Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдыг томилох асуудалд АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авав

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:53 2021/01/27

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/3gUY4vh1UT/

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Санал хураалтаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

16:44 2021/01/27

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдыг томилох асуудалд тав хоногийн завсарлага авах санал гаргав. Тэрбээр "АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлэх, захих, асуух зүйл байна. Бидэнд цаг гаргах ёстой" хэмээн тайлбарласан.  

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ долоо хоногт багтаан Засгийн газраа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс нэг цагийн завсарлага өгье" гэв.

Ийнхүү АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгсөн учир бусад асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

16:19 2021/01/27

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Сөрөг хүчинтэй хэрхэн ажиллах вэ? Муу л бол арын хар овоохой гэдэг шиг АН руу дайрдаг зүйл ихээр гарах боллоо. Бид бас өмнөх зүйлээ даван туулах гээд явж байна. АН, МАН бодлого уралдуулаад явах хүсэлтэй байна. Битгий их улс төржиж ажиллаарай гэж хэлмээр байна. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Та хэд илүү либериал талын МАН нийгмийн ардчиллын бодлогоо ярьж, хараат бус бодлогын судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг улс төрийн шинэ соёлыг бүрдүүлье. Бие биенээ янз бүрийн үгээр доромжилж, эсвэл тунирхахгүйгээр бодлогын мэтгэлцээн хийе.

Улсын төсөв өргөн  баригдаад хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө ийм мэтгэлцээн хийдэг жишиг ч тогтоож болно. Бусад улсад ийм байдаг. Ингэвэл тэндээс илүү их мэдээллийг олон нийт авна. Олон нийт мэдээлэлтэй байх тусам илүү дүгнэлттэй нийгэм бий болно. Тэгвэл бидний хэн нь ч худлаа ярих боломжгүй болно.

Сөрөг хүчин, бусад улс төрийн намуудтайгаа хамтран ажиллана. МАНАН гэдэг зүйл МАН, АН хамтарч ажиллах тухай ойлголт биш. Энэ бол төрөөс дээгүүрх эрх мэдлийг бүрдүүлсэн системийн ойлголт. Хоёр нам хамтарч ажиллана гэдэг нь үсгээрээ нэгдэх биш.

Оюутолгойн төсөлтэй холбоотой ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар болон сөрөг хүчнээс орж болно. Бид нэг баг болоод дэлхийн томоохон тоглогч нартай тоглож байгаа. Олон хүн орвол мэдээлэл задруулах эрсдэл үүсдэг. Энэ нууцаа шийдэж чадвал ямар ч асуудалгүй. 

Дубайн гэрээ, татварын маргаан, далд уурхайн бүтээн байгуулалт, цахилгаан станцын эх үүсвэр, байгалийн болон усны нөөц гэсэн таван асуудал дээр хамтдаа ярилцах сэдэв их хурал дээр гарах байх гэж үзэж байна

15:45 2021/01/27

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Бид дотооддоо хоорондоо зөндөө өрсөлдлөө. Одоо дэлхийтэй өрсөлдөх талаар бодож эхлэхгүй бол болохгүй нь.

Аравхан жилийн дараа нүүрс үнс болно. Амжиж Монгол Улсыг яаж өөд нь татах вэ гэдэг дээр өдөржин, шөнөжин ажиллах цаг ирлээ. Ирээдүйд бид инженерүүдийг бэлдэх ёстой. Гэтэл манай боловсролын салбар нийгмийн салбарынхныг ихээр бэлдэж байна. Энэ дундах орон зайг яаж нөхөх вэ гэдгээс эхлээд боловсролын салбарт олон ажил хийх болно.

Монгол Улсыг богино хугацаанд том түвшинд гаргаж ирэхийн төлөө зүтгэнэ.

15:21 2021/01/27

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнэ сайдыг дэмжиж байгаа. Ах хүний хувиар хэдэн зүйл захья.

Ямар хариуцлага үүрэх гэж байгаагаа ойлгож байгаа гэж бодож байна. Төрийг залуу насны ааг омгоор удирдахгүй. Туршлага, чин сэтгэл, зүтгэл хэрэгтэй. Дээр нь дутууг чинь нөхөх баг хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө пялдагуудаар хүрээлүүлэх юм бол улс төрийн насыг чинь богиносгоно.

Олон нийт өнөөдөр Оюунтолгойн асуудал ард түмний эрх ашгаас урвасан хүмүүсийг хэрхэн шийтгүүлэхийг харж байгаа. С.Ганбаатар гишүүний амь насаа эрсдэлд оруулж байгаа асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж үзэж байна. Миний дүү үүнийг хурдан шийдээрэй.

15:06 2021/01/27

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Таны өмнө хоёр зүйл бий. Хэр зэрэг Ерөнхий сайд болох вэ  гэдэг асуудал. У.Хүрэлсүх сайдаас танд ямар өв үлдэж байгаа вэ? Таныг гол үндсэн төвлөрөх ажлаа нэрлээч гэж хэлмээр байна. Хүрэх түвшин, тоог хэлээч.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Дөрвөн зүйл дээр анхаарч ажиллана. Нэгдүгээрт, цар тахалтай нөхцөл байдлыг яаж даван туулах вэ гэдэг асуудал үүснэ. Төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх, экспортын гаралтаа хэрхэн нэмэгдүүлэх, онцгой байдлын менежментийг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал бий. Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал. Яаж хүнд үеийн даван туулах, ААН-үүдээ босгож ирэхтэй холбоотой томоохон зорилтуудыг дэвшүүлнэ.

Гуравдугаарт, дундаж орлоготой иргэдийг дэмжих, үндэсний тогтолцоотой холбоотой асуудлыг хөндөхөөс өөр гарцгүй болсон. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо руу шилжиж чадах уу гэдэг зүйл бий. Орон сууц, эрүүл мэнд, боловсролын тэтгэмж авахад дундаж орлоготой иргэн болоход залуу гэр бүлээ дэмжих тогтолцоог нэгтгэх зүйл рүү орох нь зүйтэй.

Орон сууцтай холбоотой томоохон зорилт дэвшүүлье гэж бодож байна. Үе үеийн Засгийн газар үүнийг дэвшүүлсэн. Сайн бодлогыг авж хэрэгжүүлэх ёстой.

Дөрөвдүгээрт сайн, цахим засаглалтай холбоотой асуудал бий. Гүйцэтгэлд тулгуурласан бүтцээр төрийн албаа шинэчлэх боломж үүснэ. Аль ч яам дээр дунджаар 80-90 хүн байгаа гэж бодоход 15-20 хүн дээр хэт ачаалал ирдэг. Бусад хүмүүс дээр ачаалал харьцангуй бага байдаг зүйл ажиглагдсан.

14:47 2021/01/27

Ерөнхийлөгчийн болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайдад нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Орлогогүй болсон айл өрхүүдэд багцалсан мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг олгох шаардлагатай. Нэг айлд 300 мянган төгрөг өгөх шаардлага байна. Үүнийг шинэ Засгийн газар анхаарч үзээсэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: АН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. МАН-ынхан хүч түрэн шийдэх байх. Цар тахлын үед хүнд байдалд ороод байгаа салбар бол боловсролын салбар. 1990-ээд оны үеээс бичиг үсэггүй олон хүн гарсан. Эхний ээлжид халдваргүй байгаа аймаг, сумдын сургуулийн үйл ажиллагааг нээмээр байна.

Сурч боловсрох тусам хүүхдийн ирээдүйн орлого 10 орчим хувиар өсдөг гэсэн судалгаа байдаг. Хүүхдүүдийн бүтэн жил алдсан  боломжийг нөхөн олгох асуудлыг улсын төсөвт тусгах нь зүйтэй.

Манай улс эдийн засаг, уул уурхайн салбаруудаас хамаарсан эмзэг бүтэцтэй. Шинэ Засгийн газар аль салбарыг илүү дэмжих вэ?

Ерөнхий сайдад  нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Бид экспортоор 7.6 орчим сая долларыг олдог. Үүнээс 89 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Шинжлэх ухаан технологийн том дэвшил гараад нүүрс хэрэглэхээ больвол манай улс хүнд нөхцөлд орно. Үүнийг давс мэт гашуун боловч шийдэхээс өөр аргагүй зүйл гэж ярьж байгаа. Тэргүүлэх чиглэлүүдийг зарлана. 

Шинжлэх ухаан, инноваци, хүнс хөдөө аж ахуй, логистик, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл гэж үзнэ. Баялгийн сан байгуулна. Үндэсний баялгийн сангаар дамжуулж, яаж бусад салбараа гаргах вэ гэдэг дээр цаг алдалгүй ажиллана. Эх оронч худалдан авалтыг яаж бий болгох вэ гэдэг дээр анхаарна. Тиймээс би тантай санал нэг байна.

Үндсэндээ зөвхөн уул уурхай биш олон тулгуурт эдийн засаг руу Монголчууд бид цаг алдалгүй орох ёстой. Тиймээс энэ бол та бидний хамтын асуудал болно.

13:19 2021/01/27

Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм.

Үүнээс өмнө МАН-ын Бага хурлаас түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, МАН-ын бүлгээс нэрийг нь Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа өнөөдөр УИХ-д оруулсан билээ. 