Монголоос Европын хөлбөмбөгийн лигт тоглож буй анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Г.Ганбаярын зах зээлийн үнэлгээ 200,000 евро болжээ.
Унгарын "Пушкаш Академи" багт 2020 онд нэгдэхэд түүний зах зээлийн үнэлгээг 100,000 евро гэж тооцож байв. Улмаар 2021 онд Унгарын багаас зээлээр Словакийн дээд лигт данстай "Комарно"-д очсон юм.
Зээлийн хугацаа жилийн дараа дууссан ч Словакийн багт үлдсэн Г.Ганбаяр энэ улиралд 16 тоглолтод оролцохдоо гурван гоол, гурван гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байгаа.
Өдгөө 24 настай довтолгооны чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Г.Ганбаяр шигшээдээ 2021 оноос зүтгэж, 14 тоглолтод оролцохдоо хоёр гоол оруулсан. Тодруулбал Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Йеменийг 2:0-ээр буулган авахад бүх гоолыг хийсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!