Өнгөрсөн долоо хоногт осолдсон Jeju Air компанийн нисэх онгоцны ослыг зохион байгуулснаа хүлээсэн утгатай цахим шуудан Японоос ирснийг шалгаж байгаагаа Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага Даваа гарагт мэдээлжээ.
Ослын дараахан өөрийгөө хуульч гэж танилцуулсан хүнээс тус улсын хууль зүйн яамны албан тушаалтанд ийм захидал ирсэн юм байна.
Тэр бас захидалдаа Өмнөд Солонгосын хэд хэдэн том хот суурин газарт хүчтэй тэсрэх бөмбөг байрлуулаад байгааг дурдсан байсан гэнэ.
“Бид Интерпол болон дипломат шугамаар Японы цагдаагийн байгууллагатай холбогдож, олон улсын хэмжээнд хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар төлөвлөж байна” гэж Өмнөд Солонгосын үндэсний цагдаагийн газар мэдэгджээ.
Цагдаа нар одоогоор уг имэйлийг илгээгч нь 2003 оны наймдугаар сараас хойш тус улсын томоохон байгууллагуудыг захидал, факсаар сүрдүүлэх болсон этгээд мөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна.
Ням гарагийн 17:00 цагийн байдлаар ослын хохирогчид болон тэдний ар гэрийнхний эсрэг агуулгатай сөрөг сэтгэгдэл онлайн орчинд бичсэн 126 тохиолдлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Өмнөд Солонгосын цагдаагийн газар өчигдөр бас мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!