2022/01/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.87₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-17°
05:00
S32
-10°
06:00
S32
-8°
07:00
S32
-8°
08:00
S32
-10°
09:00
S32
-11°
10:00
S29
-12°
11:00
S29
-13°
12:00
S29
-13°
13:00
S29
-13°
14:00
S29
-14°
15:00
S29
-14°
16:00
S29
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Хүүхдээ үл тоодог, хоол, хүнс тэжээлийн дутагдалд оруулдаг, зөнд хараа хяналтгүй орхих зэргээр үл хайхрах нь хүчирхийллийн суурь болдог"

ikon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг

Улаанбаатар хот 400 гаруй мянган өрхтэй. Эдгээр өрхийн, дээр нь хүүхэд, залуучуудын гээд олонхын эрх хамгаалал, хөгжлийн асуудлыг хариуцдаг газар бол нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Энэ газрын нийт 200 ажилтан нийслэлийн нэг сая 500 мянган хүн амын ихэнхэд хүрч, хамаарч ажиллах үүрэгтэй гэхээр тус байгууллагын ажлын даац, ачааллын дүр зураг танд буух биз ээ.

Хүүхдийн эрх хамгааллын ажлын  явц, хөл хорионы үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн ГБХЗХГ-ын дарга Ө.Ган-Өлзийтэй ярилцлаа. 



Ярилцлага бүрэн эхээрээ:

https://www.facebook.com/watch/?v=771648746767546

-Бид хөл хорионд ороод гурван сар боллоо. Яг энэ үед хүүхэд, гэр бүлийн орчин нөхцөл байгаа бол. Үүнд танай байгууллага хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Манай ГБХЗХГ-ын нийслэлийн есөн дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүд дүүрэг дүүргийнхээ Онцгой комисстой хамтраад хүүхэд, гэр бүл, залуучуудын хамгааллын чиглэлээр мэргэжлийн анги байгуулан ажилладаг. Эдгээр анги гэр бүлүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийхээс эхлээд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс хүргэж, түгээж ажиллаж байна. 108 утсанд ирсэн дуудлага, бичгээр өгсөн өргөдөл гомдол, тусгай дугааруудад ирсэн мэдээллийн дагуу манай газар хэлтсүүд, мөн дээрх мэргэжлийн анги иргэдэд үйлчилж, ажиллаж байна.  

СОVID-19-тэй холбоотой хөл хорио тогтоосноос хойш буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ээс энэ оны нэгдүгээр сарын 8-н хүртэлх хоёр сарын хугацаанд 108 утсанд нийт 1,870 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Эдгээр дуудлагаас

  • үл хайхрах хүчирхийлэлтэй холбоотой нь 180 гаруй
  • бие махбодын хүчирхийлэл 127
  • гэр бүлийн маргаантай холбоотой дуудлага 218 байна.

Мөн хөл хорио тогтоосноос хойш хүнсний дэмжлэг хүссэн дуудлага анх удаагаа 108 дугаарт ирж байгаа. Хоол хүнс хүссэн 1,081 дуудлага ирснийг бид дүүргүүдийн онцгой комисстойгоо хамтарч судлаад ихэнх өрхөд хүнсний дэмжлэгийг ТББ, ОУБ, яам тамгын газар, ХГБЗХГ-уудтай хамтран хүргэсэн. Одоо ч энэ ажил үргэлжилж байна. 

-Хүүхэд үл хайхрах нь хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг манайхан тэр бүр сайн мэддэггүй болов уу. Энэ талаар тодруулбал? 

-Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ хоол тэжээлээр дутаахгүй байх, хүүхэдтэйгээ өдөр тутам харилцах, хүүхдээ сурч боловсрох, тоглож наадах эрхээр хангах үүргээ биелүүлэх боломжтой боловч хүүхдээ үл тоодог, хоол, хүнс тэжээлийн дутагдалд оруулдаг, зөнд хараа хяналтгүй орхидог байдал нь үл хайхрах хүчирхийлэл юм. Энэ төрлийн хүчирхийлэл бусад бүх хүчирхийллийн эх суурь нь болдог. Тиймээс энэ үл хайхрах хүчирхийллийн асуудалд бид чухал ач холбогдол өгч үүнийг бууруулах тал дээр нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлуудыг эцэг эхчүүдээр дамжуулан хүргэж байна.

ХНХЯ санаачлан “Лантуун Дохио” ТББ-тай хамтраад хөрш айл, ус түгээх цэг, дэлгүүр гэсэн гурван талт оролцоот “хэрсүү гурвалжин” гэдэг аянг эхлээд явж байгаа. Иргэдэд хүрч үйлчилдэг, эргээд мэдээллийг хүмүүст хүргэх хамгийн ойр, боломжтой цэг нь энэ гурван газар болж байгаа юм. Энэ аяны хүрээнд хүүхэд хүнд байдалтай байгааг эцэг эх, хамаатан садан, хөрш айлууд нь, эсвэл хүүхэд өөрөө мэдээлж байна.

Ер нь бид хүүхдийн эрхийн хуулийг сурталчлах, хүүхэд хамгааллын хууль дүрмийг эцэг эхчүүдэд сануулж, зөрчлийн хуультай холбоотойгоор торгууль ноогдуулах, мөн хүүхдийн эрхийн байгууллагад байцаагчаа ажиллуулах гэх зэргээр олон арга хэлбэрээр цөөнгүй ажлыг зохион байгуулж байна.  

-Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлтэй холбоотой дуудлага нэмэгдэж байна гэсэн үг үү?  

-Энэ төрлийн дуудлага коронавирусийн хөл хорионы үеэр өнгөрсөн 2 сарын хугацаанд 270 болж бага зэрэг нэмэгдсэн байна.

Хөл хорионы үеэр эцэг эхчүүд гэр бүлээрээ хамт байхдаа хүүхдүүдтэйгээ тоглож наадах, сонирхолтой зүйлсийг нь хамт хийх, хамт суралцах гэх зэргээр уламжлалт, уламжлалт бус аргаар хүүхдээ хөгжүүлэх боломжтой байтал хүүхдүүдээ утас, комьпютрээр тоглуулж, цахим донтолтод өртүүлэх нөхцөлийг бий болгож, хайхрамжгүй хандах байдал ажиглагдаж байна.

Үүнийг 108 утсанд ирж байгаа дуудлагаас ч харж болно. Мөн цахим донтолттой холбоотой дуудлага ч тасрахгүй байна. Эдгээр үйлчилгээнд тохируулан бид сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байна.  

-Хүмүүс тухайн хүүхдийг үл хайхрах байдалд орсон байгааг яаж мэдэх вэ? 

-Үл хайхрах хүчирхийлэлд байгаа хүүхэд үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөх гээд байдаг. Дээр нь хамт олон, ангийнхан, найз нөхөхтэйгөө харьцахгүй дөлөх ч юм уу нийгэм, хүмүүстэй харьцах чадваргүй болж ирдэг. Ийм үед сургуулийн нийгмийн ажилтан анзаарч, ГБХЗХГ-тай холбож өгөх хэрэгтэй. Манайд энэ үл хайхрах дуудлагыг голдуу найз нөхөд, үе тэнгийнхэн нь өгдөг. Найзууд хоорондоо гэр бүлд болсон явдлуудаа, нууцаа ярьдаг болохоор бие биеэ сайн ойлголцдог.  Эцэг эхийнхээ үл хайхарч байгаа хандлагаас болж амиа хорломоор байгаагаа ярьсныг найз нөхөд нь 108-д мэдээлж тусламж хүссэн жишээ ч бий.  

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд манайд амиа хорлолтын нэг дуудлага ирсэн. Манай  зөвлөгөө өгөх төв яаралтай холбогдон  урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч чадсан. Өмнө нь ч ийм тохиолдлууд гарч байсан. Тэр болгоныг бид мэдээлэх нь зохимжгүй. Жишээ нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйг эмчлэхийн тулд 3, 4 жилийн  үйлчилгээ шаарддаг. 10 настай хүүхдэд тулгарсан асуудлын мэдээлэл 10, 20 жилийн дараа ч байж л байдаг учраас бид хэдий ажил үйлчилгээ үзүүлж үр дүнд хүрсэн ч хэвлэл мэдээллийнхэнд хүргэж, олонд зарлах нь ёс зүйд нийцэхгүй. 

2020 онд нийт 5,476 дуудлага ирснээс хүнс тэжээлийн 1,081 нь дуудлагыг хасаад үлдсэн 3,000 гаруй дуудлагад үйлчилгээ үзүүлсэн байна.

Зарим дуудлагын ажил үйлчилгээ одоо ч үргэлжилж байгаа.

Нийслэлийн есөн дүүргийн нийтдээ 200 гаруй нийгмийн ажилтан багуудтайгаа хамтран ажиллаж дуудлагад үйлчилдэг. Гэтэл энэ 200 гаруй ажилтны 60 гаруй нь л хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг нийгмийн ажилтнууд. Олон улсын жишгээр нэг нийгмийн ажилтанд жилд 10-15 дуудлага оногддог. Харин манай улсын нэг нийгмийн ажилтанд хамгийн багадаа 39 дуудлага ирдэг. 

Хамтарсан багийн нийт 1,079 гишүүн байгаа хэдий ч хүүхдийн дуудлага мэдээлэл дээр тулж ажиллаж байгаа нь Нийслэлийн ГБХЗХГ-ын болон дүүргүүдийн хэлтсийн мэргэжилтнүүд. 

Одоогоор хүүхдийн эрхийн зѳрчлийг хариуцдаг хүүхдийн эрхийн байцаагч нийслэлд 13-хан бий. Тиймээс ачаалал хэтрээд ирэхээр хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд дээр хүүхдийн хѳгжлийн гэр бүлийн мэргэжилтнүүдээ давхар ажиллуулдаг. Ингэж бүх хүмүүсээ оролцуулж ажиллаад байхад л дуудлагын ачаалал их хэвээрээ л байна. Үнэхээр манай ажилтнууд хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, нэг ч хүүхдийн асуудлыг орхихгүй, гээхгүй юм сан гэсэн чин хүсэлтэйгээр ажилладаг болохоороо энэ ачааллыг дааж сурсан. 

-Хѳл хорионы үеэр бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага хэр их ирж байна. Буурах хандлага гарч байгаа болов уу?  

-Хѳл хорионы үед бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 11 дуудлага ирсэн байна. Далд хэлбэрт явагддаг хүчирхийлэл учраас бүгд мэдээлэгдэнэ гэж байдаггүй их хэцүү.  

-Эцэг эхчүүд, гэрийнхэн, ойр тойрныхон нь ийм хүчирхийллээс сэргийлэхийн тулд  яах ёстой юм бол?

-Судалгаанаас харахад хүүхдүүд голдуу ойр тойрны хүмүүс буюу таньдаг хүмүүсийнхээ хүчирхийлэлд ѳртсѳн байдаг учраас илрэхгүй уддаг. 

Саяхан хүчирхийллийн талаар судалгааны нэг мэдээлэл гарсан байна. Түүн дээр  улсын хэмжээнд найман эмэгтэй тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд ѳртчихсѳн байдаг. Түүнийгээ мэдээлдэггүй. Энэ нь нэгд хууль дүрэм журмаа мэдэхгүйгээс, хоёрт айдсаас, гуравт  нэр хүндээс болж байна гэсэн асуудлуудыг тухайн судалгаанд гаргаж тавьсан байсан. 

Ер нь дуудлага болгоны ард шат дараалсан ажлууд хууль дүрэм, ном журмын дагуу явагдаж байдаг. Бид энэ жил НҮБ-тай хамтран дээрх кэйсүүдээр тулгуурлаж гарын авлага бэлтгэлээ.  Кэйс болгон дээр, дуудлага бүрт ямар ямар үйлчилгээ үзүүлэхээ тѳлѳвлѳж ажилладаг.  Мэдээж хэрэг бэлгийн хүчирхийллийн хохирогчидтой хамгийн урт хугацаанд ажиллах шаардлага тулгарна. Тэрчинээгээрээ их тѳсѳв шаарддаг.  Жишээ нь мѳрдѳн байцаах шатан дээр байцаагч нь эрэгтэй хүн байж болохгүй, дараа нь сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлнэ гэхчилэн шат дараалалтай байдаг. Мѳн гэр бүлийн хүчирхийлэлд ѳртсѳн, ѳндѳр эрсдэлд байгаа хүн дуудлага ѳгвѳл тухайн хүүхдийн аюулгүйн зэргийг үнэлж түр хамгаалтад авна, гэр бүлд нь очиж ажиллана, тэр ѳндѳр эрсдэлийг нь арилгах ажил хийнэ гээд  шат дараалсан байдлаар явагддаг. ХНХЯ-аас зааж өгсөн ийм үйлчилгээний мѳнгѳ нь хүрэхгүй багахан мѳнгѳѳр үйлчилгээ үзүүлэх асуудалтай тулгарна. 

Нөгөө талд ийм үйлчилгээний үр дүн шууд харагдах нь тун цөөн. Архины хамааралтай бол эцэг эхийг нь архинаас гаргах эмчилгээнд явуулж, зан үйл засах сургалтанд суулгах гэх мэтчилэн ажилладаг. Ийм айлын хүүхдийг түр хамгаалах байранд авчихаад маргааш нь буцаад гэр бүлд нь өгөх боломжгүй. Хүүхдээ хамгаалалд авах хугацаандаа боловсрол, эрүүл мэндийн гэх зэрэг үйлчилгээг хүргэнэ. Ар гэрийнхэнд нь давхар үйлчилгээ үзүүлнэ. Ер нь бид хүүхдийг асрамж халамжийн тѳвд ѳгнѳ гэхээсээ илүү гэр бүлд нь аз жаргалтай байх нѳхцлийг бүрдүүлэх тал дээр ажилладаг. 

Гэр бүлийн хүчирхийллийн 80 хувь нь архины хамааралтай хүмүүсээс үүдэлтэй байдаг. Сая 11 сарын 11-ээс корорнавирустэй холбоотойгоор хөл хорио тогтооход архийг хориглосон учраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс багассан. Гэтэл хатуу хөл хорио цуцлагдаж, архи зарж эхэлснээс хойш гэмт хэргийн гаралт 80 хувь өссөн байх жишээтэй.

Бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргүүдтэйгээ хамтраад архины хамааралтай иргэдэд зан үйл засах сургалт гээд олон ажил хийж байсан. Хүчирхийллийн дуудлага өгөөд аюултай нөхцөлд байгаа хүүхдээ хамгаалалтанд авах хоорондоо аав ээжид нь эмчилгээ, зөвлөгөөний ажлууд хийдэг. Тэгэхгүй бол нөгөө хоригдож байсан хүмүүс гэр бүлдээ буцаж ирэнгүүтээ “чамайг даа” гээд дайрах аюул байдаг учир зан үйлийг нь засах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Манай сургалтанд хамрагдсан хүн гэртээ очоод ахин хүчирхийлэл үйлдэх сэдэл нь багасаж байгаа юм. Энэ нь үр дүнтэй юм байна гэдэг нь харагдсан. Тиймээс энэ 2021 онд Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд архины хамааралтай хүчирхийллийг тэглэх зорилт тавиад, Наркологийн төвтэй хамтраад архинаас хамааралтай хүчирхийлэл үйлдээд байгаа гэр бүлүүд дээр зан үйл засах сургалт, дам хавьталтын заслын эмчилгээ зэрэг ажил хийхээр хамтарсан төлөвлөгөө гаргаж  явж байгаа.

-Хөл хорионы үеэр мянга гаруй өрх хүнсний тусламж авъя гэсэн дуудлага ирсэн гэлээ.  Дуудлага өгсөн айлд хүнсний тусламжийг тогтмол өгөх үү, эсвэл нэг удаагийнх ууЯаж  шалгаж тогтоодог юм бэ? 

-Дүүргийн Онцгой Комисс дээр эрсдэл өндөр айлуудынхаа судлагааг гаргачихсан байсан. Энэ бүх ажлуудыг хийж эхлэхэд дагаад эрсдэлтэй асуудлууд үүсэж эхэлсэн. Хоёр, гурав хоног хоол ундгүй байсан айл байхад хөргөгч дүүрэн хүнстэй мөртлөө танай байгууллага хэрхэн хурдан ажилладгыг үзэх гэсэн юм гэж шалгаж дуудсан дуудлага байсан. Энэ нөхцөлд тухайн айлынхаа хөргөгчний зургийг аваад хүнстэй байсныг нь тайлагнадаг. Мэдээж хүнс хүргэлтийн тал дээр дүүргийн Онцгой Комисс болон Нийслэлийн Онцгой Комистойгоо хамтран ажилласан. Одоогоор нөхцөл байдал нь хүндэрсэн 20 мянган өрхөд хүнс, тэжээл хүргээд байна.  

-Хүнсний тусламж авч байна гэдэг нь тухайн айлын орлого хүнд байдалд орсныг харуулж байгаа байх. Ийм хүнд нөхцөлтэй айл өрх магадгүй  хүүхдээ хамгаалах, хөгжүүлэх тал дээр асуудалтай байж болох юм? 

-Нийслэлийн орлого багатай өрхөд эрүүл мэнд, боловсролын, анхан шатны нийгмийн суурь үйлчилгээг хүргэх туршилтын хөтөлбөрийг 2,430 гэр бүлд үзүүлж байна.  Хүнс тэжээлийн талонтой болох уу, эсвэл орлоготой болгох уу гэх зэргээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мөн хүүхэд өөрөө гэр бүлдээ нар нь юм гэдэг утгаараа  алслагдсан дүүргүүдэд  “Би Нар” төслийг 2019 оноос хэрэгжүүлж гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдүүдийг хамруулсан. Хүүхэд өөрөө өөртөө зорилго тавиад хөгжих юм бол ямар ч орчноос нар шиг гэрэлтээд, хөгжөөд явах боломжтой гэдэг утгаар энэ төслийг Нийслэлийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх зөвлөлтэй хамтраад хэрэгжүүлсэн.
Өнөөдөр Хүүхдийн Урлан Бүтээх Төв,  Хүүхдийн Ордон гээд хотын төвд байдаг. хүүхдийн байгууллага нийслэлийн нийт хүүхдүүдийн ердөө гуравхан хувьд л хүрч үйлчилдэг. Цаана нь 97 хувь нь орхигдож байна гэсэн үг. Тэгвэл Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт хотын хүүхдүүдийн  30 хүртэлх хувьд дугуйлан секцийг хүргэнэ гэсэн зорилт бий. Тиймээс энэ төслийг Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг, яам, тамгын газар гээд л бүх төрийн байгууллагууд дэмжин ажиллаж байна. 

 

Сэтгүүлч Ц.Мөнхзул

x