Уншиж байна ...
Зураг
Зураг

2025 оны дөрөвдүгээр сараас сайн дурын даатгуулагчийн НДШ-д төлөх доод хэмжээ ₮106,920 болно

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 16 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792,000 төгрөгөөр тогтоосон.

Энэхүү тогтоол нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх аж. Тиймээс сайн дурын даатгуулагч 2025 оны 1-3 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлд 89,100 төгрөг төлөхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас санууллаа.

Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөн хэдий ч нийгмийн даатгалын хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байгаа юм.

Иймд энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс сайн дурын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэлд 106,920 төгрөг төлж эхэлнэ.