ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/06-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Нэгдүгээр хороолол, Хайлаастад агаарын чанарын индекс хамгийн муу үзүүлэлттэй байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэл хотын агаарын чанарын индексийн 13:00 цагийн хэмжилтийн мэдээгээр Нэгдүгээр хороололд 485, Хайлаастад 445 буюу маш их бохирдолтой байна.
Харин Баянхошуу, Дамбадаржаад их бохирдолтой байгаа бол Шархад, Монгол газар, Яармаг орчимд агаар бохирдолтой байгаа юм.
Тэгвэл 5 буудал, Богд хааны ордон музей, Ургах наран, Налайх орчимд агаар бага бохирдолтой байгаа аж.
Агаарын чанарын индекс 401-500 байх үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх, цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатайг зөвлөдөг.
Утааны зургуудаас (2025.01.06-ны 13:00 цагийн байдлаар)
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
