Улаанбаатар хотын Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай 200мвт/цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ.
Өнөөдрийн байдлаар тус станц төвийн системд 5,490.9 МВт эрчим хүч нийлүүлжээ. Ингэснээр өдөрт дунджаар 25,000 айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж байгааг мэдээллээ. Өөрөөр хэлбэл таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.
Батарей хуримтлуурын станцын үйл ажиллагааг "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-ийн инженерүүд хариуцдаг болсон байна. БНХАУ-ын "Энвижн Энержи" ХХК-ийн ажилтнууд станцын барилгыг барьж, тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллагаанд оруулсан бөгөөд өсөлд нийт 293.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
Харин эрчим хүчний системийн 2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1,544 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 56 МВт-аар, импорт 21 МВт-аар тус тус өссөн байна.
2023 онд Сонгинохайрхан дүүрэгт баригдсан 80МВт-ын батарей хуримтлуурын станц оройдоо 40,000-50,000 айлын эрчим хүчийг нийлүүлдэг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
|