2024 оны эхний хагас жилд нийт осол гэмтлийн 3.3 хувь буюу 3,592 нь түлэгдэлтийн улмаас бүртгэгджээ.
Нийт тохиолдлын 11 хувь буюу 12.126 нь 0-4 насны хүүхдийн осол гэмтэл эзэлж байна.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-д сүүлийн гурван жилийн хугацаанд 157,000 хүүхэд осол гэмтэлд өртсөний 53 хувь буюу 83,000 нь гэртээ байхдаа осолд өртсөн байна.
Иймд сурагчдын амралтын энэ үед Боловсролын Ерөнхий Газраас дараах зөвлөмж гаргасныг хүргэе.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та хүүхдэдээ тавих анхаарал, халамж, хараа хяналтаа нэмэгдүүлж, хариуцлагатай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь хамгаас чухал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!