Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Дараа нь С.Баяр нарт холбогдох шүүх хурал эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхэлж, орой завсарласан.

Одоогоор шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгааг албаны эх сурвалж мэдээлэв. Уг шүүх хурлын дараа С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал эхлэх аж.

Өчигдөр дээрх хоёр хэргийг дахин тусгаарласан билээ. 


2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон юм. 

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноож байв.

Мөн Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан.