• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын баг түрүүлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 7
IKON.MN
Зураг зураг

БНХАУ-ын Харбин хотод 41 дэх удаагийн цас, мөсний наадам нээлтээ хийлээ. Тус наадмын үеэр мөсөн сийлбэрийн тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. 

21 дэх удаагаа болж буй уг тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, ОХУ, Испани, АНУ, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцсон байна.

Манай улсаас дөрвөн баг оролцсон бөгөөд З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлж, Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ.

Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд манай урлаачид 2010 оноос хойш оролцож байгаа юм. 

зураг
 

Өвлийн аялал жуулчлалыг дэмжих үүднээс Харбинд жил бүр цас, мөсний наадам зохион байгуулдаг билээ. Энэ жил тус хотод Азийн өвлийн спортын IX наадам ирэх сарын 7-14-нд болох юм. Үүний хүрээнд мөсний баярын үйл ажиллагааг ч спортыг дэмжих, тэр дундаа өвлийн спортыг сурталчлах арга хэмжээ олон зохион байгуулагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.87.38] 2025/1/8
Баяр хүргий.
0 | 0 Хариулах
Зочин [104.219.236.100] 2025/1/7
Хошгироод хөөрөөд бай мулгуунуудаа! Харбин ч гэх шиг, хөх инээд хүрчихлээ! Саппоро, Осло, Оттава мөсний баяр гэвэл бас ч гэж яаая гэхэв, ккк
3 | 6 Хариулах
Зочин [66.181.188.246] 2025/1/8
Зардлыг нь хэн даах юм?
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.112] 2025/1/8
Харбины наадам өргөн хэмжээнд зохиогддог болсон. Чи хоцрогджээ.
1 | 1 Хариулах
Зочин [221.154.29.181] 2025/1/8
Ataarhuu novsh vee
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.38] 2025/1/8
Хүний амжилтад баяр хүргэж сур. Дараа нь шүүмжилж, атаархаж бай.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.115.3] 2025/1/7
Монгол хүний дизайны мэдрэмж урлагийн мэдрэмж нь азидаа гаагүй дээгүүрт ордог
3 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.161.126] 2025/1/7
ЯМАР Ч УРАЛДААН ТЭМЦЭЭН ЮУ Ч БАЙСАН УУСГАХ БОДЛОГО ГЭЖ ХАРДАГ НӨХДҮҮД ИХ БАЙХ ЮМ. ЯМАР Ч ЛОГИК БАЙХГҮЙ. МОНГОЛЫГ УУСГАЯ ГЭВЭЛ ХЭРЭГЛЭЭГЭЭР НЬ УУСГАЧИХ БИЗ.
3 | 2 Хариулах
Зочин [202.21.109.14] 2025/1/7
Монголдоо энэ сайхан сийлбэрүүдээ хийгээрэй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.244] 2025/1/7
Монголыг эзлэх зөөлөн хүчний бодлого
1 | 7 Хариулах
ЗОЧИН [103.212.117.136] 2025/1/7
МАНАЙ 4 БАРЬМАЛЧИН МУНДАГ БАЙНА. 4 ТАМИРЧИН МААНЬ ТЭМЦЭЭНД ОРООД ТҮРҮҮЛЭЭД УЛСЫНХАА НЭРИЙГ ГАРГАХАД ЗАРИМ ОРКУУД ХЯТАДАД УУСЛАА Ч ГЭХ ШИГ. ХЯТАД БАРААГ ӨДӨР ШӨНӨГҮЙ ХЭРГЭЛЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ. БОЛДОГСОН БОЛ ЭНЭ МУНДАГ БАРЬМАЛЧДААРАА СҮХИЙН ТАЛБАЙГАА СУПЕР БОЛГОЧИХВОЛ БАЯРААР ҮЗЭХ ЮМТАЙ БАЙВАЛ. ДААНЧ ЭНД ҮНЭЛЭХГҮЙ ЮМ ДА.
5 | 1 Хариулах
Zochin D [202.126.89.204] 2025/1/7
Дандаа л түрүүлж байхын ядаргаатай юм бэ, 🤩🤩🤩
1 | 1 Хариулах
Zochin [202.72.245.121] 2025/1/7
Manai Mongolchuud nas hargalzahgui yamarch temtseend № 1 yum baina aa. Saihan medee.AMJILT
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.232] 2025/1/7
МОНГОЛЫН МӨСӨН СИЙЛБЭРЧДИЙГ ӨӨРТӨӨ ТАТАЖ БАЙГААД АЯАНДАА БҮХ МОНГОЛЧУУДЫГ ӨӨРТӨӨ УУСГАЖ АВАХ ХОРОН МУУ САНАА АГУУЛЖ БАЙГААГААС ГАРЦАА БАЙХГҮЙ. МОНГОЛЫН БҮХ ХҮМҮҮСИЙГ ХЯТАДРУУ ТАТАЖ ҮЛДСЭН ХООСОН ГАЗАР НУТАГТ ХЯТАДУУД ЭЗЭН СУУХ ТИЙМ АТГАГ САНАА АГУУЛЖ БАЙГАА ЮМ
2 | 19 Хариулах
Зочин [103.125.235.23] 2025/1/7
Чамайг ингэж тэнэгтэж суухад Хөх хот хүртэл хөгжлөөрөө тасраад алга болчихлоо. Хөх хотод 3,4 сая хүн амьдарч 50 тэрбум ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол улсын хэмжээнд 18 тэрбум ам.доллар байгаа. Өөрөөр хэлбэл Өвөр Монголчууд хүртэл биднээс 3 дахин баян болчихлоо. Муу санаалж, бусдыг шүүмжлэх биш, бусдын амжилтад талархаж, дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын төлөө хөдөлмөрлөж сураарай. Чадахгүй бол чацга царайлаад өөрийнхөө амьдралдаа гутраад яв, яаж амьдрах чинь хэнд ч падгүй.
15 | 2 Хариулах
Зочин [59.153.87.38] 2025/1/8
Нүүдэлчин бидний Монголчуудад их хөгжил хэрэггүй ээ. Аль болох тарж нутаглаж газар орондоо эзэн нь байх нь чухал да. Түрүүчээсээ ээ хашаалаад аваад эхэллээ. Бид нарыг нэгэндээ атаархаж хэрэлдэж байх хооронд чинь.
0 | 1 Хариулах
Зочин [203.91.112.242] 2025/1/7
Тербум 400 сая хүн амтай улс Монголчуудаар дутвал гэж дээ. Ганц хотын хэмжээ хүрэхгүй хүн амтай байж өөрсдийгөө их юманд бодчих юмаа. Дээрээ 126 мал суулгачихаад амьдралаа залуулж байгаа юм чинь ийм тэнэг тэнэг юм ярих нь аргагүй ч юм уу.
4 | 2 Хариулах
Зочин [202.126.89.191] 2025/1/7
Цөөн хүн амтай ч газрын нөөц баялаг ихтэй. Газрын нөөц баялаг эзэмшдэггүй улс хөгжих, хүчирхэг байх боломжгүй. Хятад 2050 он гэхэд АНУ-ын манлайгчийн орыг залгах төлөвлөгөөтэй. Үүнд асар их байгалийн нөөц баялаг шаардлагатай юм.
0 | 5 Хариулах
Зочин [103.125.235.21] 2025/1/7
Ямар тэнэг нь чамд ийм онол заагаад өгөв? Хамгийн их баялагтай Орос яагаад ийм ядуу байгаа юм? Байгалийн баялаггүй Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Монако, Лихтенштейн, Швейцарь, Израйл яагаад ийм баян байгаа юм? Улс орны хөгжил нь гэдэг хүнийг хэр хөгжүүлснээс хамаарахаас биш байгалийн баялагтай огт хамаагүй.
10 | 0
Зочин [202.126.90.185] 2025/1/7
МОНГОЛ ЖООХОН НҮҮРС ЗЭС Л БАЙГАА БИЗДЭЭ 3 САЯ ХҮНД ТОМ БОЛОХООС ДЭЛХИЙД ЖООХОН ЮМШД ТЭРИЙГЭЭ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ИХ БАЯЛАГ ГЭЭД ШААГААД БАЙХ ЮМАА ЕР НЬ МОЯАНУУД БАЙГАЛИЙН БАЯЛАГ ГЭДГИЙГ ЗҮГЭЭР ХЭВТЭЖ БАЙГААД БЭЛЭН МӨНГӨ АВААЛ БАЙДАГ Л ГЭЖ ТӨСӨӨЛДӨГ МААНАГУУД Л ДАА
2 | 1
Зочин [202.126.89.191] 2025/1/7
Орос их гүрэн шүү. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн 5 гишүүний нэг. Сингапур, Өмнөд Со, Япон гээд чиний бичсэн улсууд бол их гүрнүүд биш, Аюулгүйн зөвлөлд багтдаггүй. Зүгээр л ДНБ өндөр юм. Улс орны хүчирхэг байдлыг зөвхөн ДНБ-ээр хэмждэг гүй. Хятад хүртэл Аюулгүйн зөвлөлд багтдаггүй. Мэдлэг, мэдээлэл тааруухан хүмүүс ингэж бичихдээ ичихгүй нь сайхан юм даа. Монголд хэдэн нүүрс байгаа ч гэнэ үү. Монгол өөрөө судлагдаагүй. Судлах шаардлагатай. Роберт Фрийдланд сүүлд ирэхдээ Монголд дахиад Оюу толгой шиг ордууд байгаа гэдэгт итгэлтэй байна гэсэн. Үүнийгээ судлах хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Мэдэхгүй юм аа ярих хэрэггүй
2 | 0
Зочин [66.181.186.19] 2025/1/7
Орос чамдаа л аугаа бх Нефть газ зарж голоо зогоодог дэлхиин хамгиин том дээвэргүй шорон
0 | 1