Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн долоо хоногийн мэдээгээр дэгдэлтийн түвшинд байгаа юм байна.
Сүүлийн долоо хоногт Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймаг болон Улаанбаатар хотын тандалтын эмнэлгүүдэд томуугийн шалтгаанаар хандсан хүмүүсийн сорьцод 62.2 хувьд нь томуу, томуу төст өвчин үүсгэгч дараах таван төрлийн вирусүүд илэрчээ.
Нийт өвчлөгсдийн 19.1 хувийг 0-1 нас, 20.2 хувийг 2-4 нас, 20.6 хувийг 5-9 нас, 22.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 эмнэлэгт 1,541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь нь амьсгалын замын халдварын шалтгаантай байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!