Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайлангаа жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны дотор цахимаар илгээх учиртай.
Ингэснээр анх удаа орон сууц худалдаж авсны болон сургалтын төлбөрийн буцаан олголтоо авах боломжтой юм. Уг тайлангаа хэрхэн гаргах, шаардлагатай материалыг яаж хавсаргах талаар татварын улсын байцаагч Ц.Ундармаагийн зөвлөгөөг хүргэж байна.
Эн тэргүүнд иргэд цахим татварын систем буюу e-tax.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Тайлан хэсгийн "Тайлан тушаах" гэдгийг дарж, хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхэждэг.
Дэлгэрэнгүй зөвлөгөөг ЭНД дарж үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!