэлтгэх – Зун намартаа хадлангаа сайн бэлтгэж, гэнэтийн зуд, цас ихтэй өвөлд тэжээл хангалттай байлгах нь маш чухал. Заримдаа хадлангаа ойрын бэлчээрээс бус, холоос ч зөөх тохиолдол бий
Түлээ, хашаа хороо – Өвөлжих газраа сонгохдоо түлш ойр, салхи багатай, шуурга хаах уул даваа, ой модтой газрыг сонгодог. Түлээ мод, аргал аа зуны улиралд хурааж бэлтгэнэ.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин Саранхүүгийн Ганбат энэ шаардлагад нийцсэн, үр ашигтай шинэ хандлагыг нутагтаа хэрэгжүүлж эхэлжээ.
Сүүлийн жилүүдэд үхрийн тоо толгой хорогдож, махны үнийн өсөлт давамгайлж буй нь Монгол малчдын хувьд зах зээлийн нэг боломж болон харагдаж байна. Саранхүүгийн Ганбат энэ чиг хандлагыг эрт олж харж, бог малынхаа тоог үе шаттай бууруулан, оронд нь үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Үүний үр дүнд:
Малчин Саранхүүгийн Ганбат хувиараа үржүүлж эхэлсэн үхрийн сүргээс гадна нутгийн малчдыг уриалан “Шилхэнцэг хишиг” нэртэй хоршоо байгуулсан. Тус хоршоо нь үхрийн эрчимжсэн аж ахуйг бий болгох, сүргийн чанар, тэжээлийн зохицуулалт, борлуулалтын хамтын менежмент зэрэгт тулгуурлаж ажилладаг. Хоршооны гол зорилго:
Малчин Саранхүүгийн Ганбат баримталдаг гол зарчим бол "тоо биш чанар". Уламжлалт мал маллагааны арга барилыг орчин үеийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн өөрчилж, цөөн тооны, чанартай малтай байх нь байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд өгөөжтэй гэдгийг бодит туршлагаараа харуулж байна. Түүний гол зорилго — сумандаа эрчимжсэн мал аж ахуйн жишиг тогтоох, залуу малчдыг хамруулан шинэчлэлд хөтлөх юм.
Нийтлэл бичсэн: Ус сувгийн удирдах газрын мэдээллийн технологи, автоматжуулалтын албаны дата инженер Ванчигийн Баасанжав,
Монгол улс, Улаанбаатар хот
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!